Ректор В.М.Филиппов 2010 оны 4 сарын 13-нд оюутны зөвлөлүүдийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ хичээлийн жилд хийсэн ажлуудыг танилцуулж, ажлын хэсгийн хамтаар оюутнуудын сонирхсон асуултанд хариу өгөв. Хуралд оюутны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.В.Ермаков, аюулгүй байдлыг хариуцсан дэд захирал А.А.Карпов, оюутны зөвлөүүдийг хариуцсан В.В.Четий нар оролцлоо.
Ингээд ректорын хийсэн зарим мэдээллээс хүргэж байна.
-Сургуулийн төсөв 2009 онд 2008 оны мөн үетэй харьцуулахад 10% нэмэгдсэн нь дэлхийн эдийн засгийн хямрал манай сургуулийн санхүүд хүчтэй нөлөөлөөгүй гэдгийг харуулж байна. Үүнээс гадна сүүлийн 15 жилд ажилчдын унаа, утас, бичиг цаасны хэрэглээг багасгасны үр дүнд сургуулийн төсөв 300 сая рублиэр нэмэгдсэн юм. Одоо бидэнд мөнгө байна, газар байна, барилгачид байна. Тиймээс шинэ оюутны байртай болохоор ажлаа эхлээд байна.
-РУДН төгсөгчдийн нэг давуу тал нь сурлагын дүнгийн жагсаалтаас үл хамааран мастерийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд төгсөгч цаашид үргэлжлүүлэн суралцах бүрэн боломжтой юм. Өнгөрсөн 2009 оны судалгаагаар нийт төгсөгчдийн 99% нь мастерийн зэрэгтэй төгссөн нь энэхүү давуу талын баталгаа болж байна.
-Сүүлийн жилүүдэд аюулгүй байдалд анхаарч сургууль байрны эргэн тойронд 2000 гаруй видео камер суурилуулсан байна.
-5 сарын 15-аас визний хугацаа сунгах ажлыг эхэлнэ. Энэ талаар тодорхой мэдээллийг оюутны байруудын зарлалын самбар болон “Дружба” сонинд нийтлэх болно.
-Энэ оны 2 сарын 6-нд тус сургууль 50 жилийн ойгоо тэмдэглэсэн өнгөрүүлсэн билээ. 4 сарын 20-нд ТВЦ сувгаар “РУДН-50 жил” концерт цацагдах юм байна.
Мөн тус сургуулийн 4-р ангийн оюутан Уламбаяр (2007-2009 оны нутгийн оюутны зөвлөлийн дарга) монголчуудад англи хэлийг төсвийн шугамаар үнэ төлбөргүй заах боломж байгаа талаар асуусныг дараагийн хурлаар ярилцахаар тогтов. Оюутнууд та бүгд ректорт тавих өөрийн санал хүсэлт, гомдол зэргээ rector@rudn.ru хаягаар илгээж асуудлаа түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой.
Б.Гандулам \ Сэтгүүл зүйн 2-р курс\
1 комментарий:
Уучлаарай энд бас нэг юм нэмэхэд РУДН -ийн ректор профессор Филиппов В.М. жил болгон 1-2 удаа оюутны зөвлөл болон нутгийн зөвлөлүүдийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хурал хийдэг ба уг хурлын гол зорилго нь оюутнуудад тулгарч буй хичээлийн холбогдолтой мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаатай холбоотой элдэв асуудал, маргаан, хүндрэл бэрхшээлийг арилгах, шийдэхэд оршдог юмаа.Та бүхэн ректорт хэлэх гомдол,санал хүсэлт байвал rector@rudn.ru гэсэн хаягаар шууд өөрт нь бичиж болноо.
Г.Уламбаяр
Отправить комментарий