1 мая 2010 г.

УЛС ТVМНИЙ НАЙРАМДЛЫН ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

РУДН-ЭВ НАЙРАМДЛЫН ХОТХОН

РОССИЙСКИЙ УНИВЕРСИТЕТ ДРУЖБЫ НАРОДОВ \РУДН\
Олон улсад танигдсан Орос улсын нэр хvндтэй их сургуулиудын нэг бол яах аргагvй сvvлийн 12 жилийн турш ОХУлсдаа шилдэг таван сургуулийн тоонд орж байгаа Улс Тvмний Найрамдлын Их Сургууль \РУДН\ юм. “Мы полвека формируем мировую элиту” уриан дор 50 жилийнхээ ойтой золгоод байгаа тус сургуулиар хамтдаа аялцгаая.


ЗХУ-ын засгийн газрын шийдвэрээр 1960 оны 2-р сарын 5-нд “Улс Тvмний Найрамдлын Их Сургууль”-ийг vvсгэн байгуулжээ. Байгуулагдсанаас нь жилийн дараа тус сургуулийг Конгогийн анхны ардын ардчилсан засгийн газрыг тэргvvлж байсан яруу найрагч, төр нийгмийн зvтгэлтэн Патриса Лумумбын нэрэмжит болгосон юм. Анхлан Ази, Африк, латин Америк гэхчлэн колончлолоос чөлөөлөгдсөн, хөгжиж буй орнуудын боловсон хvчнийг бэлтгэдэг байсан Улс Тvмний Найрамдлын Их Сургуульд өдгөө ОХУ, ТУХН-ын улсуудаас гадна дэлхийн 140 гаруй орны 30 мянга орчим оюутан залуус суралцаж байна.
Дэлхийн улс орнуудын чадварлаг боловсон хvчинг бэлтгэх гараагаа эхэлснээс хойш тус сургууль нийт 72 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Тэднээс таван мянга гаруй шинжлэх ухааны доктор, дэд эрдэмтэн дэлхийн 170 оронд салбараа хошуучлан ажиллаж байна. Мөн ОХУ-ын Сансар Судлалын хөтөлбөрийн хvрээнд орос хэлний бэлтгэл ангид олон орны сансрын нисгэгчид ирж бэлтгэгддэг юм. Улс Тvмний Найрамдлын их сургуулийн олон төгсөгч төр, нийгмийн алдартай зvтгэлтнvvд болжээ.
Энэ оны 2 сарын 6-нд Улс Тvмний Найрамдлын их сургууль vvсгэн байгуулагдсаны 50 жилийн тvvхэн ойтойгоо золгосон. Ойн арга хэмжээний хvрээнд ОХУ-ын төр засаг, яамдын удирдлагууд, Гадаадын улс орнуудын элчин сайд, зочид төлөөлөгчид оролцсон баярын хурал болон гадаадын авъяаслаг оюутнууд, сургуулийнхаа ансамблиудын нэгдсэн хvндэтгэлийн тоглолтыг Кремлийн ордонд амжилттай зохион байгуулсан юм.
Тvvгээр ч зогсохгvй ойд зориулсан “дугуй ширээний уулзалт”, эрдэм шинжилгээний бага хурал, улс орнуудын өдөрлөгvvд тус их сургуульд зохиогдсоор байна.
Мөн бүтэн жилийн хугацаанд Улс орнуудын төр засгийн удирдлага, ОХУ-д суугаа элчин сайдуудын айлчлалуудаас гадна олон улс орны оюутнуудын дунд өдөр өнжилгүй шахам янз бүрийн олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг. Үүнээс дурдвал Олон улсын Эрдэм шинжилгээний хурлууд, КВН тэмцээн, "Мисс РУДН," Тив тус бүрийн "7 хоног", Улс орнуудын өдөрлөг, Шинэ жил, Спорт, урлагийн олон арга хэмжээнүүд, жил бүрийн 5 сарын 1-нд "Планета Юго-запад" наадам, .... гэх мэт.
Өнгөрсөн жилvvдэд сургуулийн факультет, олгох мэргэжил, оюутны тоо нэмэгдэж, “бакалавр-магистр” боловсролын хоёр шатлалтай систем нэвтрvvлснээс гадна боловсролын нэмэлт хөтөлбөртэй болсон байна. Мөн РУДН-ы давуу талуудын нэг нь сонгосон мэргэжлээр, нэг эсвэл хоёр гадаад хэлээр, бvр хоёр дахь дээд мэргэжлээр хэд хэдэн дипломтой тегсех боломжтой юм..
Мөн сургуулийн гадаад харилцаа жилээс жилд сайжирч Европын улс орнуудын нэр хvндтэй их, дээд сургуулиудад төгсөх курсүүддээ суралцан 2 дипломтой төгсөх боломжийг ч олгож эхлээд байгаа юм. Дэлхийн 5 тивийн 140 гаруй орны 450 гаруй vндэстэн ястны залуус тус их сургуульд боловсрол эзэмшиж байгаа нь найзалж нөхөрлөх, зан заншилтай танилцах, тvvх соёлыг нь судлах гээд асар их боломжийг хувь хvнд олгодогоороо давуу талтай. Дэлхий дээр өөр хаана ч, ийм олон орны оюутан залуусыг нэгэн дээвэр дор цуглуулж, боловсрол олгож, найзалж нөхөрлөх боломжийг нээж өгч байгаа сургууль байхгvй юм. Vvнээс гадна РУДН-д гадны оюутнууд суралцах аюулгүй, тухтай орчинг бvрдvvлж өгснөөрөө онцлогтой. Оюутны хотхон нь сургуулийн төв байртайгаа зэргэлдээ байрладаг бөгөөд 2000 гаруй камер суурилуулсан хяналтын систем, галын аюулгүй байдлын систем, өндөржүүлсэн харуул хамгаалалттай 11 дотуур байр, спортын иж бүрэн цогцолбор, дэлгүүрүүд, үйлчилгээний төв, үсчин, гоо сайхан, интернет кафе, зоогийн газруудтай юм.
Тус сургуулийн оюутны хотхон нь 2009 онд ОХУ-ын их дээд сургуулиудын шилдэг оюутны хотхоноор шалгарсан байна.
РУДН-ы vе vеийн тегсегчид суралцаж байсан vеээ залуу насныхаа хамгийн мартагдашгvй дурсамжтай, сайхан он жилvvд байсан хэмээн дурсан ярьцгаах дуртай. Учир нь орон орноос ирсэн оюутан залуус эрдэм номдоо шамдан суралцахаас гадна еер хоорондоо vзэл бодлоо харилцан солилцож, хамтдаа челеет цагаа енгерvvлж найзалж нехерледег ер бусын орчин бvрдvvлж егсен байдаг. Их сургуулийн биеийн тамир, эрvvлжvvлэх цогцолборт сагсан бембег, хелбембег, йогоос эхлvvлээд 32 дугуйлан секц жилийн дервен улиралд тогтмол vйл ажиллагаагаа явуулдаг.

РУДН-д суралцагч Монгол оюутнууд
15 жилийн емнеес анхлан суралцаж эхэлсэн Монгол оюутнуудын тоо сvvлийн жилvvдэд ессеер одоогоор 170 гаруй оюутан залуус мэдлэг боловсролоо дээшлvvлэн тус сургуульд суралцаж байна. Москва хот тедийгvй ОХУ дахь их дээд сургуулиудаас хамгийн олон Монгол оюутан суралцдаг сургууль гэдэг утгаараа РУДН дахь Монголын Оюутны Зевлелийн vйл ажиллагааг ергежvvлж “РУДН-д суралцагч Монгол Оюутны Холбоо” /РМОХ/ болгон шинэчилсэн зохион байгуулалттайгаар vйл ажиллагаагаа явуулж байна. РМОХ нь тус сургуульд суралцагч Монгол оюутны нийтлэг хvсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн, тэдний vvсгэл санаачлагад тулгуурласан, бие даасан, ашгийн телее бус, гишvvддээ vйлчилдэг, байгууллага юм.
Улс Тvмний Найрамдлын их сургуульд сурч байгаа Монгол оюутнууд энэ оны 11-р сард Улс Монголынхоо тусгаар тогтнолоо тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан “Монголын 7 хоног” хетелберийг санаачлан, зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ арга хэмжээ нь еерийн сургуулийнхаа 50 жилийн ойд бэлэг барьж буй явдал тедийгvй хетелберийн хvрээнд эрдэм шинжилгээний хурал, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, гэрэл зураг болон гар урлалын vзэсгэлэн, худалдаа зэргийг зохион байгуулахаар телевлеед байна.
РУДН-ы дэргэдэх "Олон үндэстний соёлын төв" \ИНТЕР КЛУБ\-д16 терлийн студи, ансамбль, дугуйлан ажилладаг. Тус сургуульд суралцагч монголын охид, хевгvvдийн “Чингисийн vр сад” хамтлаг тэдгээрийн нэг нь юм. 2010 онд Э.Делгеений санаачлагаар анхлан байгуулагдсан Монголын урлагийг сурталчлагч энэ хамтлаг анхны уран бvтээлээ Кремлийн тайзан дээр, сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан тавьсан юм. Одоогоор дуучин, хегжимчин, бvжигчдийн нийлсэн 30 гаруй хvний бvрэлдэхvvнтэй ансамбль болон ергежиж vйл ажиллагаагаа явуулж байна.
“Чингисийн vр сад”ансамбль эх орноо сурталчилах арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцдогоос гадна саяхан болж енгерсен ОХУ-н Оюутны урлагийн  “ФЕСТОС”-их наадамд “ МИР ТАНЦА” терелд амжилттай оролцон тусгай байрын шагнал хvртсэн юм.
Сvvлийн vед сургуулийн харьяа урлаг, уран сайхны “ИНТЕР КЛУБ” ын дугуйлангуудад Монгол оюутан залуус идэвхтэй хичээллэж байна. Тvvнээс дурьдвал: РУДН-ын “ИНТЕР КЛУБ” ын харьяа “РАДУГА” дууны чуулгад 5, Бvжгийн “РИТМ ДРУЖБА” ансамбльд 2, тегелдер хуурын дугуйланд монгол оюутнууд суралцаж, еерийн авъяас чадвараа хегжvvлж байгаа нь сайшаалтай.
Мен РУДН-ын Оюутнуудын vvсгэн байгуулсан “Оюутны хегжил клуб”-ын vйл ажиллагаа тогтмол идэвхитэй явагдаж байна. Тус Оюутны хегжил клуб нь “Шинжлэх ухаан, Танин мэдэхvй”, “Спорт,челеет цаг”, “Фото зураг сонирхогчид”-ын клуб гэсэн хэсгvvдэд хуваагдан 7 хоног бvрийн хагас сайн едер vйл ажиллагаагаа явуулдаг.
Сургууль болон РМОХ-ын vйл ажиллагааг сурталчилах, оюутнууддаа шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгvй тvгээж, Ансамбль, клубуудын vйл ажиллагааг дэмжих зорилгоор РУДН-д суралцагч Сэтгvvл зvйн ангийн оюутнуудын баг энэхvv цахим хуудсыг ажиллуулж байна.
РМОХолбоо нь сургуулийнхаа монгол оюутнуудаас жил бүр шилдэг оюутан шалгаруулдаг уламжлалыг энэ жилээс эхлүүлсэн бөгөөд, оюутнуудынхаа дунд олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж  байна.
Манай монгол оюутнууд сургуулиас болон ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголын оюутны байгууллагаас зохиодог арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцдог.
Сургуулиас жил болгон зохион явуулдаг Азийн 7 хоногт улс орноо сурталчилсан үзэсгэлэн гаргаж, Азийн Оюутнуудын дунд зохиогддог спортын тэмцээнд оролцож  волейболын төрөлд 2009 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ жил Москва хотод Ази тивээс суралцагч улс орнуудын аварга шалгаруулах тэмцээнд  бадминтон, волейболын төрөлд  оролцож волейболын төрөлд эмэгтэй баг алт, эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн.
Мөн манай сургуулийн оюутан Б. Бадрах РУДН-ы шатрын багийн ахлагч бөгөөд РУДН-ыг төлөөлж олон уралдаан тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн билээ.
ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголын Оюутны Байгууллагуудаас  уламжлал болгон зохион байгуулагддаг "Дэвжээ" хөгжөөнт тэмцээнд сүүлийн 2 жил дараалан 2-р байр, "Элсэн цаг" танин мэдэхүйн тэмцээнд 3-р байр эзэлсэн.  5-р сарын эхээр зохиогддог "Сагсан бөмбөгийн тэмцээн "-д амжилттай оролцох зорилготой эрэгтэй, эмэгтэй багууд бэлтгэлээ базааж байна.

Монгол оюутнууд тус их сургуульд хэрхэн суралцаж буй талаар Их сургуулийн олон улсын ажил эрхэлсэн проректор Владимир Денисенко Оросын дуу хоолой радио станцын тусгай сурвалжлагчид егсен ярилцлагандаа: ...
"РУДН бvх орны оюутан суралцах боломжтой, боловсролын чанар маш ендер зэргийг Монголд мэдсэний дараа, одоогоос 15 жилийн емне анхны Монгол оюутан манайд сурч байлаа. Тvvнээс хойш мэргэжилтэн бэлтгэсэн хугацаанд оюутан, аспирант, дадлагажигч зэрэг монголын 90 орчим иргэн манай сургуулийн факультетуудыг терел бvрийн мэргэжлээр дvvргэсэн байх юм. Хувиар авч vзвэл манай их сургуульд эрдмийн цол хамгаалсан монголчуудын тоо бусад орны телеелегчдеес дутахгvй. Ер нь Монгол оюутнууд зvтгэлтэй, чадвартай, авъяастай, ихэвчлэн онц, сайн сурдаг. Жишээлбэл хэлбэл 2009 онд болсон Хэлний бэлтгэл ангийнхны математикийн олимпиадад эхний 3 байрыг Монгол оюутнууд эзэлж байсныг дурдахад хангалттай..." гэжээ.

Мэдээллийг бэлтгэсэн С. Нямдорж  \ РУДН \

4 комментария:

Лара комментирует...

Энэ сургуульд хэрхэн элсэж суралцах талаар тодорхой бичиж болох уу, Магистр хийх гэсэн юм. Сургуулийн элсэллт, төлбөр мөнгө, амьдрах орчин энэ тэр гээд оюутан болж очих гэж байгаа хүн бүрт хэрэгтэй мэдээлэл тавьж өгөөч

Анонимный комментирует...

тэр ч тийм шүү.
оюутны байр нтр нь ямархуу юм бол кк
гоё зураг хөрөг хийвэл хүмүүст илүү хүртээмжтэй бас ойлгомжтой гэж бодож бна :p

Unknown комментирует...

elsegchded zoriulsan tusgai material udahgui tavina.

Анонимный комментирует...

Дараа 7 хоногт Ростов хот руу хамт явж 2 хоног орчуулга хийх оюутан хайж байна.
Сонирхсон оюутан байвал dellger@yahoo.com хаягаар холбоо барина уу.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!