ОХУ-д суралцагч монгол оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн 05 сарын 1-2 нд, РУДН-ы биеийн тамирын цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнд Москва хотын 13 их, дээд сургууль, Санкт-Петербург, Ростов-На дону, Екатеринбург зэрэг хотоос гэх мэт нийтдээ 26 баг оролцлоо. Үүнээс 9 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй баг. Эмэгтэйчүүд 3, эрэгтэйчүүд 4 хэсэгт \зонд\ хуваагдаж тоглов. Ингээд багуудын шагналт байр эзэлсэн байдлыг танилцуулъя.
Показаны сообщения с ярлыком Үйл явдлын товчоон. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Үйл явдлын товчоон. Показать все сообщения
4 мая 2011 г.
20 апр. 2011 г.
Ирээдүйн сэтгүүлчдийн клуб
РУДН-ы монголчуудын дунд сэтгүүлч мэргэжлээр суралцагч оюутнуудын клуб үйл ажиллагаа эхэллээ. Сэтгүүлч болох хүн анхнаасаа л идэвхтэй туурвигч байдаг. Түүний гол зэвсэг бол эх хэл. Гадаад хэлээр мэдлэг олохын зэрэгцээ төрөлх хэлээрээ идэвхтэй уншиж, бичиж байх нь чадварлаг сэтгүүлч болохын үндэс. Тиймээс бид энэ клубыг байгуулъя гэж зориглон шийдсэн билээ. Клубын цуглааны үеэр уйтгартай лекц уншихгүй. Зөвхөн практик. Гишүүд тус бүр өөртөө ойрхон чиглэлийг \сонин, радио, ТВ, гэрэл зураг, компьютерийн программ гэх мэт\ сонгон бусадтайгаа мэдлэг, туршлагаа хуваалцах байдлаар хичээл явагдах болно. Хэрэв хэн нэгэнд нь асуудалтай хичээл байвал тусалж ч болж байна. Өөр сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурдаг, мөн энэ чиглэлээр сурдаггүй ч гэсэн сонирхдог оюутан болгон энэ клубын цуглаанд явж болно. Хичээл 7 хоног болгон явагдана.
Мэдсэн сурснаа эх хэлээрээ тархиндаа "идээшүүлж", ажил дээр гарахын цагт нүүр бардам, жинхэнэ мэргэжсэн сэтгүүлч байж чадвал бидний зорилго тэр юм.
Бидэнтэй холбогдох:
e-mail: rudn-mongolia@mail.ru
rudnmongolia@yahoo.com
Утас: 89295927802
89295861899
Ирээдүйн сэтгүүлчдийн клуб
8 апр. 2011 г.
"Мисс РУДН - 2011"
4 сарын 1 нд, РУДН-ы төв байранд, “Мисс РУДН - 2011” оюутны уламжлалт тэмцээний төгсгөлийн шат болж өнгөрлөө. Энэ тэмцээнийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ шатанд өмнө нь цуглуулсан оноогоороо шалгарч үлдсэн 10 оюутан оролцов.
5 апр. 2011 г.
"Элсэн цаг" тэмцээний талаар...
Юун түрүүнд энэ мэдээллийг хожуу нийтэлж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ сонин хуучрах болоогүй ээ.
3 сарын 26 нд, Москвагийн Эдийн засаг, Мэдээлэл зүй, Статистикийн Их Сургууль \МЭСИ\ дээр, Москва дахь МОХ-ноос монгол оюутнуудын дунд зохион явуулдаг "Элсэн цаг" танин мэдэхүйн уралдаант тэмцээн болсон билээ.
17 мар. 2011 г.
РУДН зуны ажилд урьж байна.
Зуны амралтаар ажиллаж мөнгө олохыг хүсч байгаа оюутнуудад дуулгах хоёр мэдээ байна.
1-рт: РУДН-ы Оюутны Барилгын Отряд өөр мужуудад ажиллах оюутнуудаа бүртгэж байна. Энэ зун манай сургуулиас Астрахань, Красноярск муж болон Сочи хотод барилгын отряд очиж ажиллах юм байна. Хэрвээ та бүхэн ажиллахыг хүсвэл ГУМСОЦ-ын 25-р өрөөнд очиж бүртгүүлнэ үү.
2-рт: 7 сарын 1 нээс 8 сарын 31 хүртэл РУДН дээр оюутнууд засварын ажил хийдгийг бид мэднэ. Жил болгон, бригад ахлан ажиллах оюутнуудыг бэлтгэх сургалт явуулдаг уламжлалтай. Бусдыгаа удирдан ажиллаж, аж ахуй хөтлөх ухаанд суралцаж, бас ч үгүй ахиу цалин авчих гэсэн хүмүүст энэ сургалт нээлттэй. Өнгөрсөн жил 3 монгол оюутан энэ сургалтыг дүүргэсэн билээ. Энэ жилийн сургалт 4 сарын 11 нээс эхэлнэ. Мэдээжийн хэрэг, үнэ төлбөргүй. Үргэлжлэх хугацаа 1 сар бөгөөд долоо хоногийн 2-3 өдөр, хичээлийн бус цагаар явагддаг. Дараа нь тусгай сертификат олгоно. Сонирхсон оюутнууд дээр дурьдсан 25-р өрөөнд очиж бүртгүүлнэ. Үүнийг бичигч миний бие энэ сургалтанд сууж байсан хүний хувиар, та сургалтыг дүүргэснээр \Бригадын дарга болох эсэх нь хамаагүй\, наад зах нь ирээдүйд байрныхаа засварыг хэнийг ч царайчлахгүй хийж, гаднах зүлэг, цэцэрлэгээ ном ёсоор нь арчилчихдаг чадвартай болно гэдгийг хэлмээр байна. Сургалтанд суучихвал зуны ажилд орох магадлал их гэдгийг бас шивнэчихье.
Харин жирийн ажилчдыг \боец гэж нэрлэдэг\ хэзээ бүртгэхийг цаг тухайд мэдээлнэ. Энд бол өрсөлдөөн их.
Г.Даваадорж
6 мар. 2011 г.
РУДН-ы монголчуудын ээлжит хурал
Найрамдлын Их Сургуулийн монгол оюутнуудын ээлжит хурал 3 сарын 5 нд төв корпусын хоёрдугаар зааланд боллоо .
Монгол Оюутны Зөвлөл бол эндхийн монголчуудынхаа нэг ёсны жижигхэн Засгийн Газар, бас УИХ гэсэн үг. Энэхүү «Засгийн Газар» маань хурлынхаа эхэнд өнгөрсөн жилд хийсэн бүтээснээ товчхон тайлагнаж, сургуулийн удирдлагаас гаргасан зарим чухал шийдвэрийн тухай мэдээлэл хийлээ. РУДН-ы монголчууд өнгөрсөн онд сургуулиас зохион байгуулсан олон арга хэмжээнд оролцсоны зэрэгцээ бие даасан соёлын хөтөлбөрийг явуулсан билээ. “РУДН” дэх Монголын 7 хоног” өнгөрсөн оны хамгийн том үйл явдал байлаа. Үүний үр дүнд сургуулийн удирдлагаас өндөр үнэлгээ авч, итгэлийг нь олов. Мөн олон авьяаслаг оюутнуудаар эгнээгээ зузаатгалаа. Тухайлбал: эдүгээ бид 8 дуучин, 20 гаруй бүжигчин, 5 хөгжимчинтэй болжээ.
Хурлаар Дэд сайд, соёлын сайд, спортын сайд, гадаад харилцааны сайд нарыг \Жинхэнээсээ сайдууд болчих ч юм билүү хэн мэдлээ. Тиймээ!\ олонхийн саналаар сонгон томиллоо. Учир нь хуучин сайдууд хэдийнэ төгсөх болжээ.
Хурал төрийн дууллаар дуусав.
Г.Даваадорж
5 мар. 2011 г.
Хувийн дугаар 7 урагшаа!
Найрамдлын их сургууль дээр "Мисс РУДН" тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг билээ. Тэмцээн нь янз бүрийн залуучуудын арга хэмжээнд сургуулиа төлөөлж байж чадахаар дур булаам, авьяаслаг оюутнуудыг шалгаруулах зорилготой юм.
Энэ жилийн эхний сонгон шалгаруулах шатанд 30 орчим оюутан оролцсоноос 15 нь дараагийн шатанд шалгарч үлдсэн билээ. Оюутнууд "Визитная карточка", "Таланты", "Дискотека", "Дефиле" гэсэн даалгаврын хүрээнд ур чадвараа сорилоо. Анх удаа энэ тэмцээнд монгол оюутан оролцов. Хууль зүйн факультетын 1- р курсын оюутан, хувийн дугаар 7, Г.Ганцэцэг үндэсний хувцасны шоу үзүүлбэр, ардын бүжиг бэлдэн оролцож, дараагийн шатанд шалгарч үлдлээ.
Хоёр дахь шатны тэмцээн 2 сарын 25 нд Интер клубын урлагийн зааланд болж өнгөрөв. Тэмцээн 4 хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт оюутнууд 1-1,5 минутын хугацаанд тайзны номерын аль нэг хэлбэрээр өөрийгөө үзэгчдэд танилцуулах ёстой байлаа. Манай оролцогч видео эвлүүлэг ашиглан "Миний хөрөг" гэсэн нэрийн дор даалгаврыг гүйцэтгэлээ. "Талант" хэсэгт Ганцэцэг ардын бүжгээ бүжив.Дараа нь оролцогчид "Мы"- это мир" сэдвийн хүрээнд улс орныхоо түүх, уламжлал, ардын урлагаар дамжуулаад амьдралын тухай үзэл бодлоо илэрхийлэв.
Манай оролцогчийн бэлдсэн хүүхдийн тухай теле зохиомж үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Зохиомж нь ямар ч үндэстний ирээдүй хувь заяа шинэ үеийг хэрхэн хүмүүжүүлэхээс хамаардаг гэсэн гол санааг агуулсан байв. Ийнхүү бүх номерийн нийлбэр дүнгээр Г. Ганцэцэг шүүгчдийн зүгээс өндөр үнэлэлт авч төгсгөлийн шатанд оролцохоор болов.
4 сарын 1 нд болох төгсгөлийн шатны тэмцээн 6 хэсгээс бүрдэх юм.
Бүх Монгол оюутнуудын зүгээс Ганцэцэгтээ өндөр амжилт хүсье.
2 дек. 2010 г.
РУДН: Монголоор амьсгалсан өдрүүд
“Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла” гэдэг. Гадаадад сурч байгаа тухайн улсын иргэн ард түмнийхээ түүх, соёлын ололтыг тодорхой хэмжээгээр тээгч, сурталчлагч байдаг. Ялангуяа РУДН шиг олон соёлын төлөөлөл цугларсан орчинд энэ нь бидний үүрэг юм. Энэ ч утгаараа РУДН дэх Монгол Оюутнуудын Холбооноос “РУДН дэх Монголын 7 хоног”-ийг оюутнуудын хүчээр анх удаа зохион байгууллаа. Бүх арга хэмжээ Монгол Улсын Тусгаар Тогтнолоо зарлан тунхагласны 86 жил, РУДН байгуулагдсаны 50 жил, РУДН-д Монгол Оюутнуудын Холбоо үүссэний 10 жилийн ойд зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл энэ бол бидний эх орон, төрөлх сургуульдаа барьсан бэлэг байсан юм. Бид өөрсдийн боломж бололцоогоо дайчилж, нэлээн далайцтай өргөн хэмжээнд энэ ажлыг гүйцэлдүүлэхийг зорьсон бөгөөд зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна. Үндсэн 6 хэсгээс бүрдсэн энэхүү цогц арга хэмжээ нь 11.20-28 нд явагдлаа. 21 нояб. 2010 г.
"Начало" сонины анхны дугаар гарлаа
Сайн байнцгаана уу. Оюутнуудаа. РУДН -ы монголчуудын ШУ, танин мэдэхүйн клубээс эрхлэн гаргаж буй "Начало" оюутны сонины анхны дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ сонины үүсгэн байгуулагч нь РУДН Монгол Оюутны Холбоо юм. Энэ сонин нь монголчуудаас гадна орос хэлээр яригч бүх хүмүүст зориулагдсан юм. Сонин цахим болон цаасан хэлбэрээр тараагдана. Та бүхэн энд дараад сониноо татаж аваарай.
14 нояб. 2010 г.
АХА амжилттай болж өндөрлөлөө.
Монголын соёлын өдрүүдийн хүрээнд РУДН монгол оюутны холбооноос зохион байгуулсан "АХА" танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 80 гаруй оюутнууд оролцож оюун ухаанаа сорьж өрсөлдсөнөөс Аграрный факультетын 1-р курсын оюутан С. Банзрагч түрүүлж Баярын бичиг, 11-р сарын 15 ны өдөр Большой театр-т болох монголын урлагийн оддын гала концертын билет, 11-р сарын 16-нд "Золотой кольцо" театр-т болох Арга билэг хамтлагийн билет, бусад үнэ бүхий зүйлээр шагнуулав. 2-р байранд Д. Дөлгөөн шалгарч мөн билет үнэ бүхий зүйлээр шагнуулав. Тус тэмцээнийг зохион байгуулахад тусалж, асуултыг боловсруулж өгсөн РУДН магистр Д. Мягмарсүрэнд нийт оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлэе.
Тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа баярлалаа.
РУДН МОХ
12 нояб. 2010 г.
РУДН-ы төгсөгчид "Ган үзэгтэн" болов.
МУИС-ын Сэтгүүл Зүйн Тэнхимийн 50 жилийн ой энэ сарын 5 нд тохиож, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зарим багш нарыг шагнав. РУДН-ы төгсөгчид болох Г.Мэндхүү,Б. Наранбаатар нарт монголын сэтгүүл зүйн салбарт хийсэн бүтээснийг нь үнэлж, сэтгүүлчдэд олгодог хүндтэй шагналуудын нэг “Ган үзэгтэн” шагналыг хүртээжээ.
9 окт. 2010 г.
Оюутнуудын анхааралд
ОХУ-д амьдарч буй гадаад иргэдтэй холбогдох нэгэн тогтоол гарсан байна. Хэрэв та визийн хугацаа сунгах асуудалтай холбоотойгоор 3 жилийн дотор 2 удаа торгуулсан тохиолдолд дараагийн удаа бүртгэлд орох эрхгүй болох юм байна. Та бүгдийг визээ цагт нь сунгуулж байхыг анхааруулъя.
5 июл. 2010 г.
Өөрийн юмыг өөрсдийн гараар...
7 сарын 1 нээс РУДН д хөдөлмөрийн 3-р семестр эхэллээ. Оюутнууд өөрдиийн сурч, оршин амьдарч буй бүх корпусыг шинэ хичээлийн жилд бэлэн болгох ажилдаа шамдан орлоо. Энэхүү нүсэр ажлыг зохион байгуулагч нь “РУДН дэх Олон Улсын Оюутны Барилгын Отряд” \ Интернациональный Студенческий Строительный отряд\ юм.
10 июн. 2010 г.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэллээ
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас зохион байгуулдаг, үндэсний шигшээ баг(эрэгтэй)-уудын дунд зохиогддог хөлбөмбөгийн цомын тэмцээн юм.
Дэлхийн аваргын тэмцээн эхлэхээс өмнө улс бүрийн шигшээ багууд дэлхийн аваргад оролцох 31 эрхийн төлөөх урьдчилсан тоглолт бүтэн 3 жилийн турш үргэлжилдэг бөгөөд зохион байгуулагч орны баг шууд оролцох эрхийг авдаг. Хөл бөмбөгийн ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оны тэмцээнийг 715.1 сая орчим хүн үзжээ.
Нийт ДАШТ-ын түүхэнд 18 удаа тэмцээн болсноос долоон улсын баг аваргын алтан цомын эзэд болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад улсад зохион байгуулагдах бөгөөд энэ нь Африк тивд зохион байгуулагдаж байгаа анхны ДАШТ юм. Ингээд та бүхэнд шилдэг 32 багийн Дэлхийн аваргын хэсгийн тоглолтуудын хуваарийг Москва, Улаанбаатарын цагаар хүргэж байна.
Хүсэн хүлээсэн хөлбөмбөгийн гайхамшигт тоглолтуудаа алдалгүй үзээрэй.
30 мая 2010 г.
Завсарлага...........
23 мая 2010 г.
Танин мэдэхүйн клуб завсарлав.
“Оюутны хeгжил” клубын Шинжлэх ухаан, танин мэдэхvйн клубын энэ хичээлийн жилийн хаалтын цугларалт боллоо. Энэ удаагийн цугларалтад эхний илтгэлийг Тvvхийн ангийн 3-р курсын оюутан Х. Эрдэнэзаяа “Монгол гэр, гэрийн vvсэл, хeгжил, онцлог, Монгол гэр судлал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Энэхvv илтгэлийг 5-р сарын 6-нд болсон “Планета-Юго Запад” eдeрлeгийн vеэр Монгол гэрт тавих байсан боловч хvндэтгэх шалтгааны улмаас хойшилсон юм. Илтгэлийн эхийг удахгүй клубын блогоос уншаарай.
Дараа нь Сэтгvvл зvйн 2-р курсын оюутан Б. Гандулам Италийн Милан хотноо 5-р сарын 5-9-ны eдрvvдэд зохион байгуулагдсан “Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт”-д хэрхэн оролцсон, уулзалтын сониноос мэдээлэл хийж асуултанд хариулсан.
Дараа нь Сэтгvvл зvйн 2-р курсын оюутан Б. Гандулам Италийн Милан хотноо 5-р сарын 5-9-ны eдрvvдэд зохион байгуулагдсан “Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт”-д хэрхэн оролцсон, уулзалтын сониноос мэдээлэл хийж асуултанд хариулсан.
22 мая 2010 г.
ПИК НИК
РУДН-ы Монгол Оюутны Холбооноос урин цаг ирсэнтэй холбогдуулан, мөн шалгалт шүүлэг эхлэхээс өмнө нийт оюутнууддаа урам зориг, эрч хүч өгөхөөр РУДН-ын дэргэдэх Спорт талбайд зохион байгуулсан "ПИК НИК" амжилттай болж өнгөрлөө. Нийт 70 орчим оюутнууд цуглаж нэгэн өдрийг сэтгэл хангалуун, баяр хөөртэй, хөгжөөн наргиантай, спорт, урлаг, танин мэдэхүйгээрээ өрсөлдөж өнгөрөөлөө. Цугласан оюутнуудаа сугалаагаар 4 багт хувааж Сэтгэхүйн тоглоом, "Та Та Тунгаа", "Хэн урт сүлжээ үүсгэх вэ" гэх зэрэг хөгжөөнт тэмцээн, "Морин тулаан", Гүйлтийн буухиа, Хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулав. Гүйлтийн буухиа эхлэхээс өмнөхөн ширүүн бороо орж тэмцээнийг шавар дээрх гулгалтын тэмцээн болгож хувиргав, Хөл бөмбөгийн тэмцээн ч шавартай шалбаагтай хүч тэнхээ шаардсан ширүүн бөгөөд хөгжилтэй болж өнгөрлөө.
Мөн багууд хоорондоо дуугаар дайралцан, Волейболын бөмбөгөөр "төмс"дөж, гагнасан гинжийг таслаж, "Атом-Молекул" зэрэг хөгжөөнт тоглоомыг өөрсдийн санаачлагаар тоглож нэгэн өдрийг эрүүл агаарт мартагдахааргүй өнгөрөөлөө.
Энэ өдөр бүх багууд ялагч байлаа.
Ингээд та бүхэндээ хөгжилтэй хөөртэй өдрийн зурагнуудаас хүргэе.
Мөн багууд хоорондоо дуугаар дайралцан, Волейболын бөмбөгөөр "төмс"дөж, гагнасан гинжийг таслаж, "Атом-Молекул" зэрэг хөгжөөнт тоглоомыг өөрсдийн санаачлагаар тоглож нэгэн өдрийг эрүүл агаарт мартагдахааргүй өнгөрөөлөө.
Энэ өдөр бүх багууд ялагч байлаа.
Ингээд та бүхэндээ хөгжилтэй хөөртэй өдрийн зурагнуудаас хүргэе.
14 мая 2010 г.
Европын монгол оюутнуудын чуулган Милан хотод боллоо
Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт Итали улсын Милан хотноо 5-р сарын 5-9-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уулзалтанд Европын 14 орны (Австри, Англи, Болгар, Белги, Герман, Итали, Орос, Польш, Португаль, Турк, Франц, Чех, Щвед, Щвейцар) 20 оюутан сонгогдон оролцсоноос гадна Улаанбаатар хотоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх Ч.Отгочулуу, Монголын стратеги судалгааны хүрээлэнгийн ажилтан З.Тэлмүүн, Зориг санг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Оюуны туслах н.Онон нар хүрэлцэн ирэв.
13 мая 2010 г.
ОХУ-д суралцагч монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө
5 –р сарын 9, 10 нд ОХУ –ын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутан залуусын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн зааланд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь жил бүр зохион явагддаг уламжлалтай. Энэ жил Москва болон бусад хотуудын Их, Дээд сургуулиудын багууд хүчээ сорьж, тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөв.
12 мая 2010 г.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд РУДН-ы оюутнууд гар бие оролцов
РУДН-ы монгол оюутнууд маань Элчин Сайдын Яамныхаа ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулав.
Энэ нь Элчин Сайдын Яаман дээр 2010 оны 5 дугаар сарын 8 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд оюутнууд гар бие оролцсон явдал юм.
Энэ нь Элчин Сайдын Яаман дээр 2010 оны 5 дугаар сарын 8 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд оюутнууд гар бие оролцсон явдал юм.
Подписаться на:
Сообщения (Atom)











