14 мая 2010 г.

Европын монгол оюутнуудын чуулган Милан хотод боллоо

Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт Итали улсын Милан хотноо 5-р сарын 5-9-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уулзалтанд Европын 14 орны (Австри, Англи, Болгар, Белги, Герман, Итали, Орос, Польш, Португаль, Турк, Франц, Чех, Щвед, Щвейцар) 20 оюутан сонгогдон оролцсоноос гадна Улаанбаатар хотоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх Ч.Отгочулуу, Монголын стратеги судалгааны хүрээлэнгийн ажилтан З.Тэлмүүн, Зориг санг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Оюуны туслах н.Онон нар хүрэлцэн ирэв.

ОХУ-дахь монгол оюутнуудаа төлөөлж, Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Б.Гандулам оролцлоо.
Монгол Улсаас Итали Улсын Милан хотноо томилогдсон өргөмжит консул Ц.Гантуяа болон Италийн бизнесийн төлөөлөгчд оюутнуудыг угтан авав.
Энэхүү уулзалтыг “МонАме” шинжлэх ухааны төв, Итали улсын Милан хотноо томилогдсон Монгол улсын Өргөмжит консул нар хамтран Австри улсаас Итали улсыг хавсран суугаа Монгол улсын элчин сайдын яам болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн чуулганд оролцогч оюутнууддаа дэвшүүлсэн мэндчилгээгээр чуулганыг нээлээ. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, Монгол Улсаас Белги Улсад суугаа Элчин сайд А.Баттөр, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ нар мэндчилгээ ирүүлэв. Чуулганы үйл ажиллагаа “Бидний төсөөлөл - Монголын ирээдүй” сэдвийн хүрээнд явагдсан юм. Оюутнууд 1.Дэд Бүтэц, Уул уурхай, Аж үйлдвэр, Эрчим хүч 2.Үйлчилгээний салбар: Аялал жуулчлал, банк санхүү 3.Соёл, Боловсрол, Эрүүл мэнд 4.Ардчилал, Хүний эрх, Улс төр гэсэн чиглэлээр баг болон хэлэлцлээ. Тэрээр өөрсдийн хийсэн баримт судалгаан дээр үндэслээд бүс нутагт төвлөрсөн эрчим хүчний тогтолцоог бий болгох, 2030 онд МУ-ын эдийн засгийн өсөлтийг дээд цэгт хүргэх , үндэснийхээ соёлын ололтуудыг гүнзгийрүүлэн судлах болон ашиглах, ардчиллын нөхцөл дэх соёлжсон эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх гэсэн санаануудыг дэвшүүлж байлаа.
Энэ удаагийн чуулган нь Монголын шинэ үеийн төлөөлөл, ирээдүйн залуу удирдагчдыг холбож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах санал бодлоо солилцох боломжийг олгосон, Монголын ирээдүйн улс төр, нийгэм, бизнесийн удирдагч болоход санаа сэдлийг өгөхүйц үр дүнтэй чуулган байж чадлаа. 

 Хотын ус цэвэршүүлэх үйлдвэртэй танилцав.

Милан хотын төв талбай.

Б.Гандулам

6 комментариев:

Анонимный комментирует...

gandulamdaa bayr hurgie. tsaashdiinh ni hicheel surguulid ni undur amjilt husie

Анонимный комментирует...

Good luck

Анонимный комментирует...

GL

Анонимный комментирует...

Goodluck

Unknown комментирует...

uram hairlasand bayarlalaa

Unknown комментирует...

Surguulia toloolood chuhal uil ajillagaand oroltsood irsend bayar huregy.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!