27 апр. 2010 г.

Ирантай танилцацгаая

Манай Улс Түмний Найрамдлын Их Сургууль-д суралцагч гадаад оюутнуудын эх орноо сурталчилсан өдөрлөг долоо хоног тутам болдог уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагаа нь улс улсын соёл, уламжлал, ёс заншил, хөгжил цэцэглэлттэй танилцах сайхан боломж олгохоос гадна бүх улс орнуудад дэлхийн 140 гаруй орны оюутан залуус, цаашлаад улс улсын ирээдүйн удирдагчдад эх орноо сурталчилан таниулах сайхан боломжийг олгодог юм. Манай блогийн хамт олон та бүхэнд энэхүү үйл ажиллагааг тогтмол сурвалжилж байх болно. Ингээд Иран улстай танилцацгаая. 

"Инээгээрэй Хүмүүсээ инээгээрэй" Цувралаас

      Бодоод бодын шийр дөрөв

26 апр. 2010 г.

Дайралцвал дайралцая!

Мэтгэлцээн гэж чухам юу болох талаар тодорхой мэдээллийг та бүхэн клубын хуудсан дээрээс уншаарай. Энд та мэтгэлцээний голлох сэдэв болоод үндсэн зарчим, арга техник үр дүнгийн талаар олж мэдэх болно. "Биеийн хүчээр ганцыг, үгийн хүчээр мянгыг гэлцдэг". Клубын ээлжит цугларалт баасан гаригт болно. Олны өмнө хэрхэн биеэ авч явах талаар богино хэмжээний илтгэл сонсох бөгөөд оюутнууд "Хүний эрх" гэсэн сэдвийн дор мэтгэлцэнэ. Мэтгэлцэхийг хүссэн хэн бүхнийг урьж байна.
Цаг байрыг мэдээлэх болно.

Блог блогоор өргөжлөө

Блогийн эрхэм уншигчдын сонорт хүргэхэд rudnmongol үндсэн блогийн хүрээнд "Чингисийн үр сад" ансамбль, "Клубүүд" гэсэн дотоод блогууд нээгдсэн учир ансамбль болон клубын үйл ажиллагаатай танилцаж, үйл явдлын мэдээ, зураг, сонирхолтой мэдээллүүдтэй танилцахыг хүсвэл энэхүү дотоод блогуудаар зочлоорой.

24 апр. 2010 г.

Оюутны зөвлөлийн хурал боллоо

2010 оны 04-р сарын 25 ны өдрийн 20 цагт РУДН-ын Монгол оюутны зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Оюутны зөвлөлийн ойрын үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцаж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэв. Тус хурлаар оюутны зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулж гишүүн Д.Батнайрамдалыг Мэдээлэл харилцаа холбоо хариуцдаг байсныг болиулж  Спорт, чөлөөт цагтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах. Г.Уламбаярыг Мэдээлэл, харилцаа, холбоо хариуцах гишүүнээр тус тус томилов.
Мөн 5-р сарын 6-нд РУДН-д зохион байгуулагдах Ялалтын 65 жилийн ойн болон Планета юго-запада фестивальд монголын оюутнууд хэрхэн оролцох талаар хэлэлцэж, хөөцөлдөх ажлуудын жагсаалт гаргаж, хариуцах эздийг томилов.

"Инээгээрэй! Хүмүүсээ инээгээрэй!" Цувралаас.....

 Өнөөдрөөс эхлэн блогт "Инээгээрэй! Хүмүүсээ инээгээрэй!" цувралыг эхлүүлж байна.

22 апр. 2010 г.

"ФЕСТОС-2010" Урлагийн наадамд РУДН-ын монгол оюутнууд амжилттай оролцлоо

Москва хотын нийт их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион явагдаж буй  "ФЕСТОС-2010" урлагийн их наадамд РУДН-ын Монгол оюутнууд "Чингисийн үр сад" " Баяд" бүжгээр оролцож Москва хотын "Юго-запад"тойргоос тусгай байр эзэлсэн билээ. Тэгвэл өчигдөрхөн Москва хотоос "Шилдэг уламжлалт бүжиг, ур чадвар" гэсэн номинацид шалгарч Диплом, талархлын бичгээр шагнагдсан байна.


Зуны ажилд урьж байна

РУДН-ы Центр молодежных студенческих отрядов
«Меридиан Дружбы» та бүхнийг зуны ажилд урьж байна. Зуны 2 сар байр сууцны асуудалд санаа зовохгүйгээр, сургуульдаа ажиллан хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ар гэрийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх боломжийг та бүхэнд олгож байна.

Бүртгэл 5 сарын 12-ноос, ГУМСОЦ-ын 328-р өрөөнд, ажлын өдрүүдийн 16:00-18:00 цагийн хооронд явагдана.

Танин мэдэхүйн клубын 4 дэх удаагийн цугларалтад хүрэлцэн ирнэ үү!!!

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн клубын 4 дэх удаагийн цугларалт  2010 оны 4-р сарын 24-нд 16.00 цагаас Интерклубын 304 тоот өрөөнд "Далд ухамсар" сэдвээр Б. Мөнхзул /1-р курсын оюутан/ өөрийн уншиж судалсан зүйлээрээ та бидэнд илтгэл тавина.


Өмнөх цугларалтуудаар:

21 апр. 2010 г.

Өндөр зэрэгтэй болчихоод тэр охинтой танилцах зорилго тавьсан

Улс түмний найрамдлын их сургуульд өнөөгийн байдлаар 170 гаруй Монгол оюутан сурдгаас тэдний дунд эрдэм мэдлэг, авъяас чадлаараа бусдыгаа хошуучлан, амжилттай суралцаж байгаа олон оюутан байдаг билээ. Тэдний нэг болох зуун буудалт даамын дэлхийн аварга Ганболдын Гэрэлболдтой та бүхнийг уулзуулах гэж байгаадаа баяртай байна.
 - Даамын спортоор хичээллэх болсон чинь юутай холбоотой вэ? Танай гэр бүлд чамаас өөр энэ спортоор хичээллэдэг хүн бий юу?
Даамын спортод хөтөлсөн хүн бол манай өвөө. Өвөө маань өөрөө даамын спортын мастер Дорж гэж хүн бий. Тэрээр намайг даамны тэмцээнд ор гэж зөвлөсөн. Хэдий би өөрөө тийм дуртай байгаагүй ч гэсэн өвөөгийнхөө хэлснээр тэмцээнд орсон. Гэтэл тэмцээний үеэр нэг охинд дурлачихдаг юм байна.

20 апр. 2010 г.

Логоны уралдааны эхний үе амжилттай явагдаж өндөрлөлөө.

РУДН-д суралцагч Монгол Оюутны Зөвлөлийн лого зохиох уралдааны эхний хэсэг 2 долоо хоногийн хугацаанд явагдаж нийт 19 бүтээл ирснээс оюутны зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар шилдэг 5 бүтээлийг шалгаруулж 2010 оны 4-р сарын 21-30 ны хооронд блогийн зочдынхоо дунд санал хураалт явуулж шилдгийн шилдэг логог шалгаруулах гэж байна.
Лого зохиох уралдаан оролцож бүтээлээ ирүүлсэн нийт залуусдаа талархсанаа илэрхийлж цаашдын амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Оюутнуудаа хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрсөн

РУДН-ы Монгол оюутнуудыг цахим ертөнцөд нэгтгэх болсон “rudnmongol.blogspot.com”-нхоо хойморт энэ удаа нэгэн хүндтэй зочныг урьж ярилцлаа. Бидний нэгэн адил ОХУ-д \тухайн үед СССР\, тэр дундаа ОХУ-н нэгдүгээр зэрэглэлийн сургууль гэгддэг МГУ-д \Москвагийн Их Сургууль\ дээд боловсрол эзэмшиж Монголын сэхээтнүүдийн нэг болсон түүнийг манай оюутнууд ‘Чимгээ эгч’ гэх нэрээр их сайн мэднэ. Мэдлэг боловсролоо нэрийн хуудас болгож чадсан түүнийг Нямаагийн Чимэг гэдэг бөгөөд одоо оюутан бидний асуудлыг хариуцан ОХУ-д суух ЭСЯ-ны БСШУ-ны асуудал хариуцсан II-р нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа билээ.

Италийн Милан хотноо "Монголын Залуу Удирдагч" оюутнуудын чуулга уулзалт болно.

Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Б.Гандулам Италийн Милан хотноо зохион байгуулагдах “Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтанд оролцохоор шалгарсан байна.
“Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтын хилийн чанад дахь анхны хөтөлбөрийг Монгол-Америкийн “МонАме” шинжлэх ухаан судалгааны төвөөс АНУ-ын Вашингтон хотноо 2009 оны 3 дугаар сард АНУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Хойд Америк- Монголын бизнес зөвлөл болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

19 апр. 2010 г.

Москва хотын Азийн Оюутнуудын спортын наадамд РУДН-ын Монгол оюутнууд амжилттай оролцлоо

4 сарын 18 нд ОХУ-ын Москва хотын Ази Оюутнуудын спортын наадам Улс Түмний Найрамдлын Их Сургууль /РУДН/-д амжилттай болж өндөрлөлөө.Энэхvv тэмцээн нь Азийн олон орны оюутан залуусын дунд хөл бөмбөг, волейбол, агаарын теннис гэсэн 3 төрлөөр  зохион явагдсан. Жил бvр оюутан залуус маань хурд хvч авьяас чадвараа уралдуулан оролцдог байсан бөгөөд энэ жил манайхан зохион байгуулалт сайтай олон оюутан хамруулан оролцуулснаараа онцлог болж өндөрлөлөө.

16 апр. 2010 г.

РУДН-ын 50 жилийн ойн концерт

2010 оны 4-р сарын 20 ноос 21-нд шилжих шөнө Москвагийн цагаар 01.30 минут, Монголын цагаар 05.30 минутад РУДН үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн концерт Оросын ТВЦ сувгаар гарах гэж байна.
Энэхүү ёслолын концертэд РУДН-ын багш, ажилчид, 140 орны оюутнууд оролцсон нүсэр тоглолт болсон билээ. Монгол улсаас РУДН-д суралцагч оюутан залуус 13 бүжигчин, 4 дуучин. 1 морин хуурч, 1 тугчин гэсэн бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон юм.


Тухлан сууж таалан соёрхоорой.

Ректор оюутны зөвлөлүүдийн дарга нарыг хүлээн авч уулзав.

Ректор В.М.Филиппов 2010 оны 4 сарын 13-нд оюутны зөвлөлүүдийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ хичээлийн жилд хийсэн ажлуудыг танилцуулж, ажлын хэсгийн хамтаар оюутнуудын сонирхсон асуултанд хариу өгөв. Хуралд оюутны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.В.Ермаков, аюулгүй байдлыг хариуцсан дэд захирал А.А.Карпов, оюутны зөвлөүүдийг хариуцсан В.В.Четий нар оролцлоо.

15 апр. 2010 г.

Зарлал

ШУ, танин мэдэхүй, мэтгэлцээний клубын ээлжилт цугларалт 4 сарын 24 нд, бямба гаригт, 18-00 цагаас, Интерклубын 304 танхимд болно. Холбоо барих утас: +7-929-6616364

13 апр. 2010 г.

Элчин Сайд РУДН - ын оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

РУДН-ын Монгол оюутнуудын хүсэлтээр Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д. Идэвхтэн Оюутны Зөвлөлийн төлөөллийг Монгол Улсын Элчин Сайдын яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтанд Элчин Сайдын яамны боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан 2-р нарийн бичгийн дарга Н. Чимэг, РУДН-ын оюутны зөвлөлийн тэргүүн Б. Бадрах, дэд тэргүүн С. Нямдорж, гишүүд Э. Дөлгөөн, Д. Батнайрамдал нар оролцов. Уулзалтын үеэр РУДН-ын оюутнуудын санаачлан 2010 оны 11 сарын 20-27нд зохион байгуулахаар төлөвлөж буй "Неделя Монголии" буюу "Монголын 7 хоног" арга хэмжээний төлөвлөгөө, ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Элчин Сайдын яамны зүгээс энэхүү үйл ажиллагаанд дэмжиж оролцохоо илэрхийлэв.

11 апр. 2010 г.

РУДН-ы монголчуудын хаврын хурал боллоо


                                              
4 сарын 10 нд, РУДН-д суралцагч монголчуудын хаврын ээлжит хаврын хурал 68 хүний ирцтэйгээр болж өнгөрлөө. Нутгийн Оюутны Зөвлөлийн тэргүүн Б. Бадрах хурлыг удирдан явуулсан бөгөөд хурлаар тодорхой асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлын эхэнд 2009 оны хичээлийн жилээс хойш хийсэн ажлын товч тайланг танилцуулав. 5 сарын 1-нд РУДН-д зохиогдох “Планета – Юго запад” олон улсын оюутны баярын үйл ажиллагаанд оюутнуудаа хэрхэн зохион байгуулж оролцох талаар голлон ярилцлаа.

“Элсэн цаг” уралдаант тэмцээнд РУДН-ы оюутнууд III байр эзэллээ

Москва дахь Оюутын Хөгжлйин Төвөөс суралцагч монгол оюутан залуусын дунд зохион явуулсан уралдаант “Элсэн цаг” тэмцээн 2010 оны 4-р сарын 10-ны өдөр МЭИ (Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль) -д амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 13 сургуулийн 17 багийн оюутнууд түүх, IQ бодлого, амьтны ертөнц, танин мэдэхүйн чиглэлээр асуултад хариулж оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс РУДН-ыг төлөөлөн оролцсон Мягмарсүрэн ахлагчтай Э.Лхагвасүрэн, З.Солонготуяа, Б.Мөнхзул нарын "РУДН 2" баг III байрыг эзэлж, өндөр амжилт гаргав. Харин I байранд МВД-ийн баг, II байранд МАДИ-ын баг тус тус шалгарлаа. Уг тэмцээнийг шүүхээр ЭСЯ-ны БСШУ-ны асуудал хариуцсан II нарийн бичгийн дарга Н.Чимэг хүрэлцэн ирж, түүний үзэгчдийн дунд тавьсан 3-н асуултанд ФСБ, МГИМО болон  РУДН-ы оюутан Х.Эрдэнэзаяа нар тус тус үнэн зөв хариулт өгч, гарын бэлэг гардан авсан байна.
Б.Гандулам

9 апр. 2010 г.

БАЯР ХҮРГЭЕ!!!

ОХУ-ын Хилийн Цэргийн академи-д болсон Монгол улсыг сурталчлах өдөрлөгт манай "Чингисийн үр сад" хамтлагийн дуучин Э. Сэр-Од, бүжигчин   O. Ариунболор,       А. Сунхар нар амжилттай оролцож ОХУ-ын хилийн цэргийн "Онц хилчин" II зэргийн медалиар шагнуулсан байна.
Хамтлагийн бүх гишүүддээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье!

2010 оны 04 сарын 09 ны өдөр

Шар загалмайтны аян дайн

Орчуулсан: Г.Даваадорж.

Монголчууд Эзний Бунхныг сахин хамгаалагчид мөн үү?
Лев Гумилевын хувилбар: за или против 

1260 он гарахын өмнөх өдөр Палестин дахь загалмайтнууд баярт мэдээ хүлээж авлаа. Лалын шажинт мамлюкуудаас олон удаагийн ялагдал хүлээгээд байсан ариун газрын вант улс, герцогуудын хийгээд сеньориудын улсуудад туслахаар хүчирхэг арми ирж явна гэв.

БАЯР ХҮРГЭЕ!!!

РУДН-ын "Чингисийн үр сад" хамтлаг Москвагийн Оюутны урлагийн VIII их наадамд "МИР ТАНЦА" номинаци-д амжилттай оролцож тусгай байрын шагнал диплом, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Нийт ансамблийн хамт олондоо баяр хүргэж эх орноо сурталчилах их үйлсэд нь амжилт хүсье!!!

Зарлал

Лого-ны уралдаанд ирэх бүтээлийг хүлээж авах хугацаа 2010 оны 4 сарын 10-нд дуусах тул та бүхэн амжиж бүтээлээ rudn-mongolia@mail.ru хаягаар ирүүлнэ үү. Шинээр ирсэн бүтээлүүдийг нэмж орууллаа.

7 апр. 2010 г.

Орос хэл бол миний харилцааны гүүр.

Ганбаатарын Мэндхүү нь боловсролтой, нэр хүндтэй залуу багш бөгөөд одоогоос 3 жилийн өмнө ОХУ дахь “ Улс Түмний Найрамдлын Их сургуулийг” сэтгүүлч мэргэжлээр амжилттай төгссөн. Тэрээр одоо МУИС-д багшилдаг. Мэргэжлээ дээшлүүлэхээр төрөлх сургуулиа зорин ирсэн түүнтэй та бүхнийгээ уулзуулж байгаадаа баяртай байна. - Миний мэдэхээр та одоогоос 3 жилийн өмнө манай сургуулийг төгссөн билээ. Та их сургуулиа төгсөөд шууд ажиллаж эхэлсэн үү?

6 апр. 2010 г.

РУДН - ы нэрээр нэрлэгдсэн нэгэн гариг сансрын уудамд бий

1978 оны 8 сард Крым-ын одон орон судлалын төвийн судлаач Николай, Людмила, Черных нар сансрын уудмын 10010 дахь бичил гаригийг нээв.

3 апр. 2010 г.

Ансамбль, Клуб байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд Монгол улс ОХУ-ын хоорондын гэрээ хэлэлцээрийн үр дүнд ОХУ-д суралцагч оюутан залуусын тоо нэмэгдэж байна. Түүний дотор Москва хотын Российский Университет Дружбы Народов (РУДН)-д хамгийн олон буюу 170 гаруй монгол оюутан суралцаж байна.

РУДН-д суралцагч монгол оюутнуудын блог нээгдлээ

rudnmongol.blogspot.com сайт нь оюутнуудын туурвисан бүхий л төрлийн оюуны бүтээлийг танилцуулж, тэдний мэдлэг, мэдээллээ солилцох таатай орчинг бүрдүүлэх зорилготой байгуулагдсан болно.
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!