19 апр. 2010 г.

Москва хотын Азийн Оюутнуудын спортын наадамд РУДН-ын Монгол оюутнууд амжилттай оролцлоо

4 сарын 18 нд ОХУ-ын Москва хотын Ази Оюутнуудын спортын наадам Улс Түмний Найрамдлын Их Сургууль /РУДН/-д амжилттай болж өндөрлөлөө.Энэхvv тэмцээн нь Азийн олон орны оюутан залуусын дунд хөл бөмбөг, волейбол, агаарын теннис гэсэн 3 төрлөөр  зохион явагдсан. Жил бvр оюутан залуус маань хурд хvч авьяас чадвараа уралдуулан оролцдог байсан бөгөөд энэ жил манайхан зохион байгуулалт сайтай олон оюутан хамруулан оролцуулснаараа онцлог болж өндөрлөлөө.

Тус тэмцээний волейболын төрөлд манай охидын баг өрсөлдөгчөө илт давуу ялж алтан медаль, харин  манай эрэгтэйчvvдийн багийн тоглолт маш өрсөлдөөнтэй учраа багуудаа буулгаж авсаар алтан медалийн төлөө шийдвэрлэх тоглолтонд Непал улсын шигшээ багт шүүгчийн “илт дэмжлэг”-тэйгээр хожигдож мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тоглолтыг Непалын Элчин сайдын яамны ажилчид  хүрэлцэн ирж сонирхсон юм.
Мөн энэ тэмцээний Бадминтоны төрөлд Монголчуудыг төлөөлж эрчүүдээс Чулууны Сэргэлэнбат, Батдэлгэрийн Гантулга, охидоос  Одын Энх-Эрдэнэ,Бат-Эрдэнийн Оюун-Эрдэнэ, Төгөлсүрэнгийн Цэвэлсvрэн, Чинбатын Бямбажав, Доржпаламын Чойжханд нар багийн болон ганцаарчилсан төрөлд оролцов. Ганцаарчилсан төрөлд О. Энхэрдэнэ зооноосоо амжилттай шалгарч хагас финалын тоглолтод Лаосын тамирчинд хожигдсоноор энэ жилийн хувьд агаарын теннисээр медаль авч чадсангvй тэмцээнээ өндөрлөсөн билээ. Энэхүү спорт өндөр төвшинд хөгжсөн Хятад, Лаос, Солонгосын тамирчид эхний байруудыг эзлэв.
Москва хотын Азийн оюутнуудын спортын наадамд амжилттай оролцож волейболын төрөлд 1-р байр эзэлсэн Ч. Бямбажав ахлагчтай охидын баг, 2-оор байр эзэлсэн Ч. Сэргэлэнбат ахлагчтай багийнхандаа халуун баяр хvргэж, цаашдын сурлага, спортод өндөр амжилт хvсье! Дашрамд хэлэхэд, уг спортын баярт оролцсон, дэмжсэн хөгжөөн дэмжигчид, бvх оюутан залуусдаа баярлаж талархсанаа илэрхийлэе!
Оюухай /Сэтгүүл зүйн 2-р курс/

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!