30 мая 2010 г.

Завсарлага...........

Хичээлийн жил дуусах дөхсөнтэй холбоотойгоор блог эрхлэгчид шалгалт, курсын ажил гээд зав муутай байгаа учир блогт түр зуур мэдээлэл оруулахгүй байгаад хүлцэл өчье.
Oюутнууддаа шалгалтандаа сайн бэлдэж  сессээ амжилттай хаахыг ерөөеөө!

25 мая 2010 г.

"Монгол гэр" илтгэл

 Танин мэдэхүйн клубын энэ хичээлийн жилийн хаалтын цугларалт дээр түүхийн ангийн 3-р курсын оюутан Х. Эрдэнэзаяагийн тавьсан "Монгол гэрийн үүсэл, хөгжил, Монгол гэр судлал" илтгэлээс толилуулж байна.


Монгол туургатны амьдран суух эсгий гэр манай орны байгаль газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн төвшинтэй шууд уялдан үүсч түүхэн цаг хугацааны явцад хувьсан боловсронгуй болсоор 21-р зууныг хүрсэн. Эсгий гэр нь гадаад дотоодын олон судлаачдын сонирхлыг татан судалгааны бүтээл болсоор байна.
Монгол гэрийн талаар бичсэн анхны хятад сурвалжийн мэдээ нь МЭӨ 629 онд холбогдоно. Уг түүхэнд бичихдээ "Умард зүгийн Ди жун (хүннүгээс өмнө монгол аймгийг хятадууд ди жун гэж нэрэлдэг байсан.) нар лу чжан сууцанд суудаг"; гэжээ.

23 мая 2010 г.

Танин мэдэхүйн клуб завсарлав.

“Оюутны хeгжил” клубын Шинжлэх ухаан, танин мэдэхvйн клубын энэ хичээлийн жилийн хаалтын цугларалт боллоо. Энэ удаагийн цугларалтад эхний илтгэлийг Тvvхийн ангийн 3-р курсын оюутан Х. Эрдэнэзаяа “Монгол гэр, гэрийн vvсэл, хeгжил, онцлог, Монгол гэр судлал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Энэхvv илтгэлийг 5-р сарын 6-нд болсон “Планета-Юго Запад” eдeрлeгийн vеэр Монгол гэрт тавих байсан боловч хvндэтгэх шалтгааны улмаас хойшилсон юм. Илтгэлийн эхийг удахгүй клубын блогоос уншаарай.
Дараа нь Сэтгvvл зvйн 2-р курсын оюутан Б. Гандулам Италийн Милан хотноо 5-р сарын 5-9-ны eдрvvдэд зохион байгуулагдсан “Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт”-д хэрхэн оролцсон, уулзалтын сониноос мэдээлэл хийж асуултанд хариулсан.

22 мая 2010 г.

ПИК НИК

РУДН-ы Монгол Оюутны Холбооноос урин цаг ирсэнтэй холбогдуулан, мөн шалгалт шүүлэг эхлэхээс өмнө нийт оюутнууддаа урам зориг, эрч хүч өгөхөөр РУДН-ын дэргэдэх Спорт талбайд зохион байгуулсан "ПИК НИК" амжилттай болж өнгөрлөө. Нийт 70 орчим оюутнууд цуглаж нэгэн өдрийг сэтгэл хангалуун, баяр хөөртэй, хөгжөөн наргиантай, спорт, урлаг, танин мэдэхүйгээрээ өрсөлдөж өнгөрөөлөө. Цугласан оюутнуудаа сугалаагаар 4 багт хувааж Сэтгэхүйн тоглоом, "Та Та Тунгаа", "Хэн урт сүлжээ үүсгэх вэ" гэх зэрэг хөгжөөнт тэмцээн, "Морин тулаан", Гүйлтийн буухиа, Хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулав. Гүйлтийн буухиа эхлэхээс өмнөхөн ширүүн бороо орж тэмцээнийг шавар дээрх гулгалтын тэмцээн болгож хувиргав, Хөл бөмбөгийн тэмцээн ч шавартай шалбаагтай хүч тэнхээ шаардсан ширүүн бөгөөд  хөгжилтэй болж өнгөрлөө.
Мөн багууд хоорондоо дуугаар дайралцан, Волейболын бөмбөгөөр "төмс"дөж, гагнасан гинжийг таслаж, "Атом-Молекул" зэрэг хөгжөөнт тоглоомыг өөрсдийн санаачлагаар тоглож нэгэн өдрийг эрүүл агаарт мартагдахааргүй өнгөрөөлөө.
Энэ өдөр бүх багууд ялагч байлаа.
Ингээд та бүхэндээ хөгжилтэй хөөртэй өдрийн зурагнуудаас хүргэе.

Зарлал

Хичээлийн жил дуусах дөхсөнтэй холбоотойгоор блог эрхлэгчид шалгалт, курсын ажил гээд зав муутай байгаа учир блогт түр зуур мэдээлэл оруулахгүй байгаад хүлцэл өчье. Үйл явдлууд өрнөдгөөрөө өрнөж байгаа бөгөөд удахгүй сонирхолтой мэдээллүүд, Визний шинэ дүрэм журам, Элсэгчдэд зориулсан зөвөлгөө, Үйл явдлын товчоо, Танин мэдэхүйн материалууд, шинэ зурагнууд тавихаар төлөвлөж байна.
Мөн танин мэдэхүйн клубын энэ хичээлийн жилийн хаалтын уулзалт цугларалт 2010 оны 05-р сарын 22-нд  16 цагаас Крестийн 411 тоотод болно. Оюутан Эрдэнэзаяагийн бэлдсэн илтгэл, мөн Гандуламын Итали улсаар аялсан сонин хачинаас сонсохийг хүсвэл хүрэлцэн ирнэ үү.

14 мая 2010 г.

Европын монгол оюутнуудын чуулган Милан хотод боллоо

Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт Итали улсын Милан хотноо 5-р сарын 5-9-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уулзалтанд Европын 14 орны (Австри, Англи, Болгар, Белги, Герман, Итали, Орос, Польш, Португаль, Турк, Франц, Чех, Щвед, Щвейцар) 20 оюутан сонгогдон оролцсоноос гадна Улаанбаатар хотоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх Ч.Отгочулуу, Монголын стратеги судалгааны хүрээлэнгийн ажилтан З.Тэлмүүн, Зориг санг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Оюуны туслах н.Онон нар хүрэлцэн ирэв.

Та бүхэндээ РУДН-ы нэгэн авъяаслаг оюутны бичиж ирүүлсэн өгүүллэгээс хүргэж байна.

..........
\егvvллэг\
Vvрийн шаргал туяа шинэ едер айлчлан ирж буйг сануулан ереегеер эрээ цээргvй тэнvvчилнэ. Тvм тvжигнэж бум бужигнах их хотын эгэл едрvvдийн нэг ийнхvv эхэлж байхад хенжилдее булхан хэвтэх тэрээр дахиад жаахан, тав, арван минут гэж еерийгее тайвшруулан хэвтсээр...
-1 цагийн дараа хурлын танхимд-

13 мая 2010 г.

ОХУ-д суралцагч монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө

5 –р сарын 9, 10 нд ОХУ –ын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутан залуусын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн зааланд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь жил бүр зохион явагддаг уламжлалтай. Энэ жил Москва болон бусад хотуудын Их, Дээд сургуулиудын багууд хүчээ сорьж, тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөв.

12 мая 2010 г.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд РУДН-ы оюутнууд гар бие оролцов

 РУДН-ы монгол оюутнууд маань Элчин Сайдын Яамныхаа ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулав.
 Энэ нь Элчин Сайдын Яаман дээр 2010 оны 5 дугаар сарын 8 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд оюутнууд гар бие оролцсон явдал юм.

Тоглолтын буухиа үргэлжилсээр...

РУДН-ы монголчуудын үүсгэн байгуулсан "Чингисийн үр сад" ансамблийн бүжигчид 5 сарын 7 нд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль \МГИМО\ дээр зохиогдсон олон улсын оюутны урлагийн наадамд оролцлоо. Энэхүү наадам нь Аугаа Эх Орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулагдсан аж. Наадамд бүжигчид маань монгол ардын бүжгээ үзэгч олонд сонирхуулав.

Г. Даваадорж

9 мая 2010 г.

Өнөөгийн энх тайван цаг ямар үнээр олдсоныг залуу үе мартаж болохгүй.

Аугаа Эх Орны Дайны ялалтын баярын 65 жилийн ойг тохиолдуулаад блогтоо нэгэн хүндтэй зочныг урин ярилцлаа. Энэ хүн Халх голын дайн, эх орны дайны хүнд жилүүдийг эр зоригтойгоор тулалдаж өнгөрөөсөн юм. Чөлөөнд гарсан хурандаа Владимир Васильевич Смирнов нь  Москвад амьдарч буй Халх голчуудын хамгийн ахмад нь юм. Тэрээр одоо 96 настай бөгөөд ер бусын эрүүл чийрэг биетэй, хурц ухаантай. Ухаант буурал бодохгүйгээр шууд л, Халх голд мөр зэрэгцэн тулалдаж байсан дайчин нөхдийнхөө нэр ус, анги нэгтгэлийн дугаарыг цээжээр хэлж байлаа.

6 мая 2010 г.

Цаг цагаар нэг баярлана. Таван тивээрээ нэг баярлана.

                                                  Энэ удаагийн "РУДН дэх дэлхий" цувралаараа энэ өдөр РУДН д болж өнгөрсөн "Планета Юго-Запад Великой Победы" олон улсын оюутны баярын баялаг сониноос хуваалцаж байна. Энэхүү баярт дэлхийн 40 гаруй орон үзэсгэлэнгээ дэлгэж, ахмад дайчид, оюутан залууст зориулсан олон улсын урлагийн наадам зохиогдов. Баярын үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас эхэлж, орой 17:00 цагт өндөрлөв. Бага зэрэг хүйтэн байсан ч, зочдын царай баяр хөөрөөр дүүрэн байлаа.

4 мая 2010 г.

"Планета Юго-Запад" фестиваль 5-р сарын 6-нд РУДН-д зохиогдоно.

РУДН-д жил бүрийн 5-р сарын 1 нд уламжлал болон зохиогддог байсан "Планета Юго-Запад" фестиваль энэ жил Ялалтын 65 жилийн ойтой холбоотойгоор хойшилж "Планета Юго-Запад Великой Победы" гэсэн нэрээр 5-р сарын 6-нд зохиогдох гэж байна. Тус наадамд РУДН-д суралцагч ОХУ болон 40 гаруй гадаадын орнуудын үзэсгэлэн гарна.
Тус фестивальд РУДН-ы Монгол оюутнууд:

"Инээгээрэй! Хүмүүсээ инээгээрэй!" Цувралаас.....

Дуулим талын цэцэг шиг
Хөөрхөн хүүхэн болжуу би.

2 мая 2010 г.

Би хэн бэ?

Хэзээ нэгэн цагт та "Би ер нь хэн бэ" гэж эргэцүүлж байв уу? Бид үргэлж л ямар нэгэн хөндлөнгийн хүчин зүйлээс хамаараад аливаа юм болж бүтэхгүй байгаа тухай ярьж явдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ бүх зүйлс тухайн хүнээс шалтгаалах нь олонтаа. "Хүн юу хийх вэ гэж бодохоосоо, өөрөө хэн бэ гэж бодвол илүү үр дүнтэй" гэж нэгэн философич өгүүлсэн байдаг.
Өөрийгөө зөв удирдаж, амьдралдаа амжилт, аз жаргал авчрахад тань тус нэмэр болох үүднээс "ухамсар" гэсэн сэдэвтэй, клубын цуглааны үеэр оюутан Б.Мөнхзулын илтгэлийг клубынхаа блог дээр тавилаа. Та энд дараад дэлгэрэнгүй бичвэртэй танилцаарай.

1 мая 2010 г.

УЛС ТVМНИЙ НАЙРАМДЛЫН ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

РУДН-ЭВ НАЙРАМДЛЫН ХОТХОН

РОССИЙСКИЙ УНИВЕРСИТЕТ ДРУЖБЫ НАРОДОВ \РУДН\
Олон улсад танигдсан Орос улсын нэр хvндтэй их сургуулиудын нэг бол яах аргагvй сvvлийн 12 жилийн турш ОХУлсдаа шилдэг таван сургуулийн тоонд орж байгаа Улс Тvмний Найрамдлын Их Сургууль \РУДН\ юм. “Мы полвека формируем мировую элиту” уриан дор 50 жилийнхээ ойтой золгоод байгаа тус сургуулиар хамтдаа аялцгаая.
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!