13 мая 2010 г.

ОХУ-д суралцагч монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө

5 –р сарын 9, 10 нд ОХУ –ын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутан залуусын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн зааланд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь жил бүр зохион явагддаг уламжлалтай. Энэ жил Москва болон бусад хотуудын Их, Дээд сургуулиудын багууд хүчээ сорьж, тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөв.
Тус тэмцээнд нийт 23 баг тамирчид оролцсоноос эрэгтэй багуудаас, алтан медалийг Эрхүү хотын шигшээ баг хүртсэн бол, мөнгөн медалийг Москвагийн Тагнуулын Дээд Сургуулийн \ФСБ\ баг, хүрэл медалийг Москва хотын Төмөр замын их сургуулийн баг тус тус хүртлээ. Тус тэмцээний охидын төрөлд 1-р байрыг Москвагийн Авто замын Техникийн Дээд Сургууль \МАДИ\ –ийн хамт олон, 2-р байрыг Москвагийн Санхүүгийн Академын \ФА\ баг, 3-р байрыг Ростов хотын шигшээ баг эзлэн, тус бүр медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
РУДН- ыг төлөөлөн орсон охид, хөвгүүдийн баг эхний өдрөө амжилттай тоглон эцсийн шатанд шалгарч үлдсэн боловч 2 дахь өдрөө эрэгтэйчүүдийн баг маань Москва хотын Төмөр Замын Дээд Сургуулийн багт хожигдсоноор тэмцээнийг орхив. Харин манай охидын баг хүрэл медалийн төлөөх тоглолтонд Ростов хотын шигшээ багт хожигдов. Тоглолтын явцад бусад тамирчдаас ялгагдахуйц шилдэг тоглолт гаргаж үзэгчид болон мэргэн шүүгч нарын анхаарлыг татсан шилдэг тоглогчдоор: эрэгтэйчүүдийн төрөлд Ростовын тамирчин Б.Нацагдорж, охидоос РУДН- ний тамирчин Д.Танан нар тодорлоо. Мөн тэмцээний үйл ажилгаанд  оюутнуудаа дэмжихээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Идэвхтэн болон ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Н.Чимэг нар хүрэлцэн ирж амжилттай оролцсон багууддаа шагнал гардууллаа. Ийнхүү 2 өдөр үргэлжилсэн ОХУ–ын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутан залуусын дундах уламжлалт сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө. Дашрамд хэлэхэд, уг спортын баярт оролцсон, дэмжсэн бүх оюутан залуучууддаа баярлаж талархсанаа илэрхийлье!

 Эрхүү хотын шигшээ баг \Алтан медаль\

МАДИ-ын баг \Алтан медаль\

ФСБ-ын баг \Мөнгөн медаль\

Санхүүгийн Академын баг \Мөнгөн медаль\

Төмөр замын Дээд Сургуулийн баг \Хүрэл медаль\

Ростов хотын шигшээ баг \Хүрэл медаль\

Шилдэг эрэгтэй тоглогч \Ростов\

Шилдэг эмэгтэй тоглогч \РУДН\


Бэлтгэсэн: Оюухай

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!