12 мая 2010 г.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд РУДН-ы оюутнууд гар бие оролцов

 РУДН-ы монгол оюутнууд маань Элчин Сайдын Яамныхаа ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулав.
 Энэ нь Элчин Сайдын Яаман дээр 2010 оны 5 дугаар сарын 8 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авах хүндтэй ажилд оюутнууд гар бие оролцсон явдал юм.

Элчин сайдын яамны ажилтнууд оюутнуудынхаа хамтаар хүлээн авалтын бэлтгэлийн нүсэр ажлыг төвөггүй нугаллаа. Залуусын ажилсаг гар хүрсний дараа яамны гадна дотно улам өнгө орж төрийн тэргүүнээ угтахад бэлэн боллоо. РУДН-ы “Чингисийн үр сад” ансамблийн бүжигчид үндэснийхээ хувцсыг өмсөн Ерөнхийлөгчийг ёслол төгөлдөр угтан авав. Өөрийг нь айлчлан ирэхэд сайхан монгол уур амьсгал бүрдүүлсэн байхыг хараад Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байлаа. Оюутнууд төрийн тэргүүнийхээ хамтаар дурсгалын зураг татуулав.
 Эдүгээ РУДН-ы монголчууд нь Москва дахь монгол оюутан залуусын дундах олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааны санал санаачлага,эрчимжлийн төв болжээ. Үндэснийхээ язгуур урлагаар урлагийн номер бэлдэж Монгол орныхоо түүх, соёлыг сурталчлан Москва хотод зохиогдож буй янз бүрийн уралдаанд амжилттай оролцож байна. 5 сарын 6 нд РУДН-д зохиогдсон "Планета Юго-Запад Великой Победы" дүүргийн оюутан залуусын баярын үеэр зочдод сонирхолтой үзэсгэлэн, урлагийн номеруудаараа бэлэг барьж сургуулийн удирдлагын зүгээс өндөр үнэлгээ авлаа. Энэ баярт оролцоход ОХУ-дахь Элчин Сайдын Яамнаас олон талаар дэмжсэн билээ. Энэ дашрамд, оюутан бидэнд харамгүй тусалж байдаг Элчин Сайд болон яамныхаа ажилтнуудад талархаж байдгаа сургуулийнхаа монгол оюутнуудын нэрийн өмнөөс илэрхийлъя.

Г. Даваадорж

1 комментарий:

Анонимный комментирует...

ийм гоё юманд оролцуулсан нямаа ахдаа баярлалаа. Та ч мундаг шүү.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!