26 окт. 2010 г.

Гэсэр гэртээ харих уу?

Ардчилсан хувьсгалын буянаар амьдралдаа гэрээсээ арван алхам холдож үзээгүй, “Алтан Москва”-гаас цааш газаргүй хэмээн сэтгэж ирсэн Монголчууд өдгөө хүрээгүй тив, уулзаагүй хүнгүй болж, чаддагсан бол сар луу хүртэл нисэнгээ алдлаа.
 Бас “Монголчууд хэдүүлээ вэ?”, “би чи хаана вэ?” гэдгээ анзаарах сөхөөгүй 20 гаруй жил хөл толгойгоо олох, хөгжил дэвшлийн замаа сонгох, ардчилал зах зээлээ тохинуулах гэж нилээн “ачаалалтай” ажиллав. Нэг анзаартал гадаад руу одсон, нэг сумаас нөгөө рүү нүүсэн нэгнээ бүү хэл гэрээсээ ч гарч үзээгүй чавганцыг бүртгэж амжилгүй, хүн амын хувьд барагцаалсан тоотой хэдэн жилийг үдчихэж. Аз болж он тоолол тэгширснээр /2010/ ард иргэдээ хаана яаж амьдарч, оршин суугааг нь нэг бүрчлэн хянах “том” тооллого эхлэх нь тэр. Тооллогын улс төр, эдийн засаг, нийгмийн учир холбогдлыг ч зүйл бүрээр тайлбарлаж, ялангуяа гадаадад урт хугацаагаар амьдарч буй иргэдээ идэвхтэй оролцохыг виртуалаар болон аман ухуулгаар байн байн сануулж байна. 
Ингэхэд ер нь бид чинь хэдийгээ хилийн чанадад үдэн гаргачихав аа?

25 окт. 2010 г.

Амжилтын тухай

Энэ удаа блог уншигчиддаа амжилтанд хэрхэн хүрэх зөвлөгөөг хүргэж байна. Гэхдээ энэ бол бэлэн жор биш гэдгийг хэлье. Ер нь тийм жор хаана ч байхгүй. Зөвлөгөө нь зөвхөн таны ажил үйлсэд өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох болов уу гэсэн найдлага дээр үндэслэсэн болно. Блог эрхлэгчдийн зүгээс оюутнуудад хэрэгтэй болов уу гэсэн зарим зөвлөгөөг цуврал болгон хүргэх болно.

22 окт. 2010 г.

Ээ дээ! энэ Софистууд уу!

Доор бичигдсэн логик мэхүүдийг амьдралдаа аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе. Софистуудын эдгээр мэхийг маргалдагч тал чинь чигээрээ зүтгээд байгаа тохиолдолд амыг нь таглахад хэрэглэж болдог.

Би нэгэн сайн эр болж жоомны сонсголын эрхтэн хөлөндөө байдгийг батлая. Эрүүл чийрэг болон хөлгүй хоёр жоомыг харьцуулъя л даа. Хоёуланг нь зэрэгцүүлээд шалан дээр тавьчихъя. Тэгээд дараа нь хажууд нь чангаар тогшоод үз. Хөлтэй жоом гүйгээд явчихлаа. Хөлгүй нь хөдлөлгүй хоцорлоо. Жоомны сонсголын эрхтэн яалт ч үгүй хөлөндөө байдаг байж таарлаа.

Бадгууд

Зулгаагаад зулгаагаад устдаггүй зэрлэг лууль шиг
Зовлон гэж хорвоод байхад
Услаад, услаад ургадаггүй үзэсгэлэнт цэцэг шиг
Жаргал бас хорвоод байдаг

18 окт. 2010 г.

Хазаар Монголчууд гэж хэн бэ

Эзэнт гүрний байлдан дагууллын үед монголчууд Ази тивээр багагүй таржээ. Эдүгээ монгол угсааныхан Монголоос гадна ОХУ, Хятад, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг, Турк, Афганистаны нутаг дэвсгэрт оршин амьдардаг. Эдгээрээс Афганистан дахь Хазаар монголчуудын талаар товч өгүүлье.

13-р зуунд Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэндэхийн Табриз нэртэй хотод Ил Хааны гэгдэх хаант улсыг байгуулав. Гэвч Хүлэгү болон Абу сайд хааны үхлийн дараа 1360 онд хаант улс хэдэн хэсэгт хуваагдаж бие даасан жижиг улсууд үүсжээ. Ираны сурвалж бичгүүдээс харахад эдгээр монгол угсааны улсууд хэдэн зуун жил оршин тогтносоор байжээ. 1380 онд Самаркандад Монгол угсааны түрэгжсэн алтан ургийн хүргэн Төмөр хүчирхэгжиж, 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлд өнөөгийн Афганистан оршиж байв. 1405 онд Төмөр нас барснаар лалын ертөнц ахиад л хуваагдаж эхлэв. Гэвч Төмөрөөс 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлэв. Тэрээр 1525 онд Энэтхэгийг эзэлснээр монголчууд Афганистан, Энэтхэг, Узбекистанд төвлөрсөн Их Могол улсыг үндэслэв. Бабураас хойш Могол 300 жил оршин тогтносоор Англичуудын гарт оров.

14 окт. 2010 г.

Хүн амын тооллого

2010 оны 11 сарын 11-17 хооронд явагдах “Хүн ам орон сууцны улсын тооллого”-н гол зорилго : Сүүлийн 10 жилийн хугацаанд  хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй,  эдийн засаг , нийгмийн хөгжлийг төлөвлөх бодлого хөтөлбөрийг боловруулах, эрдэм шинжилгээний ажил судалгаанд шаардлагатай статистикийн мэдээ цуглуулахад, нийт Монгол иргэдийн нэгтгэсэн тоог гаргах гэх мэт томоон ач холбогдолтой.
·      Тоологод хамрагдсанаар дараах ач холбогдолтой

9 окт. 2010 г.

Оюутнуудын анхааралд

ОХУ-д амьдарч буй гадаад иргэдтэй холбогдох нэгэн тогтоол гарсан байна. Хэрэв та  визийн хугацаа сунгах асуудалтай холбоотойгоор 3 жилийн дотор 2 удаа торгуулсан тохиолдолд дараагийн удаа бүртгэлд орох эрхгүй болох юм байна. Та бүгдийг визээ цагт нь сунгуулж байхыг анхааруулъя.

МОНГОЛЧУУД БА ФИЛАНТРОП СЭТГЭЛГЭЭ

     Филантроп /philantropy/ хэмээх үгийг англи хэлний тайлбар толиос үзвэл хэрэгцээ бүхий хэн нэгэнд нь мөнгө болон тусламж үзүүлэх явдал гэсэн тайлбарыг олж харна. Уг тайлбар нь прагматик үзэлт америкчуудын хувьд яг тохирсон хариулт юм. Гэвч хүн төрөлхтний хувьд тухайн ойлголт нь илүү өргөн хүрээнд буюу аливаа  буянт нинжин сэтгэлийн үүднээс хэн нэгнийг тусалж дэмжих үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг. Монгол хэлэн дээр хөрвүүлбэл “буянт үйлс”, “хүнлэг үзэл” гэсэн утга авах хэдий ч филантроп хэмээх ухагдахуунаа бүрэн төлөөлж чадахгүй тул  энэ хэвээр нь хэрэглэх нь зөв биз.

Харин Монголчуудын хувьд заяамал филантроп сэтгэлтнүүд болохыг хангалттай жишээгээр дурьдаж болно. Мал аж ахуйн хэвшил, эрс тэс уур амьсгал түүнд зохицсон билчээр дагасан нүүдэлчин аж амьдрал, том газар нутагт тархай бутархай цөөн хүн ам бүхий угсаатны хувьд амьдралын унаган нөхцөл нь аяндаа филантропч /philantropist  - өгөөмөр үйлстэн/ болоход түлхэж байдаг.
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!