14 окт. 2010 г.

Хүн амын тооллого

2010 оны 11 сарын 11-17 хооронд явагдах “Хүн ам орон сууцны улсын тооллого”-н гол зорилго : Сүүлийн 10 жилийн хугацаанд  хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй,  эдийн засаг , нийгмийн хөгжлийг төлөвлөх бодлого хөтөлбөрийг боловруулах, эрдэм шинжилгээний ажил судалгаанд шаардлагатай статистикийн мэдээ цуглуулахад, нийт Монгол иргэдийн нэгтгэсэн тоог гаргах гэх мэт томоон ач холбогдолтой.
·      Тоологод хамрагдсанаар дараах ач холбогдолтой
-          Монгол Улсын Иргэн гэдгээ бататгах.
-          Ирээдүйд бий болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, аж ахуй, бүтээн байгуулалтын судалгааг үнэн зөв гаргах
-          Халамж, даатгал, тэтгэвэр тэтгэмж ямар байхыг тодорхойлох төрийн бодлого үндэслэлтэй болно
-          Иргэн таны тухай төрийн архивт хадгалагдаж, үр хойчдоо үнэт мэдээлэл болж үлдэнэ.
-          Хүний хөгжлийн сангаас “Эх орны хишиг” хүртэх болоцоо бүрдэх юм.
·      Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын онцлог :
Энэ удаагийн тооллого нь “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог мөн мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан гадаадад амьдарч байгаа монголчуудыг интернэтээр тоолох гэж байна. 
·      Тооллогод дараах хувь хүнийг хамруулна:
      • Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэн;
      • Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоног (6 сар)-оос дээш хугацаагаар оршин суугаа болон оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүн;
      • Гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;
      • Гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэн. 

ДЭЭРХ БҮХ МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ www.toollogo2010.mn ХАЯГААР АВНА УУ

Ø  ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДАА ТООЛНО.
Бусад орны жишигээс харахад тэр болгон гадаадад оршин суугаа иргэдээ тоолдогүй ч манай улс энэ удаад  Интеретээр тооллого авах гэж байгаагаараа онцлогтой. Интерет тооллого 2010 оны 10 сарын 11-ээс эхэлж 11 сарын 17нд дуусах ба энэ хугацаанд гадаад суугаа Монгол улсын иргэн та амжиж өөрийн ухамсараар интернетээр тооллогод хамрагдаж Монгол улсын иргэн гэдгээ баталгаажуулах боломжтой. Иймд  гадаадад суугаа оюутнууд , магистрант аспирантууд болон 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа ажилчин, алба хаагчид хувийн компанийн гэрээт ажилчид албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн www.toollogo2010.mn гэсэн хаягаар орж
Ø  ОНЛАЙН ТООЛЛОГО дээр дарж бүртгүүлнэ
Ø  Өөрийн овог нэр, регистерийн дугаараа бичсэний дараа мэдээллийг тань шалгаад хариу ирнэ
Ø  ОНЛАЙН ТООЛЛОГО 15 асуулттай байна.

Гэхдээ интернэт тооллогод Диполмат алба хашиж байгаа хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн хамрагдахдахгүй ба тэд Монгол улсад суугаа иргэдийг адил 26 асуулт бүхий тусгай анкетыг бөглөх шаардлагатай. Уг анкетыг тухайн улсад Монгол улсаас байгаа Элчин сайдын яман дээр ирж бөглөн тооллогонд хамрагднаа.

Уулзалт зөвөлгөөний дараа төлөөлөгчид хэд хэдэн чухал асуултанд хариулсанаас дурдвал.
Ø  Ихэнх хүмүүс шинэчилсэн бүртгэл ба Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогыг нэг ойлгосон бололтой үүний ялгаа :
Хүн амын шинэчилсэн бүртгэлд орсноороо иргэн та эрх зүйн хувьд Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулж байгаа юм. Тэгвэл Хүн амын тооллого нь таны тухай мэдээллийн илүү нарийн судалгаа авч байгаагаараа ялгаатай юм.
Иймд хэрэв та монголд байхдаа зургаа авхуулж  хурууныхаа хээг болоод өөрийнхөө талаарх мэдээллийг хороо хориндоо өгсөн ч гэсэн Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогод заавал хамрагдах естой.
Ø  Эцэг эх нь дипломат алба хашдаг оюутнуудыг яаж бүртгэх вэ?
Тэд элчин дээр гэр бүлийнхээ хамтаар 26 асуулт бүхий анкет бөглөнө.
Ø  ОХУ хувьд нэлээн хэдэн онцлогтой байдаг ба дундын наймаачид гэж хэсэг бүлэг иргэд бий. Хэрэв тэд тооллогын үеэр Монгол улсад болоод Москва хотод байхгүй бол тэднийг хэрхэн тооллох вэ?
Тэднийг болж өгвөл бүртгэл хамруулах талаар нөхцөлийг нь бүрдүүлнэ. Энэ талаар тогтсон шийд гараагүйч ЭСЯ  дээр эсвэл галт тэргэнд явж байх үед нь бүртгэх боломжийг судална гэлээ.
Ø  Зарим иргэд хууль бусаар оршин суугаа бөгөөд хэрэв бүртгэлд орох аваас байршил нь тогтоогдож баригдана гэсэн айдастай байгаа байх...
Гадаадад албан бусаар ажиллаж, амьдарч буй иргэд тооллогод хамрагдахаас айх зүйл байхгүй. Учир нь тооллогын нөхөгдсөн асуулгын хариултын нууцыг “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” Монгол Улсын хуулийн 18.3 дахь заалт, “Хувь хүний нууцын тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт заасны дагуу чандлан хадгална.

Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!