11 апр. 2010 г.

РУДН-ы монголчуудын хаврын хурал боллоо


                                              
4 сарын 10 нд, РУДН-д суралцагч монголчуудын хаврын ээлжит хаврын хурал 68 хүний ирцтэйгээр болж өнгөрлөө. Нутгийн Оюутны Зөвлөлийн тэргүүн Б. Бадрах хурлыг удирдан явуулсан бөгөөд хурлаар тодорхой асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлын эхэнд 2009 оны хичээлийн жилээс хойш хийсэн ажлын товч тайланг танилцуулав. 5 сарын 1-нд РУДН-д зохиогдох “Планета – Юго запад” олон улсын оюутны баярын үйл ажиллагаанд оюутнуудаа хэрхэн зохион байгуулж оролцох талаар голлон ярилцлаа.
Баярын үзэсгэлэнд зориулсан аливаа эд зүйлийг хариуцах хүмүүс, баярт оролцогчдод монгол орныхоо тухай ярьж танилцуулах мэдээлэл, сурталчилгаа хариуцсан хүмүүсийг тус тус томилов. Түүнчлэн баярын үеэр бүгдээрээ үндэснийхээ хувцсаар гангарахаар болов. РУДН-д суралцагч монголчуудын дунд төрөл бүрийн клубууд байгуулагдсан тухай блогоор мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Клубуудын үйл ажиллагааг нэгтгэж зохион байгуулагчаар эдийн засгийн факультетын магистрант
С.НямдоржийгОюутны Зөвлөлийн дэд тэргүүнд
сонгов. Мөн сэтгүүл зүйн ангийн 3-р курсын оюутан Б.Баяржавхланг Москва дахь Оюутны Хөгжлийн Төвийн бүрэлдэхүүнд сургуулиа төлөөлөгч гишүүнээр сонгов. Мөн ирэх хичээлийн жилийн эх орноо сурталчлах үйл ажиллагааг идэвхитэй, өргөн далайцтай оролцох талаар шийдвэрлэв.

1 комментарий:

Анонимный комментирует...

Гоё сайт болсон байна. Өөрсдийнхөө зургийг тавьж болохгүй юм уу. Хуучин оюутны холбооныхоо зургуудаас бас тавьмаар байна.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!