22 апр. 2010 г.

"ФЕСТОС-2010" Урлагийн наадамд РУДН-ын монгол оюутнууд амжилттай оролцлоо

Москва хотын нийт их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион явагдаж буй  "ФЕСТОС-2010" урлагийн их наадамд РУДН-ын Монгол оюутнууд "Чингисийн үр сад" " Баяд" бүжгээр оролцож Москва хотын "Юго-запад"тойргоос тусгай байр эзэлсэн билээ. Тэгвэл өчигдөрхөн Москва хотоос "Шилдэг уламжлалт бүжиг, ур чадвар" гэсэн номинацид шалгарч Диплом, талархлын бичгээр шагнагдсан байна.


Энэ жилийн "ФЕСТОС-2010" наадам нь Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн нэрэмжит болж байгаа бөгөөд наадмын хаалтын ажиллагаа, гала концерт 04-р сарын 23-нд  алдарт "Лужник" цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэхүү тоглолтод шилдгийн шилдгээр шалгарсан номерууд болон оросын эстрад, урлагийн одод хүрэлцэн ирж наадамд оролцсон оюутан залуустаа зориулан тоглолтоо сонирхуулах юм.

.

4 комментария:

Анонимный комментирует...

Amjilt anduudaa. Goe blog bn

Анонимный комментирует...

Амжилт хүсье Залуусаа. Та нараар бахархаж байна. Сайхан мэдээ, мэдээлэл монголын хэвлэлээр уншихаа байсан цагт үнэхээр сэтгэл сэргээсэн сайхан үйлс хийж яваа та бүхэнд амжилт хүсье

Анонимный комментирует...

Okay

Unknown комментирует...

Молодцы!:)

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!