3 апр. 2010 г.

Ансамбль, Клуб байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд Монгол улс ОХУ-ын хоорондын гэрээ хэлэлцээрийн үр дүнд ОХУ-д суралцагч оюутан залуусын тоо нэмэгдэж байна. Түүний дотор Москва хотын Российский Университет Дружбы Народов (РУДН)-д хамгийн олон буюу 170 гаруй монгол оюутан суралцаж байна.

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, урлаг, спортын авъяасаа хөгжүүлэх тал дээр ОХУ-ын их дээд сургуулиуд маш их анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө зарцуулж дэмжиж ажилладаг. Ялангуяа РУДН дэлхийн 140 орны оюутан суралцдаг бөгөөд улс улсын оюутан залуусын зохион байгуулж буй аливаа ажлыг идэвхитэй дэмжин хамтран ажилладаг сайхан уламжлалтай сургууль юм. Энэ сайхан боломжийг үр бүтээлтэй ашиглаж монгол оюутнуудыг хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэхэд туслах зорилготой урлагийн "Потомки Чингисхана" анcамбль "Шинжлэх ухаан танин мэдэхүй", "Спорт", "Чөлөөт цаг, аялал экскурс" гэсэн чиглэлээр 3 клуб, сэтгүүлийн ангийн оюутнуудын санаачлагаар байнгын ажиллагаатай "Мэдээлэл сургалт сурталчилгааны" баг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!