3 апр. 2010 г.

РУДН-д суралцагч монгол оюутнуудын блог нээгдлээ

rudnmongol.blogspot.com сайт нь оюутнуудын туурвисан бүхий л төрлийн оюуны бүтээлийг танилцуулж, тэдний мэдлэг, мэдээллээ солилцох таатай орчинг бүрдүүлэх зорилготой байгуулагдсан болно.
Сайт нь одоогоор Хайлт, Бидний тухай, Мэдээ, Бидэнд хэрэгтэй сайтууд, Гэрэл зургийн цомог, Санал асуулга, Байнгын уншигчид зэрэг булантай. Цаашид дуу хөгжим, видео дүрслэл, бүхий булангаар баяжих болно. Энэ мэтчилэн оюутнуудын хүчээр сайтыг улам боловсронгуй болгох өргөн боломжтой.
Та бүхэн бичсэн шүлэг, өгүүлэл, өгүүллэг,тэмдэглэл,эссе, найруулал, хийсэн ярилцлага, танин мэдэхүйн болоод орчуулсан сонирхолтой материал, авсан гэрэл зураг зэргээ rudnmongolia-mail.ru хаягаар илгээн үү. Илгээсэн бүтээл тань rudnmongol.blogspot.com сайтад тавигдах болно. Мөн сайтын талаарх өөрийн санал хүсэлтээ ирүүлнэ үү. Сайтыг зөвхөн оюутнууд төдийгүй бүхий л интернет ашиглагчид унших болно. Энэ дашрамд дурдахад блог нь "Тэд бидний тухай" гэсэн булантай байх болно. Энэ буланд монгол орон, монголчуудын тухай орчуулгын сонирхолтой материалууд тавигдах болно. Олсон, орчуулсан зүйлээ дээр дурьдсан хаягаар илгээн үү. Цаашид rudnmongolia-mail.ru шуудангийн сайт нь манай сургуулийн монгол оюутнуудын мэдээллийн нэгдсэн сан болох юм.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!