Мөн 5-р сарын 6-нд РУДН-д зохион байгуулагдах Ялалтын 65 жилийн ойн болон Планета юго-запада фестивальд монголын оюутнууд хэрхэн оролцох талаар хэлэлцэж, хөөцөлдөх ажлуудын жагсаалт гаргаж, хариуцах эздийг томилов.
Энэ хурлаар РУДН-ын Монгол Оюутны Зөвлөлийн логоны уралдаанд бэлтгэл курсын оюутан Д. Гантогтохын ирүүлсэн бүтээлийг РУДН-ын Монгол оюутнуудын "КЛУБ"үүдийн билэг тэмдгээр санал нэгтэй батлав. Өдөн үзэг - "Шинжлэх ухаан, танин мэдэхүй"
Бөмбөг - "Спорт"
НОТ тэмдэг - "Урлаг" -ийг тус тус билэгдэнэ.
5-р сарын 15-16 ны хооронд ОХУ-д суралцагч Монгол Оюутнуудын дунд зохиогдох Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудыг бэлдэх, хувцас хэрэглэл, хөгжөөн дэмжигчид болон санхүүгийн талаарх асуудлуудыг авч хэлэлцэж Д. Батнайрамдал багийг бүрдүүлж, зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллахаар болов.
Комментариев нет:
Отправить комментарий