17 мар. 2011 г.

РУДН зуны ажилд урьж байна.

Зуны амралтаар ажиллаж мөнгө олохыг хүсч байгаа оюутнуудад дуулгах хоёр мэдээ байна.

1-рт: РУДН-ы Оюутны Барилгын Отряд өөр мужуудад ажиллах оюутнуудаа бүртгэж байна. Энэ зун манай сургуулиас Астрахань, Красноярск муж болон Сочи хотод барилгын отряд очиж ажиллах юм байна. Хэрвээ та бүхэн ажиллахыг хүсвэл ГУМСОЦ-ын 25-р өрөөнд очиж бүртгүүлнэ үү.

2-рт: 7 сарын 1 нээс 8 сарын 31 хүртэл РУДН дээр оюутнууд засварын ажил хийдгийг бид мэднэ. Жил болгон, бригад ахлан ажиллах оюутнуудыг бэлтгэх сургалт явуулдаг уламжлалтай. Бусдыгаа удирдан ажиллаж, аж ахуй хөтлөх ухаанд суралцаж, бас ч үгүй ахиу  цалин авчих гэсэн хүмүүст энэ сургалт нээлттэй. Өнгөрсөн жил 3 монгол оюутан энэ сургалтыг дүүргэсэн билээ. Энэ жилийн сургалт 4 сарын 11 нээс эхэлнэ. Мэдээжийн хэрэг, үнэ төлбөргүй. Үргэлжлэх хугацаа 1 сар бөгөөд долоо хоногийн 2-3 өдөр, хичээлийн бус цагаар явагддаг.  Дараа нь тусгай сертификат олгоно. Сонирхсон оюутнууд дээр дурьдсан 25-р өрөөнд очиж бүртгүүлнэ. Үүнийг бичигч миний бие энэ сургалтанд сууж байсан хүний хувиар, та сургалтыг дүүргэснээр \Бригадын дарга болох эсэх нь хамаагүй\,  наад зах нь  ирээдүйд байрныхаа засварыг хэнийг ч царайчлахгүй хийж, гаднах зүлэг, цэцэрлэгээ ном ёсоор нь арчилчихдаг чадвартай болно гэдгийг хэлмээр байна. Сургалтанд суучихвал зуны ажилд орох магадлал их гэдгийг бас шивнэчихье.  

Харин жирийн ажилчдыг \боец гэж нэрлэдэг\ хэзээ бүртгэхийг цаг тухайд мэдээлнэ. Энд бол өрсөлдөөн их. 

Г.Даваадорж

3 комментария:

Анонимный комментирует...

Баярлалаа. Сургалтанд нь суунаа. Сочи руу нь л явчихмаар байна даа. Ямар шаардлага хангасан байх шаардлагатай юм бол

Unknown комментирует...

Тэрийг нь сайн мэдэхгүй юм аа. Тодорхой мэдээллийг 25-р кабинетаас авч болно.

Unknown комментирует...

Тэрийг нь сайн мэдэхгүй юм аа. Тодорхой мэдээллийг 25-р кабинетаас авч болно.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!