5 апр. 2011 г.

"Элсэн цаг" тэмцээний талаар...

       Юун түрүүнд энэ мэдээллийг хожуу нийтэлж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ сонин хуучрах болоогүй ээ.
     3 сарын 26 нд, Москвагийн Эдийн засаг, Мэдээлэл зүй, Статистикийн Их Сургууль \МЭСИ\ дээр, Москва дахь МОХ-ноос монгол оюутнуудын дунд зохион явуулдаг "Элсэн цаг" танин мэдэхүйн уралдаант тэмцээн болсон билээ.
        Тэмцээнд 17 баг оролцлоо. РУДН-ээс 3 баг оролцсон юм. Эхний шатанд багууд 4 хэсэгт хуваагдан тоглосноос дараагийн шатанд 8 баг үлдэв. Шат ахих тусам асуулт хүндэрч байв. 2-р шатны төгсгөлд манай 1-р багийг өвдөг шороодуулсан асуулт нь "Улсынхаа Аялал Жуулчлал, Спортын сайдын албыг хашиж байсан  тамирчныг нэрлэ" гэсэн асуулт байлаа. Уншигч таньд асуултыг нээлттэй орхиё. Эцсийн 4-р шатанд манай 3-р баг шалгарч үлдлээ. Энэ шатанд үлдсэн 2 багийн дунд 5 асуулт тавьсан юм. Эцэст нь О.Лхагваа ба түүний нөхдөөс бүрдсэн МАДИ-гийн баг түрүүллээ. Харин Э.Лхагвасүрэн ахлагчтай, С.Жавхлан, Д.Дөлгөөн, Б.Гантулга гишүүдтэй РУДН-3 баг  2-р байр эзэллээ. Үүгээрээ РУДН өмнөх жилийнхээ үзүүлэлтийг ахиулав. Дашрамд дурдахад, онцгой мэдлэг шаардахгүй хэрнээ хөгжилтэй, мөн мэдлэг, сэтгэлгээний хурд сорьсон асуултууд нилээдгүй байв. Жишээ нь: "2 сарын 30 нд төрсөн..." гэхэд оролцогчдоос хэнийх нь ч толгойд зохих хариулт орж ирсэнгүй. Эцсийн шатны тоглолтыг шийдвэрлэсэн асуулт:  "Америкын ерөнхийлөгч агсан Ричард Никсон нь харилцаа холбооны түүхэнд хамгийн үнэтэй тарифаар ярьсан ерөнхийлөгч юм байна. Тэр ер нь хаашаа ярьсан юм бол?".
      Тусгай байруудад Москвагийн Уулын Их Сургууль \МГГУ\, МВД-гийн багууд шалгарсан юм.

РУДН-3 баг
РУДН-ы оролцогчид

Г.Даваадорж

3 комментария:

unshagch комментирует...

d.DULGUUN shde neriiin zuw bichldee! moskwa ru yarisan geed manaihan aldsn gesn...eniiin yah gj bichj bdiiin! za ungursun ch gesen dahin bayar hurgye :DDD mundag shuuu:D

Анонимный комментирует...

sportiin said bolson holbogbogchin geegui tamirchin gesen sh de.

Амжилт хүсье комментирует...

1-t Deerh hun Unshigch geed zov bichij surchihaad aldaa zas
2-t Ene medee geh uu medeelel geh uu utgiin bolon nairuulgiin olon aldaatai bichsen baina.
"Элсэн цаг" тэмцээний талаар... iim garchig urid omno ni haraagui
Спортын сайдын албыг хашиж байсан ХӨЛ тамирчныг нэрлэ"
Дашрамд дурдахад, .... дурдууштай. (ingej ehelj ingej duusdag oguulber baij boloh uu)
Москвагийн Уулын Их Сургууль???
Hamgiin sonirholtoi ni Gerel zurgiig E. Lkhagvasuren gesen hernee nogoo nohor ni ooroo zurgan deeree zogsoj baih ni sonin l yum

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!