6 мар. 2011 г.

РУДН-ы монголчуудын ээлжит хурал


      Найрамдлын Их Сургуулийн монгол оюутнуудын ээлжит хурал 3 сарын 5 нд төв корпусын хоёрдугаар зааланд боллоо  .
      Монгол Оюутны Зөвлөл бол эндхийн монголчуудынхаа нэг ёсны жижигхэн Засгийн Газар, бас УИХ гэсэн үг.  Энэхүү «Засгийн Газар» маань хурлынхаа эхэнд өнгөрсөн жилд хийсэн бүтээснээ товчхон тайлагнаж, сургуулийн удирдлагаас гаргасан зарим чухал шийдвэрийн тухай мэдээлэл хийлээ. РУДН-ы монголчууд өнгөрсөн онд сургуулиас зохион байгуулсан олон арга хэмжээнд оролцсоны зэрэгцээ бие даасан соёлын хөтөлбөрийг явуулсан билээ. “РУДН” дэх Монголын 7 хоног” өнгөрсөн оны хамгийн том үйл явдал байлаа. Үүний үр дүнд сургуулийн удирдлагаас өндөр үнэлгээ авч, итгэлийг нь олов. Мөн олон авьяаслаг оюутнуудаар эгнээгээ зузаатгалаа. Тухайлбал: эдүгээ бид 8 дуучин, 20 гаруй бүжигчин, 5 хөгжимчинтэй болжээ.
        Хурлаар Дэд сайд, соёлын сайд, спортын сайд, гадаад харилцааны сайд нарыг \Жинхэнээсээ сайдууд болчих ч юм билүү хэн мэдлээ. Тиймээ!\ олонхийн саналаар сонгон томиллоо. Учир нь хуучин сайдууд хэдийнэ төгсөх болжээ.
Хурал төрийн дууллаар дуусав.

Г.Даваадорж

2 комментария:

NMN комментирует...

Шинэ "сайдууддаа" амжилт хүсье. Хүчтэй, эв нэгдэлтэй байж өшөө ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье!

Анонимный комментирует...

hehe. goe bichsen bna.
shine "said"-uud huuchin "said" nariigaa bga deer yum suraad avaarai.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!