7 мар. 2011 г.

3 сарын 8


       Бидний тэмдэглэдэг томоохон баярт өдрүүдийн нэг бол мартын 8. Гэхдээ энэ баяр яаж бий болсон талаар тэр болгон мэддэггүй.
      Эхэндээ энэ өдөр баярын биш тэмцлийн өдөр байлаа. 1857 оны 3 сарын 8 нд, Нью-Йоркийн гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд  ажиллах нөхцлийг сайжруулах, ажлын цагийг багасгах, эрчүүдтэй адил цалин өгөх шаардлага тавин жагссан байна. Тэр үед үйлдвэрийн эмэгтэйчүүд өдөрт 16 цаг, эрчүүд 10 цаг ажилладаг байв. Үр дүнд нь ажлын цагийг 10 болгуулав. Удалгүй үйлдвэрчний  эвлэл байгуулагдаж, эмэгтэйчүүд анх удаа гишүүнээр элслээ. Энэ үйл явддын дараахнаас Америкийн олон олон хотод ажилчин эмэгтэйчүүд жагсаж сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө тэмцэж эхэллээ.
        Эмэгтэйчүүдийн өдөр гэдэг утгаараа, 3 сарын 8 Клара Цеткин гэгч герман эмэгтэйн нэртэй холбоотой. Түүний санаачлагаар 1910 онд Данийн Копенгаген хотноо болсон Социалист Эмэгтэйчүүдийн  Их Хурлаар “Эмэгтэйчүүдйин Эрхийг Хамгаалах Өдрийг” бий болгох, жил бүр эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байх шийдвэр гарчээ. Энэ шийдвэр тэгш байдал, сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэх гэсэн эмэгтэйчүүдийн урам зоригийг сэргээв. 3 сарын 19 нийг “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдөр” болгон зарлалаа. Герман, Австри, Дани, Швейцари зэрэг улсуудад энэ баярын өдрийг анх удаа тэмдэглэсэн түүхтэй. Харин 1912 онд 3 сарын 12 нд, 1913 онд зохион байгуулахад хүндрэлтэй байсан учир зарим оронд 12 нд, заримд нь 9 нд, Оросод 2 нд гэх мэтээр тэмдэглэжээ. 1914 онд 3 сарын 8  жинхэнэ “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдөр” болсон юм. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ баярыг тэмдэглэж байсангүй. Октябрын хувьсгалын үр дүнд Оросын эмэгтэйчүүд сонгуулийн эрхээ олж, 18 оны Үндсэн хуулиар нийгмийн тэгш эрхээ баталгаажуулав. Мөн европын олонхи оронд эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрлөө.
         НҮБ  өөрийн тунхаглалаар 1975 оныг Олон Улсын Эмэгтэйчүүдийн жил болгож, 3 сарын 8 ныг тэмдэглэн өнгөрүүлж байхыг дэлхийн бүх оронд уриалжээ.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим оронд 3 сарын 8 ныг үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Харин Эстони, Латви, Литв. Гүрж, Армени зэрэг улс оронд огт тэмдэглэдэггүй аж.  

Г.Даваадорж

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!