5 июл. 2010 г.

Өөрийн юмыг өөрсдийн гараар...

        7 сарын 1 нээс РУДН д хөдөлмөрийн 3-р семестр эхэллээ. Оюутнууд өөрдиийн сурч, оршин амьдарч буй бүх корпусыг шинэ хичээлийн жилд бэлэн болгох ажилдаа шамдан орлоо. Энэхүү нүсэр ажлыг зохион байгуулагч нь “РУДН дэх Олон Улсын Оюутны Барилгын Отряд” \ Интернациональный Студенческий Строительный отряд\ юм.
Энэ байгууллага байгуулагдаад 46 жил болжээ. Өөрчлөлт шинэчлэлтийн шуурганд нэрвэгдэж хэдэн жил үйл ажиллагаа нь завсардсан хэдий ч 1999 оноос оюутны барилгын отрядыг ажиллуулах уламжлал сэргэсэн юм. Энэ 46 жилийн хугацаанд 700 орчим оюутан барилгын бригад ахлан ажиллах сургалтанд хамрагдаж, 123 улсаас оюутнууд барилгын отрядад ажилласан байна.
          Оюутнуудын хувьд барилгын отрядад ажиллах нь зуныхаа амралтын 2 сарыг үр дүнтэй өнгөрөөж мөнгө олох боломж юм. Энэ удаагийн хөдөлмөрийн семестрт 17 бригадын 250 орчим оюутан ажиллаж байгаагийн дотор 12 нь монгол оюутан юм. Монголчуудын хувьд саяхнаас ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн онд 1 бригадын дарга \ бригадир\, 2 ажилчин \ боец \ байсан бол энэ онд 1 шугам жагсаалын дарга \ линейный командир \, 11 ажилчин болж цол, тоо нь дээшилжээ..
Оюутнууддаа олз омог ихтэй байхыг ерөөе.
Желаем вам хорошей заработки.

Г. Даваадорж.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!