4 мая 2011 г.

"Сагсан бөмбөгийн тэмцээн - 2011"

      ОХУ-д суралцагч монгол оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн 05 сарын 1-2 нд, РУДН-ы биеийн тамирын цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнд Москва хотын 13 их, дээд сургууль, Санкт-Петербург, Ростов-На дону, Екатеринбург зэрэг хотоос гэх мэт нийтдээ 26 баг оролцлоо. Үүнээс 9 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй баг. Эмэгтэйчүүд 3, эрэгтэйчүүд 4 хэсэгт \зонд\ хуваагдаж тоглов. Ингээд багуудын шагналт байр эзэлсэн байдлыг танилцуулъя.

Эрэгтэй багуудаас:
1-р байр, алтан медалийг Төмөр Замын  Дээд Сургуулийн баг,
2-р байр, мөнгөн медалийг МВД-ийн баг,
3-р байр, хүрэл медалийг Екатеринбург хотын баг,

Эмэгтэй багуудаас:
1-р байр, алтан медалийг Санкт-Петербург хотын баг,
2-р байр, мөнгөн медалийг Ростов хотын баг,
3-р байр, хүрэл медалийг МАДИ-гийн баг тус тус хүртэв.
    Шилдэг эрэгтэй довтлогчдоор Төмөр Замын Дээд Сургуулийн багийн тоглогч З.Сүрэн, эмэгтэйчүүдээс Санкт-Петербургийн Н.Лхагважаргал нар шалгарлаа.
     Тамирчдын шагналыг Монгол Улсаас ОХУ-д Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Идэвхтэн болон бусад албаны хүмүүс гардуулж, баяр хүргэлээ.
     РУДН-ы багуудын хувьд энэ жилийн тэмцээнд амжилт гаргаж чадсангүй.

     Мөн тэмцээний төгсгөлөөр, 4 сарын 30 нд Москвагийн монгол оюутнуудын дунд зохиосон ширээний теннисний тэмцээнд байр эзэлсэн тамирчдын шагналыг гардуулав.
Шагналт байр эзэлсэн тамирчид:

Эрэгтэйчүүдээс
1-р байрыг М.Пүрэвдорж,
2-р байрыг Э.Энх-Од,
3-р байрыг О.Эрдэнэ,

Эмэгтэйчүүдээс
1-р байрыг Б.Болорхэрлэн,
2-р байрыг О.Мандухай,
3-р байрыг Э.Солонго нар тус бүр эзэллээ.

Төмөр Замын Дээд Сургууль 

МВД

Екатеринбург

Санкт-Петербург

Ростов

МАДИ

Шилдэг тоглогчид

Г.Даваадорж.
Гэрэл зургийг С.Мөнхцэцэг, Г.Даваадорж.

2 комментария:

Анонимный комментирует...

Suuliin zuragnii 2 zahad zogsoj baigaa, gold zogsoj baigaa 3p-g haschihval taarna.

Анонимный комментирует...

Ene RUDNiinhen zurag avhuulah gej mosd irdeg bhaa. hoogdson humuus Ichihgui Facebookeer duuren zuragaa tavihiin. neg zuragnii 8 hunii 6 ni hoogdson hun baihiin aria dendnee.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!