20 апр. 2011 г.

Ирээдүйн сэтгүүлчдийн клуб

РУДН-ы монголчуудын дунд сэтгүүлч мэргэжлээр суралцагч оюутнуудын клуб үйл ажиллагаа эхэллээ. Сэтгүүлч болох хүн анхнаасаа л идэвхтэй туурвигч байдаг. Түүний гол зэвсэг бол эх хэл. Гадаад хэлээр мэдлэг олохын зэрэгцээ төрөлх хэлээрээ идэвхтэй уншиж, бичиж байх нь чадварлаг сэтгүүлч болохын үндэс. Тиймээс бид энэ клубыг байгуулъя гэж зориглон шийдсэн билээ. Клубын цуглааны үеэр уйтгартай лекц уншихгүй. Зөвхөн практик.  Гишүүд тус бүр өөртөө ойрхон чиглэлийг \сонин, радио, ТВ, гэрэл зураг, компьютерийн программ гэх мэт\  сонгон бусадтайгаа мэдлэг, туршлагаа хуваалцах байдлаар хичээл явагдах болно. Хэрэв хэн нэгэнд нь асуудалтай хичээл байвал тусалж ч болж байна. Өөр сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурдаг, мөн энэ чиглэлээр сурдаггүй ч гэсэн сонирхдог оюутан болгон энэ клубын цуглаанд явж болно. Хичээл 7 хоног болгон явагдана.
Мэдсэн сурснаа эх хэлээрээ тархиндаа "идээшүүлж", ажил дээр гарахын цагт нүүр бардам, жинхэнэ мэргэжсэн сэтгүүлч байж чадвал бидний зорилго тэр юм.

Бидэнтэй холбогдох:
e-mail: rudn-mongolia@mail.ru
           rudnmongolia@yahoo.com
Утас:   89295927802
            89295861899

Ирээдүйн сэтгүүлчдийн клуб

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!