27 апр. 2010 г.

Ирантай танилцацгаая

Манай Улс Түмний Найрамдлын Их Сургууль-д суралцагч гадаад оюутнуудын эх орноо сурталчилсан өдөрлөг долоо хоног тутам болдог уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагаа нь улс улсын соёл, уламжлал, ёс заншил, хөгжил цэцэглэлттэй танилцах сайхан боломж олгохоос гадна бүх улс орнуудад дэлхийн 140 гаруй орны оюутан залуус, цаашлаад улс улсын ирээдүйн удирдагчдад эх орноо сурталчилан таниулах сайхан боломжийг олгодог юм. Манай блогийн хамт олон та бүхэнд энэхүү үйл ажиллагааг тогтмол сурвалжилж байх болно. Ингээд Иран улстай танилцацгаая. 

 4 сарын 26 нд “День Ирана 2010” гэсэн нэрийн дор Иран улсын оюутан залуус төрөлх сургууль дээрээ янз бүрийн үзмэрийн зүйлс дэлгэн тавьж, дуу дуулж, бүжиг бүжиглэхийн зэрэгцээ өдөрлөгөөр зочлогсдод тайлбар хийж эх орноо сурталчлав. Иран оюутнууд үндэснийхээ чамин гоёмсог хувцсаар гангарсан байлаа. Иран үндэсний хоол ч бас таатай үнэртэж байсан шүү. Ингээд өдөрлөгийн сониноос та бүхэнтэй хуваалцая.
 Иран гэхээр лалын сүм хийдүүд, цөм баяжуулах үйлдвэр, гивлүүртэй эмэгтэйчүүд хамгийн түрүүнд санаанд ордог. Гэхдээ энэ бол зөвхөн анхны төсөөллөөс цаашгүй. Тэгээд ч бид Ираныг  зурагт гэдэг хөдөлгөөнт дүрс бүхий дөрвөлжин хайрцагнаас мэдэж авдаг.

 Нэгдүгээрт: Иран улс нь хүн төрөлхтний түүхэнд оршин тогтнож байсан агуу соёл иргэншлүүдийн нэг болох Персийн соёл иргэншлийн өлгий нутаг юм.

 Ираны баримал хийгээд зургийн урлал, уран зохиол, гүн ухаан зэрэг нь дэлхийд алдартай. Мөн Ираны кино урлаг ихээхэн нэрд гарч байгаа билээ. 

 Хоёрт: Ираны нийгмийн амьдралд шашин маш том үүрэг гүйцэтгэдэг. 

 Гуравдугаарт: Иран нь аж үйлдвэржсэн лалын ертөнцийн хөгжингүй орон юм.

 Ийнхүү энэ оронд урлаг соёлын давтагдашгүй өв уламжлал, шашны хатуу дэг жаяг бүхий амьдралын хэв шинж, орчин үеийн бүтээн байгуулалт зэрэг нь нэгэн дор цогцолжээ. Өөрөөр хэлбэл хэрвээ та Иранд очоод музей, номын сан, театр зэргээр нь орвол хүний оюуны охь болсон сод бүтээлүүдтэй танилцана. Харин нэгэн Иран гэр бүлээр зочилвол нэг нөхрийн хэд хэдэн эхнэр таныг дайлна. Тэндээсээ гараад хотын төв рүү орвол тэнгэр баганадсан барилгууд, өнөө цагийн техник технологи бүхий үйлдвэрүүдийг олж харна. Ираны нийгэмд архи хэрэглэх хориотой бөгөөд хүмүүс ихэвчлэн кальян тамхи татна. Хүн амын тодорхой хувийг нүүдэлчид эзэлдэг. Гудамжинд хог хаяж зүрхлэх хотын иргэн ховор.
Иранчуудын хувьд төрийн, шашны, гэр бүлийн баярууд чухал. Хамгийн чухал баярын өдрүүдийг дурьдвал:
- 2-р сарын 1. Хомейны 14 жилийн цөллөгөөс эргэж ирсэн өдөр.
- 2-р сарын 11. Хувьсгалын өдөр \1979 оны хувьсгалын ялалтын өдөр\
- 4-р сарын 1. Исламын Бүгд Найрамдах Улсын өдөр.
Лалын бус эртний Ираны шинэ жилийн баярыг одоо хүртэл тэмдэглэдэг бөгөөд энэ нь 3-р сарын 22 буюу өдөр шөнийн тэнцэлтэй давхацдаг байна. 

Даваадорж
Оюухай




4 комментария:

Анонимный комментирует...

Sonirxoltoi medeelel bn. Mongoliinx xezeeve?

Amjilt

Unknown комментирует...

Маш хэрэгтэй мэдээлэл байна. Энэ нийтлэлийг хэн бичсэн бэ?

Анонимный комментирует...

Mongoliinh hezee boloh ve

Анонимный комментирует...

Mongoliin 7 honog udahgui bolnoo. Ireh hicheeliin jild.Sain beldeh heregtei.Iranuud gehed l buten jil uund beldsen gej bgaa. Zuvhun ene uzesgeleng gargah gej.
uk.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!