1978 оны 8 сард Крым-ын одон орон судлалын төвийн судлаач Николай, Людмила, Черных нар сансрын уудмын 10010 дахь бичил гаригийг нээв.
Энэхүү гаригийн оддын зам Бархасбадь, Ангараг хоёрын тойрог замыг дайран өнгөрдөг бөгөөд 5 жил тутамд хамгийн ойрхноор буюу хэдэн зуун сая километрээр дэлхийд ойртож ирдэг. Сансрын нэгэн төрлийн биетүүд болох бичил гаригуудад дурын нэр өгч болдог. Энэ талаараа од болон сүүлт одноос ялгаатай. Оросын одон орончид, Оросын төдийгүй дэлхийн тэргүүлэх сургуулиудын нэг болох Улс Түмний Найрамдлын Их Сургуульд зориулж \Российский Университет Дружбы Народов \ дээрх гаригийг “10010 Рудруна” хэмээн нэрлэжээ. 2001 оны 9 сард Кембридж дахь Олон Улсын одон гаригийн төв энэ нэрийг албан ёсоор баталгаажуулсан байна.
1 комментарий:
sonin l yum bn
Отправить комментарий