22 мая 2010 г.

ПИК НИК

РУДН-ы Монгол Оюутны Холбооноос урин цаг ирсэнтэй холбогдуулан, мөн шалгалт шүүлэг эхлэхээс өмнө нийт оюутнууддаа урам зориг, эрч хүч өгөхөөр РУДН-ын дэргэдэх Спорт талбайд зохион байгуулсан "ПИК НИК" амжилттай болж өнгөрлөө. Нийт 70 орчим оюутнууд цуглаж нэгэн өдрийг сэтгэл хангалуун, баяр хөөртэй, хөгжөөн наргиантай, спорт, урлаг, танин мэдэхүйгээрээ өрсөлдөж өнгөрөөлөө. Цугласан оюутнуудаа сугалаагаар 4 багт хувааж Сэтгэхүйн тоглоом, "Та Та Тунгаа", "Хэн урт сүлжээ үүсгэх вэ" гэх зэрэг хөгжөөнт тэмцээн, "Морин тулаан", Гүйлтийн буухиа, Хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулав. Гүйлтийн буухиа эхлэхээс өмнөхөн ширүүн бороо орж тэмцээнийг шавар дээрх гулгалтын тэмцээн болгож хувиргав, Хөл бөмбөгийн тэмцээн ч шавартай шалбаагтай хүч тэнхээ шаардсан ширүүн бөгөөд  хөгжилтэй болж өнгөрлөө.
Мөн багууд хоорондоо дуугаар дайралцан, Волейболын бөмбөгөөр "төмс"дөж, гагнасан гинжийг таслаж, "Атом-Молекул" зэрэг хөгжөөнт тоглоомыг өөрсдийн санаачлагаар тоглож нэгэн өдрийг эрүүл агаарт мартагдахааргүй өнгөрөөлөө.
Энэ өдөр бүх багууд ялагч байлаа.
Ингээд та бүхэндээ хөгжилтэй хөөртэй өдрийн зурагнуудаас хүргэе.


 Бүгдээрээ цагтаа....
 Урагшаа Манайхаан...
яааааж 4 багт =
  Шинэхэн Мангал
 Шударга нь сайхан сугалнаа. Хэддүгээр багт.......?
 "Аkatsuki" баг
"Үл мэдэх цэцэгхэн хотхонд" баг

"Т.А.С" баг

"Хакуно Матата" баг

Үлмэдэх цэцгэнд төөрөв. \Олимпийн цагираг\

Бидний зоог

Т.А.С-ын шорлог

Үл мэдэхүүдийн гал

Т.А.С хоолондоо

Хакуно Матата. "Идэхээсээ таахалзах нь..."

Бүгд завгүй

Морьтон баатруудаас ялагч тодорсонгүй.

Айлын үдээс гутал аргагүй урт байлаа

Атом молекулууд 5 5-аараа нуруугаараа

Усан хулганууд хөлбөмбөг

"Аkаtsuki" хөлбөмбөгийн аваргууд ЦОМ-оо гардаж авсан нь

Гагнасан гинжийг таслаад өгөөч Хэнээээээр....

Норох цагт нөхдийн чанар.......

Норсон ч хамтдаа

РУДН-ы Цоглог охид

РУДН-ы цоглог залуус

"ПикНик"-ийнхэн бөгдөөрөөөөөө..............
Бороонд норж, шавхайнд унаж халтайсан ч бүгд цоглог хэвээрээ ганц ч цаас үлдээлгүй хогоо цэвэрлэснээр энэ жилийн Шашлык амжилттай болж өндөрлөлөө. Дараа жилийн Шашлык хол байна даа хол байна............

Мэдээллийг  NM

3 комментария:

Анонимный комментирует...

Goe yavjee.

Unknown комментирует...

za bugdeeree sain baitsagaana uu!ta hediin zurgiig saya l harlaa uzlee,saihan yvtsgaasan bnaa.yum yuml uzsen saihan pik nik boljee!!

goe yavsiishuu комментирует...

buuhia temtseenii zurag baihgui yum uu? Buuhia temtseen holbombogiin daraa orohoor hamgiin goe hogjiltei baisan haltirch unaad heden ch metr gulgav daa

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!