28 июн. 2010 г.

Хүндэт элсэгч таньд...

Юуны түрүүнд ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн    \ РУДН \ суралцагч болсонд тань баяр хүргэе. Сургуулийн танилцуулгаас та бүхэн багагүй мэдээлэл олж авсан гэдэгт найдаж байна. Харин энэ удаа нэгэнт энэ сургуулийн оюутан болсон хүний хувьд чухал зарим зүйлийг оруулж байна.
Ирсний дараа:
1. РУДН-ы монголчуудаас шинээр ирсэн оюутнуудыг Ярославский вокзал дээр нэгдсэн журмаар угтаж авдаг. Тиймээс галт тэргээр Москвад ирж байгаа шинэ хүмүүсийн хувьд хэн намайг тосох бол гэж санаа зовох зүйлгүй юм. Галт тэрэг мягмар гаригийн 2 цаг 30 минутад ирдэг.

10 июн. 2010 г.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэллээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас зохион байгуулдаг, үндэсний шигшээ баг(эрэгтэй)-уудын дунд зохиогддог хөлбөмбөгийн цомын тэмцээн юм.
Дэлхийн аваргын тэмцээн эхлэхээс өмнө улс бүрийн шигшээ багууд дэлхийн аваргад оролцох 31 эрхийн төлөөх урьдчилсан тоглолт бүтэн 3 жилийн турш үргэлжилдэг бөгөөд зохион байгуулагч орны баг шууд оролцох эрхийг авдаг. Хөл бөмбөгийн ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оны тэмцээнийг 715.1 сая орчим хүн үзжээ.

Нийт ДАШТ-ын түүхэнд 18 удаа тэмцээн болсноос долоон улсын баг аваргын алтан цомын эзэд болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад улсад зохион байгуулагдах бөгөөд энэ нь Африк тивд зохион байгуулагдаж байгаа анхны ДАШТ юм. Ингээд та бүхэнд шилдэг 32 багийн Дэлхийн аваргын хэсгийн тоглолтуудын хуваарийг Москва, Улаанбаатарын цагаар хүргэж байна.
Хүсэн хүлээсэн хөлбөмбөгийн гайхамшигт тоглолтуудаа алдалгүй үзээрэй.

8 июн. 2010 г.

Зөвлөгөө

Улс Түмний Найрамдлын Их Сургуульд 1999-2003 онд суралцаж хуульч мэргэжлээр төгссөн С. Мандахбатын хэл сурахад анхаарах зүйлсийн талаарх ирүүлсэн зөвлөмжийг хүргэж байна.
Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх. Ингээд түүний  туршлага болон зарим зөвлөмжийг хүргэе.

7 июн. 2010 г.

"Манайхан" лист нэмэгдлээ.

Улс Түмний Найрамдлын Их Сургуульд суралцаж байгаа, суралцаж байсан, төгссөн бүх оюутан, магистр, ординатур, аспирант, докторантууд та бүхнийг өөрсдийн ажиллуулдаг блог, сайтуудаа манай блогийн "Манайхан" блог листэд байрлуулж хамтран ажиллахыг урьж байна.


rudn-mongolia@mail.ru hayagaar URL hayagaa yavuulaarai.

6 июн. 2010 г.

PC терроризм

Хүний амьдралын утга учир нь аз жаргалыг аль болох их мэдрэх, зовлонг аль болох бага мэдрэхэд оршдог. Аз жаргал гэдэг нь өөрөө их том ойлголт бөгөөд түүнийг тодорхойлоход хэцүү байдаг ба түүнийг илэрдэг мэдрэмжээр нь тодорхойлдог. Аз жаргалын үндсэн . мэдрэмж байдаг. Үүнд:
1. Хайр сэтгэл ба хайр энэрэл
2. Амьдралын баталгаа
3. Амжилтын мэдрэмж
4. Өөрийн гэсэн орон зай
5. Сэтгэлд дурсагдах дурсамж
6. Өөртөө итгэх итгэл, өөрийгаа үнэлэх үнэлэмж болно.

3 июн. 2010 г.

Шалгалтын өмнө!!!

Хүн төрөлхтөн доорх гурван зүйлийн ач тусыг алдсаныхаа дараа л ойлгодог. Тэгвэл эдгээрийн хэр чухал зүйлс болохыг хугацаанд нь ойлгож, зөв ашигласанаар хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Эрүүл мэнд, цаг хугацаа, залуу нас. Цаг хугацаагаа хэрхэн зөв ашиглах, шалгалт шүүлгэнд бэлдэхдээ юуг голлон анхаарахыг дараах сэдэвт өгүүлнэ.

ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ........
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!