6 июн. 2010 г.

PC терроризм

Хүний амьдралын утга учир нь аз жаргалыг аль болох их мэдрэх, зовлонг аль болох бага мэдрэхэд оршдог. Аз жаргал гэдэг нь өөрөө их том ойлголт бөгөөд түүнийг тодорхойлоход хэцүү байдаг ба түүнийг илэрдэг мэдрэмжээр нь тодорхойлдог. Аз жаргалын үндсэн . мэдрэмж байдаг. Үүнд:
1. Хайр сэтгэл ба хайр энэрэл
2. Амьдралын баталгаа
3. Амжилтын мэдрэмж
4. Өөрийн гэсэн орон зай
5. Сэтгэлд дурсагдах дурсамж
6. Өөртөө итгэх итгэл, өөрийгаа үнэлэх үнэлэмж болно.

Хүүхэд гэлтгүй хүн бүр эдгээр 6 мэдрэмжийг мэдрэхийн төлөө амьдардаг гэсэн үг. Хэрвээ хүн эдгээр . мэдрэмжээс аль нэгийг нь дутуу мэдэрвэл тухайн мэдрэмжийг өөр зүйлээр орлуулах буюу өөр зүйлээс хайж эхэлдэг.
Энэ дутаж буй мэдрэмжийг нь нөхөхөд тусалдаг буруу зүйлс нь архи, тамхи мансууруулах бодис, хар тамхи, телевиз, интернет, компьютер тоглоом, порно сайт, мөрийтэй тоглоом, аюултай спорт гэх мэт зүйлүүд ордог. Одоо үед бага насны болоод өсвөр насны хүүхдүүдэд өөрийн гэсэн орон зай болоод хүссэнээ хийх боломж нь дутагдаж, амжилтын мэдрэмжийг мэдрэх боломжгүй болжээ.
Хүн энэ 6 мэдрэмжийг мэдрэхийн тулд л амьдарч байгаа. Тэр тусамаа хүүхэд залуучууд ямарваа нэгэн зүлйд автах, донтох нь маш элбэг. Үүний нэг хэлбэр нь компьютер тоглоомонд донтож байгаа хэлбэр юм. компьютер тоглоом нь хүүхдэд өөрийнх нь биелүүлж чадахгүй багйаа тэр орон зай, авч чадахгүй байгаа тэр амжилтын мэдрэмжийг нь өгдөг нь компьютер тоглоомонд донтоход нөлөөлж байгаа гол хүчин зүйл юм. Нэг талаар компьютер тоглоом нь  зарим нэг аз жаргалын мэдрэмжийг өгч байгаа боловч, нөгөө талаар хүнийг бодит ертөнцөөс хөндийрүүлж байгаа нь хүүхэд залуусыг зөв төлөвшлөө олж авахад маш их саад болдог. Компьютер тоглоом тоголсоноор эхний 10-30 минут амжилтын мэдрэмжийг мэдэрч чаддаг боловч 30 аас дээш минут тоглох үед уг мэдрэмжийг өгөхөө байдаг. Энэ үеэс эхлээд компьютер тоглоом тоглох нь зүгээр нэгэн хэлбэрийн рефлекс хэлбэрт шилжиж зарим үед ямар ч утгагүй мэт санагддаг.
Улмаар өөрийгөө хянаж зогсоох чадваргүй байгаагаас тоглохоо үргэлжлүүлсээр  л байдаг. Энэ нь тархи ба бие нь хүчтэй ядралтыг мэдрэх үед сая зогсдог.  Зогссоны дараа маш их өлсөж, ядарснаа мэддэг ба  үс тослогтож, арьс таталдаж, ам хуурайшиж хатан, эвгүй үнэртэй болсон байдаг. Ингэж олон удаа давтагдахад хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Мэдрэлийн ядаргаанд орсоныг нь мэдсэн ч өөрийгөө хянах чадвараа алдсан байдаг учраас утга учиргүй тоглохоо үргэлжлүүлсээр л байдаг, Хүний тархинд хадгалагдсан тухайн дүрсүүд зүүдлэгдэж, энгийн сэрүүн үед ч гэсэн харагддаг болж үүнээсээ айж цочин шизофрений хэлбэрт ордог. Хүүхэд залуус тоглоомонд хэт донтсоноос болж мэдрэлийн ядаргаанд орсон үедээ анхаарал нь төвлөрөхөө байж, ажил амьдрал, хичээл сурлагаа умартах,  мартамхай уймраа болох гэх мэт шинжүүд илэрч амьдралаас таашаал авахаа больж архи, тамхинд мөн идэвхтэй орж эхэлдэг нь шинжлэх ухаанаар нотлогджээ. Мөн эрчүүдийн хувьд бэлгийн чадавхи сулрах, эмэгтэй хүнээс таашаал авахгүй болох зэрэг эмгэгүүд дагалддаг болохыг эрдэмтэд судлаачид баталжээ. Иймээс залуучуудаасаа хүсэхэд өдөрт ядаж 90-ээс дээш минутаар компьютер тоглоом тоглохгүй байж, өөрсөддөө амьдралын утга учирын талаарх зөв ойлголттой болж, компьютер тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлж, өөр зүйлийг танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаараасай гэж зөвлөе.

NMN

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!