Хүүхэд ахуй нас гэдэг бол хүний амьдралын маш их урт хугацаа л даа. Зөндөө юм ярьж болно. Гэхдээ оюутнууддаа сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс арай төлөвшиж буй хүсэл мөрөөдөлтэй болж буй наснаасаа ярьсан нь дээр байх аа. Би хөдөө аймгийн төвийн 10 жилийн сургуульд сурч байсан. Тэр үед мэдээлэл харьцангуй ховор, мэдээллээ ном сонингоос авдаг, аль болох их мэдээлэл олж авах гэж чармайдаг байсан хүүхэд байлаа. Олсон мэдээлэл дотроосоо хамгийн үр ашигтайг нь өөрөө сонгох гэж чармайдаг хүүхэд нас байсан. Тэр үед олсон мэдээллүүд дээрээ үндэслээд манай Монгол оронд инженерийн мэргэжил маш их хэрэгтэй юм байна гэж бодоод тэр чиглэлийн мэргэжил эзэмших зорилт тавьсан. Физик, математика, химийн хичээлд сайн байлаа. Энэ ч надад их тус болсон.Тэр үеийн сонголт ЗХУ байсан, олон төрлийн мэргэжлүүд дотроос би инженерийн мэргэжлийг сонгосон.
Ер нь тэгээд инженер болох хуульч болох эдийн засагч болох гээд харьцуулаад үзвэл хуульч юмуу эдийн засагч болсон хүн инженер болоход хэцүү, харин инженер болсон хүн эдийн засагч болон хуульч болоход хялбар гэж би боддог юм.
ЗХУ-д суралцаж төгссөн оюутны хувьд тухайн үед сурч байсан оюутнуудыг одоогийн оюутнуудтай харьцуулвал танд юу бодогдож байна? Суралцах нөхцөл боломж, сургалтын төвшин, нийгмийн байдал гээд л?
Одоогийн оюутнуудын давуу тал гэвэл сурах орчин их сайжирсан, мэдээлэл олж авах боломж маш их болсон. Тэр үеийн оюутнуудын давуу тал бүх сургалтын зардлыг төрөөс даадаг бас оюутан бүрд хангалттай стипенд тэтгэлэг өгдөг байсан.Одоогийн оюутнуудын зарим нь төрийн зардлаар сурдаг ч гэсэн хангалттай хэмжээний тэтгэлэг авахгүй байгаа ингээд бодохоор санхүүгийн тал дээр дутагдалтай тал гарч байна. Одоогийн оюутнуудын давуу тал гэвэл сонголт маш ихтэй. Сурах сургууль, сурах арга, сураад төгсөөд ажиллах газраа сонгох гэх мэт.Тэр үед төгссөн оюутнуудын давуу тал гэвэл очингуут ажлын байр бэлэн байдаг байсан, одоогийн оюутнуудын хувьд төгссөнийхөө дараа ажлын байраа өрсөлдөөн дундаас өөрсдөө олж авч байна. Өөрийнхөө хүчээр өрсөлдөөн дундаас ялж гарч ирж чадаж байна гэдэг бол маш сайн л даа. Үүнийг сул тал гэж бодож байгаа оюутан бол өөртөө итгэлгүй л байгаагийн шинж.
Бусад улс орноос ОХУ-д сурч байгаа оюутнууд өөрийнхөө улсаасаа тэтгэлэг авдаг, харин Монгол оюутнуудын маань хувьд тийм зүйл байдаггүй. Энэ тал дээр манай засгийн газраас авч байгаа ямар нэгэн арга хэмжээ гэж байна уу?
Бакалаврын мэргэжлээр гадны оронд сурч байгаа оюутнууддаа манай орон засгийн газрын хоорондох хэлэлцээрээр дамжуулж дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Жишээлбэл манай улс Орос, Энэтхэг, Хятад, Унгар, Турк зэрэг улсуудтай тухайн улсын төсвийн зардлаар өөрсдийн оюутнуудаа сургах гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Нөгөө талаас бакалаврын мэргэжил эзэмшчихсэн улсад 5 жил ажиллачихсан дахиад цаашаагаа магистарт өндөр хөгжилтэй оронд сурах сонирхолтой хүмүүс Америк, Англи, шинэ Зеланд, Япон, Герман зэрэг орнуудад төрөөс санхүүгийн дэмжлэг аваад суралцах боломжтой. Өөрөөр хэлбэл засгийн газартай 2 жилийн гэрээ байгуулаад тэр 2 жилийн хугацаанд төрөөс 32000 орчим долларын тусламж аваад суралцах боломж байдаг.
ОХУ-д жилд дунджаар хэдий хэмжээний монгол оюутан суралцдаг юм бол?
Монгол Орос 2 улсын засгийн газрын хэлэлцээрээр жил бүр Монгол улсаас ОХУ-н их дээд сургуулиудад 250 орчим оюутнуудыг элсүүлж, тэдгээрийн сургалтын зардлыг ОХУ бүрэн хариуцаж сар бүр 1000-1500 рублийн тэтгэлэг олгоно гэсэн хэлэлцээр байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээрийн хүрээнд жилдээ 250 орчим Монгол залуучууд ОХУ-н иргэний их дээд сургуулиудад элсч байна. 4 жилийн сургалттай сургууль ч байна, 5 жилийн сургалтай сургууль ч байна. Үүнээс хамааран жилд 1000 орчим монгол оюутан ОХУ-д засгийн газрын хэлэлцээгээр сурч байгаа бөгөөд жил бүр 250 -аад оюутан төгсөж байдаг юм. Үүнээс гадна 700 орчим оютнууд хувийн зардлаар сурдаг.
Таны сүүлчийн айлчлалуудын нэг нь 6 сарын 21-22д Воронеж мужид хийсэн айлчлал байсан. Айлчлалын гол зорилго ач холбогдол ер нь юу байв?
Би ажилаа хүлээж аваад 10 сар болж байна. Энэ хугацаанд ОХУ-н холбооны яамдуудын удирдлагуудтай уулзах танилцах ажлыг хийж байна. Үүнтэй зэрэгцүүлээд бүс нутгуудаар явах ажилуудыг бас хийж байна. Воронеж муж бол ХАА, аж үйлдвэрийн том муж. ОХУ-н ДНБ -ий 50% үйлдвэрлэдэг 9 мужийн нэг бөгөөд тус муж нь хөгжлийнхөө динамикаар ОХУ -н бүс нутгууд дотроос 2 дугаарт явж байна. Тийм болохоор тэнд очиж танилцах явдал бол элчин сайдын хувьд чухал. Мөн Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев бол Орос Монголын хоорондох эдийн засаг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОХУ-н ерөнхийлөгчийн төлөөлөгч хүн. Тэгэхээр тэр хүнтэй танилцах явдал бол Монгол улсаас ОХУ-д сууж байгаа элчин сайдын хувьд маш чухал. Айлчлал амжилттай сайн болж өнгөрсөн. Энэ мэтчилэнгээр цаашдаа айлчлалууд бол үргэлжилнэ. Ялангуяа Монголтой харилцдаг Новосибирск, Кемерова, Иркутск, Алтайн хязгаар гэх мэт.
Ер нь одоо Монгол Оросын хоорондын харилцаа хэр байна? Цаашдын чиг хандлага хэрхэн тодорхойлогдож байна?
Монгол орон бол 2 том хөрштэй. Гадаад бодлогын ерөнхий чиглэл бол 2 хөрштэй тэргүүн зэргийн ач холбогдол өгч харилцана. Өндөр хөгжилтэй улсуудтай бол стартегийн түнш гэдэг утгаар харьцана гэсэн ерөнхий хандлагатай. Тийм болохоор ОХУ -тай харьцах харьцаа бол тэргүүн зэргийн харьцаа байгаа юм тэр утгаараа энэ харилцаа бол хөгжинө. Монгол Оросын хилийн урт бол 3500 орчим км, нэг байгаль орчинтой, магадгүй зарим бүс нутгаараа адилхан соёлтой түүнчлэн хорьдугаар зууны бараг 70 - 80 жил нь Оростой маш өргөн нягт харилцаатай байсан. Ийм орны харилцаа бол улам гүнзгийрч хөгжиж байх ёстой. Энэ харилцаа нь гол нь эдийн засгийн хүрээнд хөгжих ёстой гэж бодож байгаа. Оросын хөрөнгө оруулалт Монголд хийгдэх ёстой, Монголын хөрөнгө оруулалтыг Орост бий болгох ёстой. Иргэд харилцан хөдөлмөр эрхэлдэг байх ёстой, харилцан бие биенийхээ хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байх ёстой гэх мэтчилэнгийн гол асуудлууд байна. Үүний дотор жишээлбэл 2 улс Төмөр зам, уран, уул уурхайн салбарт хамтарч ажиллъя гэж яриж байгаа.
2 улсын иргэд харилцан хөдөлмөр эрхлэх гэж та сая ярьлаа. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
2 улсын иргэд харилцан хөдөлмөр эрхлэх тухай засгийн газрын хоорондох хэлэлцээр байгуулахаар баримт бичгийн төсөл дээр ажиллаж байна. Өөрөр хэлбэл Монголын иргэд Орост, Орсын иргэд Монголд хэн байхаас үл хамааран байнгын болон цагийн ажил хийх эрхтэй болно гэсэн үг. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилах үеэр энэ хэлэлцээрийн төслийг бэлэн болгох хэрэгтэй байгаа юм.
Сүүлчийн асуултыг танд үлдээе, оюутнууддаа хандаж юу хэлмээр байна?
Орос орон бол шинжлэх ухааны их нөөцтэй орон. Оюутнууддаа хандаж хэлэхэд энд сурч байх хугацаандаа аль болох ихийг сурч мэдээд Монголын эдийн засгийн шинэ орчинд өрсөлдөх чадвар сайтай, аливаа саад бэрхшээлийг давж цаад талд нь гарч чаддаг боловсон хүчин болцгоогоосой л гэж хүсмээр байна. ЭСЯ- ны зүгээс бол оютнууддаа аль болох туслах дэмжих бодлого барьж ажиллаж байгаа, цаашдаа ч барих болно. Оюутнууддаа ЭСЯ- наас дуртай мэдээллээ авах боломжийг бүрдүүлж байгаа, ер нь бол ЭСЯ залуучуудаа бүх талаар дэмжинэ.

http://www.mmox.mn
Комментариев нет:
Отправить комментарий