МУИС-ын Сэтгүүл Зүйн Тэнхимийн 50 жилийн ой энэ сарын 5 нд тохиож, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зарим багш нарыг шагнав. РУДН-ы төгсөгчид болох Г.Мэндхүү,Б. Наранбаатар нарт монголын сэтгүүл зүйн салбарт хийсэн бүтээснийг нь үнэлж, сэтгүүлчдэд олгодог хүндтэй шагналуудын нэг “Ган үзэгтэн” шагналыг хүртээжээ.
Г.Мэндхүү, Б.Наранбаатар нар нь РУДН-д хамтдаа бакалавр, магистрын зэргийг дүүргэж 2007 онд төгсжээ. Б.Наранбаатар РУДН-ыг сэтгүүлч мэргэжлээр улаан дипломтай төгсч, тэр жилдээ МУИС-д багшилж эхэлсэн бөгөөд зарлал сурталчилгаа, олон улсын сэтгүүл зүйн хичээл заадаг. Харин Г.Мэндхүү МN 25 сувагт хэсэг хугацаанд ажилласны дараа 2008 оноос мөн МУИС-ын Сэтгүүл Зүйн Тэнхимд практик сэтгүүл зүй, ТВ-ийн сэтгүүл зүйн чиглэлээр хичээл заах болжээ.
Хоёр төгсөгчдөө РУДН дэх Монгол Оюутнуудын Холбоо баяр хүргэж, цаашдын ажил, уран бүтээлд нь гялалзсан амжилтыг хүсч байна.
6 комментариев:
ene hoyor chin haashaa yum avgai nuhur yumuu gay yum uu bainga tsug yavj baidagiimuu
tsug shagnuulaad er 2 zagal yum uu
ямар хүмүүс байдггийн бол. байр хүргэе
Энэ хоёр чинь РУДН-ийг онц төгссөн байх шүү.
ironia sudibi znaesh??
ironia sudibi znaesh??
manaihan lag yumaa.
ulam ih yumand hureerei
Отправить комментарий