26 нояб. 2010 г.

УЛС ТУНХАГЛАСАНТАЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ БАРИМТУУД

  • 1924 оны 6-р сарын 7-нд МАН-ын Төв Хорооны III бүгд хурал Бүгд Найрамдах улсын засаг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг засгийн газрын хуралдаан, МАХН-ын III их хурлаас дэмжиж Бүгд найрамдах засгийг ерөнхийлөгчгүйгээр байгуулах, Олноо өргөгдсөн оны цолыг халахаар болов.

  • 1924 оны зун улсын анхдугаар их хурлын төлөөлөгч сонгох ажил Монгол улс даяар явагдаж нийт 90 төлөөлөгч сонгожээ.

  • 1924 оны 9-р сард Улсын Их хурлын дүрэм, хурлын үйл ажиллагааны дэгийг батлав.
  • 1924 оны 11-р сарын 8-нд Улсын анхдугаар Их хурал, Намын Төв Хорооны  байранд эхлэж Халх 4 аймаг, Нийслэл хүрээ, Ардын цэрэг, Их шавь, Буриад хошуу, Ховдын тариачин хошуу Дарьганга, Алтай, Хөвсгөлийн  Урианхай нараас сонгогдсон 90 төлөөлөгчдөөс 77 нь хүрэлцэн ирсэн байна. Их хурлын гишүүд өдөрт 2 лангийн цалин авч байв. Тэдний дунд тайж язгууртан 6, лам 9 байсан ба бусад энгийн ард байжээ.

25 нояб. 2010 г.

Монгол улс тунхагласны 86 жилийн ой, РУДН-ы "Монголын долоо хоног" арга хэмжээний хүрээнд тус сургуулийн Монголын оюутны холбооны урилгаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуун

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: ХӨРШӨӨС ХАМААРАХУЙ 
/XX ЗУУНЫ ЭХЭН/ 

сэдвээр оюутан залуустай лекц ярилцлага зохион явуулах гэж байна.

 
Хугацаа: 2010 оны 11 сарын 27-ны 17 цагт 
Байршил: РУДН-ы төв корпус /буюу Крест/ Заал №2

Эх оронч, Монгол оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцож, Монгол улсын оршин тогтнол, өнгөрсөн ирдээдүйн талаарх асуудлаар эрдэмтэн доктортой сонирхолтой яриа өрнүүлэхийг урьж байна.

Миний зүрх юун төлөө цохилно вэ?

             Миний зүрх юун төлөө цохилно вэ?
             Миний зүрх:
             Морин дэл дээр салхи залгин давхихдаа
             “Би монгол” гэсэндээ омогшиж цохилно,

21 нояб. 2010 г.

"Начало" сонины анхны дугаар гарлаа

Сайн байнцгаана уу. Оюутнуудаа. РУДН -ы монголчуудын ШУ, танин мэдэхүйн клубээс эрхлэн гаргаж буй "Начало" оюутны сонины анхны дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ сонины үүсгэн байгуулагч нь РУДН Монгол Оюутны Холбоо юм. Энэ сонин нь монголчуудаас гадна орос хэлээр яригч бүх хүмүүст зориулагдсан юм. Сонин цахим болон цаасан хэлбэрээр тараагдана.  Та бүхэн энд дараад сониноо татаж аваарай.

14 нояб. 2010 г.

АХА амжилттай болж өндөрлөлөө.


Монголын соёлын өдрүүдийн хүрээнд РУДН монгол оюутны холбооноос зохион байгуулсан "АХА" танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд  80 гаруй оюутнууд оролцож оюун ухаанаа сорьж  өрсөлдсөнөөс Аграрный факультетын 1-р курсын оюутан С. Банзрагч түрүүлж Баярын бичиг, 11-р сарын 15 ны өдөр Большой театр-т болох монголын урлагийн оддын гала концертын билет, 11-р сарын 16-нд "Золотой кольцо" театр-т болох Арга билэг хамтлагийн билет, бусад үнэ бүхий зүйлээр шагнуулав. 2-р байранд Д. Дөлгөөн шалгарч мөн билет үнэ бүхий зүйлээр шагнуулав. Тус тэмцээнийг зохион байгуулахад тусалж, асуултыг боловсруулж өгсөн РУДН магистр Д. Мягмарсүрэнд нийт оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлэе.

Тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа баярлалаа.
РУДН МОХ

12 нояб. 2010 г.

РУДН-ы төгсөгчид "Ган үзэгтэн" болов.

МУИС-ын Сэтгүүл Зүйн Тэнхимийн 50 жилийн ой энэ сарын 5 нд тохиож, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зарим багш нарыг шагнав. РУДН-ы төгсөгчид болох Г.Мэндхүү,Б. Наранбаатар нарт монголын сэтгүүл зүйн салбарт хийсэн бүтээснийг нь үнэлж, сэтгүүлчдэд олгодог хүндтэй шагналуудын нэг “Ган үзэгтэн” шагналыг хүртээжээ.

11 нояб. 2010 г.

Сагсан бөмбөг, даамны тэмцээний удирдамж

                                                1. Даамны тэмцээн
2010 оны 11-р сарын 20 ны өдрийн 10-18 цагийн хооронд 2-р блокын лекцийн танхимд зохиогдоно. РУДН-д суралцагч гадаад оюутнууд болон монгол оюутнууд оролцож алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн шагналтай. Мөн шилдэг 10 даамчинтай Өсвөр үеийн 100 буудалт даамын дэлхийн аварга О. Гэрэлболд зэрэг тоглолт хийнэ. Монгол оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
2. Сагсан бөмбөгийн тэмцээн
2010 оны 11-р сарын 21 ны өдөр 10-18 цагийн хооронд РУДН-ын спорт заланд болно. Багууд РУДН-ы аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:

10 нояб. 2010 г.

ОХУ дахь Монголын соёлын өдрүүд


Өнгөрсөн  2009 оны 8-р сарын 12-оос 27-ны өдрүүдэд Монгол дахь ОХУ-ын соёлын өдрүүд болж өнгөрсөн бөгөөд 2010  оны 11-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд Москва, Санк-Петербург  хотуудад  Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ  болох гэж байна. Хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр ээлжлэн зохион явагддаг энэхүү арга хэмжээнд оролцохоор  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монголын нийгэм, урлаг соёлын салбарын зуугаад төлөөлөгчид Москва хотноо энэ сард хүрэлцэн ирэхээр болжээ. Соёлын өдрүүдийн хүрээнд Москва хотын Эрдмийн их театрт Монголын урлагийн мастеруудын тоглолт, Ардын дуу хөгжмийн үндэсний театрт “Арга-билэг” этно-джаз хамтлагийн тоглолт болон Монголын кино урлагийн өдрүүд болох юм. Мөн Дорно дахины Музей-д хүүхдийн уран зургийн үзэсгэлэн болох бөгөөд энэхүү үзэсгэлэнд монгол хүүхдүүдийн урлагийн бүтээлүүд тавигдах юм.2010 оны 11-р сарын 15-ны 16.00 цагт: Дорно дахины Музей-д Монгол хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн.
  1. 2010 оны 11-р сарын 15-ны 19.00 цагт: Эрдмийн их театрт Монголын урлагийн мастеруудын Гала концерт.
  2. 2010 оны 11-р сарын 16-ны 19.00 цагт: Ардын дуу хөгжмийн үндэсний театрт “Арга-билэг” этно-джаз хамтлагийн концерт.
  3. Иллюзион кино театрт монголын 8 уран сайхны киноны хөтөлбөр.
        1.      ОПЕРАЦИЯ ТАТАРИН (16. НОЯБРЯ 19.00)
        2.      ОХ, УЖ ЭТИ ДЕДУШКИ (17.НОЯБРЯ 15.00)
        3.      OXYGEN (17.НОЯБР 18.30)
       4.      НАВОДНЕНИЕ (18.НОЯБРЯ 15.00)
       5.      МОЙ БЕДНЫИ ПАПА (18.НОЯБРЯ 18.30)
       6.      МЕРЗОСТЬ (19.НОЯБРЯ 18.30)
       7.      Я ТЕБЯ ЛЮБЛЮ (19.НОЯБРЯ 13.00)
       8.      МУДРАЯ КНЯГИНЯ МАНДУХАЙ (20.НОЯБРЯ 13.00)
  1. 2010 оны 11-р сарын 18-ны 19.00 цагт: ОХУ-ын Санкт-Петербург хотод “Арга-билэг” этно-джаз хамтлагийн концерт.

8 нояб. 2010 г.

AXA тэмцээн дээр уулзацгаая

 2010 оны 11-р сарын 14 ны өдөр 2-р блокийн лекцийн танхимд 18.00 цагаас Уралдаант хөгжөөнт "АХА" тэмцээнийг РУДН-ы монгол оюутнуудын дунд 2 дахь удаагаа зохион явуулах гэж байна.
Энэ тэмцээний ялагч нь ОХУ-д зохиогдож буй Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Большой театр-т болох Монголын соёл урлагийн оддын нэгдсэн тоглолт (XI/ 15) үзэх урилга, мөн "Золотое Кольцо" театр-т болох "Арга билиг" хамтлагийн тоглолт (XI/16) үзэх билет, Өргөмжлөлөөр шагнагдах болно. Асуултууд нь шинжлэх ухаан, танин мэдэхүй, сэтгэхүйн гэх мэт чөлөөт сэдэвтэй байна.
Мөн шалгарч үлдсэн 30 оролцогчыг сюрприз хүлээж байна.
(Жич: АХА-д зөвхөн РУДН хураамжаа өгсөн оюутнууд оролцох боломжтой бөгөөд тухайн өдөр АХА тэмцээнийг эхлэх хүртэл хураалгаад тэмцээндээ оролцох боломжтой)
Оюун ухаан, эрдэм мэдлэг, овсгоо самбаа тань таныг түшиж, аз хийморь ивээх болтугай.

РУДН МОХ

4 нояб. 2010 г.

Программа мероприятия "Неделя культуры народа Монголии в РУДН"


РУДН-ын МОХ-ноос Монгол улс тунхагласны 86 жил, РУДН-ы 50 жилийн ойд зориулан 2010 оны 11-р сарын 20-28 едрvvдэд зохион байгуулах "Неделя културы народа Монголии в РУДН" арга хэмжээг зохион байгуулахыг сургуулийн удирдлагаас зевшеерч 11 сарын албан ёсны телевлегеенд тусгагдлаа.

Та бvхэнд дээрх арга хэмжээний батлагдсан хетелберийг танилцуулж байна.

2 нояб. 2010 г.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн : Их мэдээлэл олж авах гэж чармайдаг хүүхэд байлаа...

Ярилцлагаа таны хуүхэд ахуй наснаас эхэлье гэж бодлоо л доо.  Та ер нь ямар хүүхэд байв? юу    хүсэж мөрөөддөг байв да?   
Хүүхэд ахуй нас гэдэг бол хүний амьдралын маш их урт хугацаа л даа. Зөндөө юм ярьж болно. Гэхдээ оюутнууддаа сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс арай төлөвшиж буй хүсэл мөрөөдөлтэй болж буй наснаасаа ярьсан нь дээр байх аа. Би хөдөө аймгийн төвийн 10 жилийн сургуульд сурч байсан. Тэр үед мэдээлэл харьцангуй ховор, мэдээллээ ном сонингоос авдаг, аль болох их мэдээлэл олж авах гэж чармайдаг байсан хүүхэд байлаа. Олсон мэдээлэл дотроосоо хамгийн үр ашигтайг нь өөрөө сонгох гэж чармайдаг хүүхэд нас байсан. Тэр үед олсон мэдээллүүд дээрээ үндэслээд манай Монгол оронд инженерийн мэргэжил маш их хэрэгтэй юм байна гэж бодоод тэр чиглэлийн мэргэжил эзэмших зорилт тавьсан. Физик, математика, химийн хичээлд сайн байлаа. Энэ ч надад их тус болсон.Тэр үеийн сонголт ЗХУ байсан, олон төрлийн мэргэжлүүд дотроос би инженерийн мэргэжлийг сонгосон. 
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!