Орос, Хятадын дунд харьцангуй бага харагдаад байгаа болохоос Францаас даруй 3 дахин том газар нутагтай манайх шиг орон хөгшин Европт байсан бол жижиг улс гэгдэхгүй нь ойлгомжтой. Бидний нүдэнд агуу том харагдах, бас санагдах АНУ нь дунд сургуулиуддаа албан ёсоор газар нутгаа тодорхойлохдоо өөрсдийгөө аль ч орноос бага буюу жижиг гэдэг харьцуулалт огт хэрэглэдэггүй. Жишээ нь, өөрөөс нь хамаагүй том газар нутагтай ОХУ-тай харьцуулахдаа жижиг гэдэг үгийг эелдгээр тойрч “АНУ-ын нутаг дэвсгэр, Оросын нутгийн талаас илүү хэмжээтэй” гэх.
Харин Монголын газар нутгийг харьцуулахдаа Аляскаас бага газар нутагтай гэж заадаг. Энэ нь ч үнэн л дээ. Гэхдээ Монголын газар нутгийг алдарт “Холливуд” байрладаг Калифорниас 3 дахин том гэж тодорхойлж бас болох л байсан. Тэгвэл Монголыг маань жижиг биш, ямартай ч багагүйд тооцогдох улс юм гэж иргэдийнх нь толгойд буух байсан нь ойлгомжтой. Энд би улиг болсон газар нутгийн том жижгийн тухай бус, харин бусдыг үзэх үзэлд суурилсан үндэстний өөрийгөө үнэлэх үзэл сэтгэлгээг хөндөх гэсэн юм.
Аливаа улсын хүч чадал газар нутгийн том жижгээс хамаардаггүй юм гэж мэдэмхийрэх хүн Монголд захаас аваад олдоно. Тийм, хүлээн зөвшөөрч байна. Харин алдарт Ромын эзэнт гүрнээс бараг 5 дахин том газар нутагтай болж чадсан улсыг хүч чадалгүй гэх үү эсхүл агуу гэх үү. Тухайн үедээ дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгийг тугандаа бөхийлгөж байснаараа Британийн эзэнт гүрний колончлолоос хол давсан түүхийг тохиолдол төдий гэх үү эсхүл агуугийн бодит биелэл гэх үү.
Аливаа улсын хүч чадал газар нутгийн том жижгээс хамаардаггүй юм гэж мэдэмхийрэх хүн Монголд захаас аваад олдоно. Тийм, хүлээн зөвшөөрч байна. Харин алдарт Ромын эзэнт гүрнээс бараг 5 дахин том газар нутагтай болж чадсан улсыг хүч чадалгүй гэх үү эсхүл агуу гэх үү. Тухайн үедээ дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгийг тугандаа бөхийлгөж байснаараа Британийн эзэнт гүрний колончлолоос хол давсан түүхийг тохиолдол төдий гэх үү эсхүл агуугийн бодит биелэл гэх үү.
Харин энэ их гүрний үр сад бид жижиг улсын өвчинд нэрвэгдээд олон арван жил болж байна. Бие махбодийг бус сэтгэлгээг “иддэг” энэхүү ужиг өвчнөөр Монголчууд өвчлөөд эдгэхгүй удаж байна. Гаднаас гуйлга тусламж гуйна, хэдэн халтар доллар олонгуут хагартлаа баярлана. “Манай жижиг улсыг тоож өгч байгаад баярлалаа” гэнэ. Хаа тэртээ карьер нь явахаа больсон барууны жүжигчин ирнэ, хамт зургаа авахуулна. Төрийн томчуул нь хөл алдан уулзана, “жижиг улсыг минь тоон ирж байгаад баярлалаа” гэнэ. Энэ бол сэтгэлгээний архаг зовиуртай өвчин.
Зүйрлэвэл, "Мөсөн галав" нэртэй хүүхэлдэйн кинон дээрх өөрийгөө жижигхэн зурам гээд итгэчихсэн үлэмж биетэй арслан заантай адил. Зурам шиг тоглоно, зурам шиг хооллон, модонд сүүлээрээ дүүжлэгдэнэ, бас зурам шиг мөрөөднө. Монголчууд хэмжээндээ сэтгэх ёстой. Тийм л учраас монголчуудын мөрөөдлийг үгүй хийж буй энэ жижиг улсын өвчнөөс, энэ тахир дутуу сэтгэлгээнээс салах шаардлага бидэнд байгаа юм.
Нөгөө талаар энэ бол Монголдоо хамраа сөхөж даналзаад, хилийн дээс алхангуут жижгэрдэг барьцгүй үндсэрхэг үзлийг хэлж байгаа юм. Гэхдээ хүний газар царай алдаж, хөлсөө урсган байж олсон мөнгийг “халтар цаас төдий”, өр зээл тавьж, шантарч зүдэрч бас зүтгэж олсон эрдмийг “хуурамч” хэмээн бүхэлд нь баллуурдан дорд үзээгүй болохоо сануулах давхар сануулъя.
Монгол том уу, жижиг үү? Улсын минь нэг аймагт гэхэд таван ширхэг “толгой” гарч ирэхэд л дэлхийн анхаарлыг татаж сүйд болж байна. Монголын эдийн засгийн форум гэх их хотод нь болдог сүржин нэртэй даржин уулзалтад гадныхан олноороо ирэхгүй байгаа атлаа хэдэн хөдөөний таван “толгой”-г ажилладаг болгохын тулд Дойче, Голдман гээд дэлхийн томоохон банкнууд царай алдан ирж байгаа нь бидний хандлага буруу яваад байгааг давхар сануулаад байх шиг. Ажилгүй тавантолгойг ажиллуулахад хөгжлийн хурд эрс сайжрах юм бол Монголын 2 сая гаруй иргэдийнхээ толгойг бүрэн дайчилвал хэр хэмжээнд үнэлэгдэх нь ойлгомжтой болох нь.
Итгэхгүй дорд үздэг “жижгүүдэд” үзүүлэх шинжлэх ухааны үндэстэй судалгаа ч бий. Сэтгэн бодох чадварын хувьд дэлхийн улсуудаас монголчууд илүү гэдгийг нэг бус нотлоод байгаа. Энэ үгийг дарсанд хөлчүүрхэж цээжээ дэлдсэн монгол биш харин Улаанбаатарын маань “ариун” утааг үнэрлэж ч үзээгүй гадны судлаачид гаргасан байдаг. "IQ ба Дэлхийн улсуудын баялаг" гэгчийг туурвин олон улсын хэмжээнд шуугиан тарьж байсан Ричард Линий судалгаанд Монголчууд сэтгэн бодох чадварынхаа үнэлэмжээр дэлхийд эхний 10-д орсон байдаг.
Ардчиллын эх орон Америк ардчиллын эцэг орон Гректэйгээ цуг Монголын ард жагссан. Оюутолгойг яаж ашиглахыг бидэнд заагаад өгье гэсэн Канадууд Монголчуудын урд ороогүйн. Төмөр замаа хаагуур барихаа надаас асуу хэмээдэг Оросууд мөн л бидний урд гишгээгүй. Тэр ч бүү хэл Нобелийн шагналтны тоогоороо ирц бүрэн парламент бүрдүүлж чадахаар болсон Израильчууд хүртэл Монголчуудын урд орж амжсангүй.
Харамсалтай нь, жирийн иргэнээс Монгол улс яг одоо хаашаа явж байна вэ гэж асуулаа гэхэд итгэлтэйгээр цээж дүүрэн хариулт хэлэх хүн алга болсон бололтой. Монголчууд бид нийгмийн одоогийн дэглэмийг сонгохоос өмнө Монгол улс хаашаа явж байна вэ гэхэд ядаж л "бид социализмийг бүтээн байгуулж байна", эсвэл "капитализмийг алгасаад" явж байна хариулах байсан болов уу. Цаг хугацааны өндөрлөгөөс харахад тэрхүү нийгэм маань алдаатай байжээ гэдэг нь одоо тодорхой болсон ч бид яг одоо хаашаа чиглэж байгааг мэдэх хүн байхгүй, эсвэл олон нийт эргэлзээнд орсон нь анзаарагдаж байна.
Хаашаа явж буйгаа мэдэхгүй шалтгаан нь нөгөө л жижиг улсын өвчин. Хоорондоо эвээ олоод харилцан ярихын оронд шалтгааныг бус буруутанг хайж цаг алддаг нь хаяанаасаа холддоггүй жижиг сэтгэлгээний дутагдал. Хилийн чанадад Монгол улсынхаа төлөө ажиллаж байсан ажилтныг дээрэлхэж баривчлангуут учраа олохгүй айлын улсын дүрмээр тоглоно, гуйна. Хэрэв монголчуудын баялгаас хуваалцах хоншоороо монгол хөвүүнийг маань дээрэлхээд буй улсынхан цухалзуулаад байгааг нь хязгаарлаж, засгийн газартай нь учраа олж өөрийн хүнээ шилжүүлж чадваас монголчуудын маань санаа амар, манай гадаад албаныхан ч толгой гэдгэр байх сан.
Цөөн хүнтэй улс жижиг байх ёстой бус, харин цөөн ч гэсэн нэгнээ дэмжиж, бас өмөөрч чадсан ард түмэн л то байдаг аж.
Цөөн хүнтэй улс жижиг байх ёстой бус, харин цөөн ч гэсэн нэгнээ дэмжиж, бас өмөөрч чадсан ард түмэн л то байдаг аж.
Эдүгээ нийгэмд, аль Хубилай хааны үеэс дэлхийн бусад улсаас хол давуу олон ургальч үзлийг нутагшуулж ирсэн монголчуудын хувьд монгол хүн бүр өөрийн гэсэн өнгийг энэ нийгэмд нэмж байх учиртай. Баабар нийтлэл бичнэ, нийтлэлийг нь нэг “суутан” муулна, “суутан”-ы араас түмэн сэтгэгдэл дагана. Энхбаяр үг хэллээ, түүнийг нь нэг “улстөрч” муулна, түүний араас зуу зуун улстөрч шаагина. Арго зурагтаар гарна, түүнээс ч олон “хэлтэн” хэн нэгэн нь гутаах гэж оролдоно. Яг тамын тогооны үлгэр. Дотогшоо амбицтай гадагшаа хулчгар авиртай бидний бодит байдал.
Монголд өнөөдөр нэг биш хэдэн арван Баабар хэрэгтэй байна. Түүн шиг гүнзгий сэтгэгч, түүн шиг оюунлаг тийм хүмүүс олон хэрэгтэй байна. Монголд өнөөдөр Арго багш шиг энгийн атлаа хүмүүст ойлгомжтой бас уйгагүй, дуучин Жавхлан шиг гэнэндүү ч гэсэн Монголоо эрхэмлэсэн авьяаслаг, Дагвадорж шиг онгироо байж болох ч омог бардам, хүчирхэг хүмүүс олноороо байж гэмээ нь Монгол улс өнгөө бүрэн гаргана, ужиграад үгдэрсэн жижиг орны сэтгэлгээнээсээ сална. Итгэл үнэмшилтэйгээр үүх түүхээ бодолцсон бардам чанар, тэр “хэмжээндээ” сэтгэх монгол сэтгэлгээ бидэнд хэрэгтэй байна. Бид жижиг улс гэж үү?
Э.Долгион
Төрийн удирдлагын магистр
Бээжингийн Их сургууль
Э.Долгион
Төрийн удирдлагын магистр
Бээжингийн Их сургууль
эх сурвалж: www.ulsturj.com
Комментариев нет:
Отправить комментарий