22 мар. 2011 г.

Орос Монголын хамтарсан сансрын нислэгийн 30 жилийн ойд


1981  гуравдугаар сарын 22-ны өдөр Монголчууд бидний хувьд түүхэн өдөр билээ.  Монгол улс энэ өдөр дэлхийн улс орнуудаас сансарт хүнээ нисгэсэн 10 дахь орон болсон.  Энэ түүхэн нислэгээр Монгол Улс сансарт багаж төхөөрөмж гаргасан дэлхийн  20 дахь орон, хөлгийн гадна задгай сансарт хэмжилт хийсэн эхний 5 орны нэг болон түүхэнд бичигдэн үлджээ. Харин өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой тохиож байна.

 30 гаруй жилийн тэртээ  Ж.Гүррагчаа Москва хотын ойролцоох Оддын хотхонд сансрын нислэгийн бэлтгэл хийж,  22-ны энэ өдөр “Союз-39” хөлгөөр В.А.Жанибековын хамт сансарт ниссэн юм. Мөн Ж. Гүррагчаа М. Ганзориг  нар нь РУДН-ы гадаадын сансрын нисгэгчдийг бэлдэх орос хэлний бэлтгэлд суралцаж байсан юм.
Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үеэрээ хоёр орны хамтарсан нислэгийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, мөн хамтарсан нислэг дахин хийх асуудлыг хөндөж, тус улсын тал нааштай хариу хэлж, дэмжсэн таатай мэдээ бий билээ.

Сонирхуулахад, ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл 1966 онд байгуулж «Интеркосмос» гэж нэрлэж байжээ. Улмаар, жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм байна.

 Манай улс энэ хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахаас эхлэн түүний өргөн цар хүрээтэй хамтын туршилт сорилын ажилд амжилттай оролцож байжээ.

 «Интеркосмос» программын дагуу танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий тулгуур асуудлыг шийдвэрлэх, сансрын орон зайг дан ганц энх тайвны зориулалттай ашиглах талаар шинжлэх ухааны тэргүүн эгнээний олон арван гайхамшигт амжилтанд хүрчээ. Үүний нэгэн тод жишээ нь социалист орнуудын иргэдийн оролцоотой сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлсэн явдал гэж түүхэнд үлджээ.

Ингээд хамтарсан нислэгт оролцсон сансрын 6 нисэгчийг 30 жилийн дараа дахин танилцуулъя. Владимир Александрович Жанибеков, Жүгдэрдэмидийн Гүррагчаа,  Майдаржавын Ганзориг, Владимир Васильевич Коваленок,  Виктор Петрович Савиных,  Владимир Афанасьевич Ляхов нарын зургаан нисэгч 1981 оны хамтарсан нислэгт оролцож байжээ. 

Владимир Александрович Жанибеков:
Хувийн дугаар - 86 (43)
Нислэгийн тоо -5
Нислэгийн хугацаа – 145 хоног 15 цаг 58 минут 35 секунд
Задгай сансарт гарсан тоо – 2
Задгай сансарт ажилласан хугацаа – 8 цаг 34 минут
Статус – ЗСБНХУ-ын сансрын нисэгч, Нисэх Хүчний 5-р шигшээ

Владимир Александрович Жанибеков: 1942 оны 5-р сарын 13-нд ЗСБН Казах Улсын Өмнөд-Казахстан мужийн Бостандык дүүргийн Искандер тосгонд төржээ. 1956 онд Бостандык дүүрэг ЗСБН Узбек Улсын бүрэлдхүүнд Ташкент мужийн засаг захиргааны нэгж болон багтах болсон. Крысин овогтой байсан ба гэрлэснийхээ дараа эхний эхнэрийнхээ овгийн авчээ.

1949-1953 онуудад Ташкентын дунд сургуулиудад сурч байв. 1953-1958 онуудад Ташкент дахь ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Яамны харьяа Суворовын нэрэмжит Хилийн цэргийн дунд сургуульд суралцав. Хрущевын үеийн цэргийн цомхотголоор сургууль тарж энгийн сургууль руу шилжсэн.

1960 онд дунд сургуулиа төгсөв. 1960 онд Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуульд элсэхээр өрсөлдсөн боловч чадалгүй Ленинградын их сургуулийн физикийн факультетийн астрофизикийн ангид элсчээ. Энд 1 жил сураад 1961 онд Ейскийн Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуульд элсэн 1965 онд тус сургуулийн “байлдаан дахь онгоцны хэрэглээ ба ашиглалт” факультетийг “нисэгч-инженер” мэргэжлээр онц дүнтэй төгссөн байна. 1970-1971 онд сансрын ерөнхий бэлтгэлийн хүрээнд Москвагийн нисэхийн дээд сургуулийн 3-р курсийн программыг дүүргэсэн.

Цэргийн албанаас халагдсаныхаа дараа холбооны оптик шугамын салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг хувийн компанид ажилласан. 2001 он хүртэл сансрын биетүүдийн ашигтай ачааллыг судлах шинжлэх ухаан техникийн олон улсын төвд ажилласан. Томскийн их сургуулийн зөвлөх профессор, Холбооны улсын экологийн технологийн сангийн захирлуудын зөвлөлийн гишүүн.

1965 оны 12-р сарын 4-өөс Ейскийн Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуулийн 963-р сургалтын нисэхийн хороонд нисэгч-зохион бүтээгчээр (1968 оны 6-р сарын 8-аас ахлах нисэгч-зохион бүтээгчээр) цэргийн алба хааж эхэлсэн. СУ-7 онгоцоор нисч байв. Сансрын нисэгчдийн отрядаас гарсныхаа дараа Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд (СНБТ) янз бүрийн алба хашиж байв. 1997 оны 8-р сарын 7-нд ОХУ-ын БХЯ-ны тушаалаар насны хязгаар хүрсэн тул бэлтгэл офицероор халагдсан ба 1997 оны 9-р сарын 9-нд СНБТ-өөс албан ёсоор халагдсан.

Цэргийн цол зэрэг:  Дэслэгч (1965.10.29),  Ахлах дэслэгч (1967.11.05),  Ахмад (1969.11.06),  Хошууч (1972.12.08),  Дэд хурандаа (1972.08.01),  Хурандаа (1978.01.24),  Хошууч генерал (1985.09.27)

Тэрбээр,  1972 оны 7-р сарын 15-нд сансрын ерөнхий бэлтгэлээ дүүргэн 1-р удирдах газрын 1-р тасгийн сансрын нисэгчээр,

1974 оны 4-р сарын 30-нд 1-р удирдах газрын 3-р тасгийн (ЭПАС хөтөлбөр) сансрын нисэгчээр,
1976 оны 3-р сарын 30-аас олон улсын сансрын хөтөлбөрийн багийн ахлагчаар,
1979 оны 1-р сарын 30-аас агаар-сансрын системийн (“Буран” хөтөлбөр) багийн ахлагч,
1983 оны 11-р сарын 19-өөс СНБТ-ийн сансрын нисэгчдийн отрядын ахлагчийн орлогчоор тус тус томилогдон ажиллаж байв.

1986 оны 6-р сарын 24-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын нисэгч нарыг бэлтгэх ажил хариуцсан орлогч даргын албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан. Энэ албан тушаалд 1988 оны 3-р сарын 24 хүртэл ажилласан.

1988 оны 7-р сарын 20-оос 1997 оны 8-р сарын 7 хүртэл СНБТ-ийн 1-р удирдах газрын даргаар ажиллаж байв. Зэвсэгт хүчнээс халагдсаныхаа дараа СНБТ-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв.

Анхны нислэг: 1978 оны 1-р сарын 10-аас 16-нд “Салют-6” станц руу очих 1-р экспедицийн (ЭП-1) ахлагчаар Олег Макаровын хамт ниссэн. “Союз-27” хөлгөөр хөөрч “Союз-26” хөлгөөр буулт хийсэн.
Дуудлага:  "Памир-1".   

Нислэгийн үргэлжилсэн хугацаа 5 хоног 22 цаг 58 минут 58 секунд байв.

1978 оны 11-р сарын 20-оос 1979 оны 5-р сарын 18 хүртэл “Салют-6” станц руу очих экспедицийн 2-р (орлон нисэх) зөвлөлт-унгарын багийн ахлагчаар Бела Мадьярийн (Унгар) хамт нислэгийн бэлтгэл хийсэн. Нислэг “Союз-33” сансрын хөлгийн засварлагч тормозын хөдөлгүүрийн төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас хойшлогдсон. Үүнтэй холбоотойгоор 1979 оны 9-р сарын 3-аас 1980 оны 5-р сарын 12 хүртэл бэлтгэл дасгалыг дэмжин барих горимоор нислэгийн бэлтгэл хийсэн. 1980 оны 5-р сарын 26-нд “Союз-36” хөлөг хөөрөх үеэр хөлгийн ахлагчийн орлон нисэгч байв.
1980 оны 10-р сарын 1-ээс 1981 оны 3-р сарын 6 хүртэл “Салют-6” станц руу очих экспедицийн зөвлөлт-монголын үндсэн багийн ахлагчаар Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн (Монгол) хамт нислэгийн бэлтгэл хийсэн.

Хоёр дахь нислэг: 1981 оны 3-р сарын 22-оос 30-ны хооронд “Салют-6” станц руу очих 10-р экспедицийн (ЭП-10) хөтөлбөрийн дагуу “Союз-39” сансрын хөлгийн зөвлөлт-монголын багийн ахлагчаар Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн (Монгол) хамт ниссэн.

Дуудлага: “Памир-1”   Нислэгийн үргэлжилсэн хугацаа 7 хоног 2 цаг 42 минут 03 секунд байв.
1981 оны 6-р сарын 1-ээс 1982 оны 1-р сар хүртэл “Салют-7” станц руу очих 1-р үндсэн экспедицийн (ЭО-1) хөтөлбөрийн дагуу нөөц багийн ахлагчаар Александр Александровын хамт бэлтгэл хийсэн.
1982 оны 1-р сарын 10-нд өвчний улмаас хасагдсан Юрий Малышевыг орлож зөвлөлт-францын хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Александр Иванченков ба Жан-Лу Кретьен (Франц) нарын хамт бэлтгэл хийсэн.

Гурав дахь нислэг: 1982 оны 6-р сарын 24-өөс 7-р сарын 2-ны өдрүүдэд “Салют-7” станц руу очих экспедицийн зөвлөлт-францын хөтөлбөрийн дагуу “Союз Т-6” хөлгийн багийн ахлагчаар Александр Иванченков ба Жан-Лу Кретьен (Франц) нарын хамт нисчээ.

Дуудлага: “Памир-1”   Нислэгийн үргэлжилсэн хугацаа 7 хоног 21 цаг 50 минут 52 секунд байв. 1983 оны 4-10-р саруудад “Салют-7” станц руу очих 3-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу 3-р (нөөц) багийн ахлагчаар Муса Манаровын хамт нислэгт бэлдсэн. 1983 оны 12-р сарын 26-аас 1984 оны 7-р сарын 4-ны хооронд “Салют-7” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Светлана Савицкая ба Игорь Волков нарын хамт бэлтгэл хийсэн.

Дөрөвдүгээр нислэг:1984 оны 7-р сарын 17-оос 29-ны өдрүүдэд “Салют-7” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу “Союз Т-12” хөлгийн багийн ахлагчаар Светлана Савицкая ба Игорь Волков нарын хамт нисчээ.
Дуудлага: “Памир-1    Нислэгийн үеэр 1984 оны 7-р сарын 25-нд нэг удаа 3 цаг 34 минутын хугацаагаар задгай сансарт гарсан. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 11 хоног 19 цаг 14 минут 36 секунд байв. 1985 оны 3-р сарын 18-аас 5-р сарын 22 хүртэл “Салют-7” станцыг аврах 4-р үндсэн экспедицийн (ЭО-4) нэгдүгээр шатны хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Виктор Савиныхын хамт нислэгт бэлдсэн.

Тав дахь нислэг:   “Салют-7” станцыг аврах хөтөлбөрийн дагуу “Союз Т-13” хөлгийн багийн ахлагчаар Виктор Савиныхын хамт ниссэн. Нислэгийн үеэр удирдлагагүй ажиллагаагүй болсон станцтай залгагдах ажил анх удаагаа хийгдсэн байна. Хөлгийн баг станцын ажиллагааг сэргээсэн. Георгий Гречкогийн хамт буулт хийж Виктор Савиных станцад ажиллахаар үлдсэн.

Дуудлага: “Памир-1”:  Нислэгийн үеэр 1985 оны 8-р сарын 2-нд нэг удаа 5 цаг 00 минутын хугацаагаар задгай сансарт гарсан.

Нислэгийн үргэлжилсэн хугацаа 112 хоног 03 цаг 12 минут 06 секунд байв. 1986 оны 6-р сарын 24-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын нисэгч нарыг бэлтгэх ажил хариуцсан орлогч даргын албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан.

Хүндэт цол:   ЗХУ-ын 2 удаагийн баатар (1978 оны 3-р сарын 16, 1981 оны 3-р сарын 30).
ЗСБНХУ-ын сансрын нисэгч (1978 оны 3-р сарын 16).
БНМАУ-ын баатар (1981).

Шагналууд: ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа (1978.03.16, 1981.03.30), Лениний одонгоор таван удаа (1978.03.16, 1981.03.30, 1982.07.02, 1984.07.24, 1985.09.26), “Улаан таван хошуу” одон (1976.01.15), “ЗХУ-ын Зэвсэгт хүчинд эх орны төлөө” 3-р зэргийн одон, Найрамдлын одон (1996.04.09), мөн ойн медалиудаар 9 удаа шагнагдаж байв.

Гадаад улсуудын шагналууд:

Хүндэт легионы одонгоор (Франц, 1982), БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль, Сүхбаатарын одон (Монгол, 1981), БНУАУ-ын Төрийн гавъяаны одон (Унгар, 1980), мөн БНМАУ-ын 2 медалиар шагнагдаж байв.

Олон улсын байгууллагын шагналууд:
Түүний нэрээр 3170 дугаартай бага гарагийг нэрлэжээ.

Гэр бүлийн байдал:
Эцэг – Крысин Александр Архипович, 1919 оны 11-р сарын 6-нд төрсөн, Дотоод хэргийн Ардын Комиссариат, Дотоод явдлын яамны Галаас хамгаалах албанд янз бүрийн алба хашиж байсан, бэлтгэл дэд хурандаа. Эх – Крысина (Четверткова) Евдокия Федоровна, (195.02.15 – 1997 оны 6-р сар), сувилагч. Дүү – Крысин Александр Александрович, 1944.07.01-нд төрсөн, Цахилгаан станцад ээлжийн жижүүр. Эхнэр (анхны) – Жанибекова Лилия Мунировна, 1942.10.02-нд төрсөн, Оддын хотхоны дунд сургуулийн хөгжмийн багш. Охин (анхны эхнэрийн) – Жанибекова Инна Владимировна, 1969.04.21-нд төрсөн. Охин (анхны эхнэрийн) – Жанибекова Ольга Владимировна, 1974.05.15-нд төрсөн.
Эхнэр – Геворкян Татьяна Алексеевна, Сансрын нисэгчдийн дурсгалын музейн ажилтан. 

Жүгдэрдэмидийн ГҮРРАГЧАА

Хувийн дугаар-101
Нислэгийн тоо-1
Нислэгийн хугацаа-8 хоног
Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол улсын сансрын анхны нисэгч, хошууч генерал, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн тэргүүн.
1947-12-05 нд  Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн.
1956-1960        Гурванбулаг сумын бага сургууль.
1960-1963        Хишиг-Өндөр сумын дунд сургууль.
1963-1966        Булган аймагийн 1-р арван жил.
1966-1968        Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль.
1968-1971        Хугацаат цэргийн алба.
              1971-Ахлагч
            1972-Бага дэслэгч
            1977-Ахлах дэслэгч
            1978-Ахмад
            1981-Дэд хурандаа
            1982-Хурандаа
            1984-Хошууч генерал

1971-1972        ЗХУ-ын Фрунзе хотод цэргийн нисэхийн сургууль.
1972-1977        Н.Е.Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн инженерийн академи.
1981                 Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх сургууль.
1981                 В.Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт 8 хоног ниссэн, дэлхийн
                        101 дэхь сансрын нисэгч.
1981                 МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч.
1983                 Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Төв зөвлөлийн дарга.
1990                 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв Зөвлөлийн дарга,
                        Ардын Их Хурлын орлогч дарга, Ардын Их Хурлын депутатаар 3 удаа
                        сонгогдож ажилласан.
1996                 Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн штабын дарга.
2000                 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан Хамгаалахын сайд.
2004                 Улсын Их Хурлын гишүүн.  

Майдаржавын ГАНЗОРИГ

Монгол Улсын сансрын нисэгч,
ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор,
ШУА-ын Информатикийн хүрээлэнгийн захирал.

1949 онд Архангай аймагийн Цэцэрлэг суманд төрсөн.
1968    Цэцэрлэг хотын 10-н жил
1975    Киев хотын Политехникийн дээд сургуулийг дулааны нарийн хэмжүүр
            Автоматикийн ниженер мэргэжлээр төгссөн
1975-1978    Улаанбаатар хотын 1-р цахилгаан станцад автоматикийн инженер
1978    Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт
1981    Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийн сургуулийг төгсөж, Союз-39
            хөлөг, Салют станцын сансрын нисэгч, шинжлэн судлаач болсон

1981    Физик-техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний
            ахлах ажилтан
1984    Техникийн ухааны дэд эрдэмтэн
1984-1990    Физик-техникийн хүрээлэнгийн Агаар сансрын мэдээлэл боловсруулах
                      эрдэм шинжилгээ, арга зүйн лабораторийн эрхлэгч
1990    Информатикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна

Владимир Васильевич Коваленок

Хувийн дугаар - 83  (40)
Нислэгийн тоо -3
Нислэгийн хугацаа  – 216 хоног 09 цаг 09 минут 40 секунд
Задгай сансарт гарсан тоо – 1
Задгай сансарт ажилласан хугацаа – 2 цаг 20 минут
Статус – ЗСБНХУ-ын сансрын нисгэгч, Нисэх Хүчний 4-р шигшээ



Владимир Васильевич Коваленок  1942 оны 3-р сарын 3-нд ЗСБН Белорусь Улсын Минск мужийн Крупское дүүргийн Белое тосгонд төржээ. Тэрбээр 1959 онд Зачистенскийн дунд сургуулийн 10-р ангийг мөнгөн медальтай төгссөн.

1959 онд Ленинградын Кировын нэрэмжит Цэргийн анагаах ухааны академид элсэн орсон боловч суралцалгүй нисэхийн сургуульд шилжихээр шийдсэн.
1963 онд Балашовын Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуулийг төгсөв.
1976 онд Ю.А.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академийг штабын удирдлагын мэргэжлээр эчнээгээр төгссөн.

1984 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн академийг штабын удирдлага шуурхай тактикийн мэргэжлээр онц дүнтэй алтан медальтай төгссөн.
1986 оны 5-р сарын 13-нд диссертаци хамгаалан цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн болсон. Докторын ажлыг бэлтгэн хамгаалж цэргийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй болсон.
1964 оны 1-р сарын 14-өөс Цэргийн нисэх хүчний 12-р цэргийн агаарын тээврийн дивизийн 374-р хороонд хөлгийн ахлагчийн туслагч, баруун талын нисэгчээр, 1965 оны 10-р сарын 27-оос АН-12 хөлгийн ахлагчаар цэргийн алба хааж эхэлсэн. Цэргийн анги нь Москва орчмын Чкаловский тосгонд байрлаж дэлхий рүү бууж ирсэн сансрын аппаратууд түүний дотор хөөрч байгаа сансрын хөлгүүдийн угсраануудыг хайж олох зайлуулах ажлаар мэргэжсэн байв. “Космос-33” -аас эхлээд “Союз-1” хүртэлх бүх нислэгүүдийн угсраануудыг нүүлгэн зайлуулах ажилд оролцсон. 1986 оны 2-р сарын 3-аас Дээд Ерөнхий Командлалын 37-р агаарын армийн командлагчийн орлогчоор ажилласан.
1988 оны 3-р сарын 25-аас ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн стратегийн тэнхимийн орлогч даргаар ажилласан.
1992 оны 7-р сарын 16-аас 2002 оны зун хүртэл Н.Е.Жуковскийн нэрэмжит Цэргийн нисэхийн инженерийн академийн даргаар томилогдон ажиллаж байв.
2002 оны 6-р сарын 6-ны өдрийн ОХУ-ын ерөнхийлөгчийн тушаал ба ОХУ-ын БХЯ-ны 2002 оны 6-р сарын 18-ны өдрийн тушаалаар насны хязгаар хүрсэн тул ОХУ-ын Зэвсэгт хүчнээс бэлтгэл офицероор халагдсан.

Цэргийн цол зэрэг:  Дэслэгч (1963.10.23   Ахлах дэслэгч (1965.1.04)  Ахмад (1967.11.25)  Хошууч (1970.12.15  Дэд хурандаа (1973.07.23)  Хурандаа (1977.10.27)  Хошууч генерал (1987.05.07) Дэслэгч генерал (1990.04.25)  Хурандаа генерал (1993.02.20), 2002.06.18-аас бэлтгэл офицер.
1969 оны 8-р сарын 18-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын 3-р тасгийн (сарны хөтөлбөрүүд) сансрын нисэгчээр томилогдсон.
1974 оны 4-р сарын 30-нд 1-р удирдах газрын 1-р тасаг руу шилжсэн. 
1979 оны 1-р сарын 30-нд сансрын нисэгчдийн багийн зохион бүтээгч-сансрын нисэгчээр томилогдсон.
1982 оны 1-р сарын 25-аас сансрын туршин нисэгчдийн багийн ахлагчаар ажилласан.
1984 оны 6-р сарын 23-нд шинэ ажилд томилогдсонтой холбогдон сансрын нисэгчдийн отрядаас гарсан. 1984 оны 6-р сарын 23-аас 1986 оны 1-р сар хүртэл СНБТ-ийн 1-р удирдах газрын нисэгч нарыг бэлтгэх ажил хариуцсан орлогч даргаар ажиллаж байв.
Анхны нислэг: 1977 оны 10-р сарын 9-өөс 11-нд В.Рюмины хамт “Союз-25” хөлгийн ахлагчаар ниссэн. Орбит станцтай автоматаар ч гар аргаар ч залгагдаж чадаагүй учраас 96 хоногийн нислэгийн хөтөлбөр хэрэгжээгүй.
Дуудлага: “Фотон-1”.    Нислэгийн үргэлжилсэн хугацаа 2 хоног 00 цаг 44 минут 45 секунд байв. 1977 оны 11-12-р сард “Салют-6” станц руу очих 1-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) багийн ахлагчаар Александр Иванченковын хамт нислэгийн бэлтгэл хийсэн. 1978 оны 1-6-р саруудад “Салют-6” станц руу очих 2-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Александр Иванченковын хамт нислэгийн бэлтгэл хийсэн.

Хоёр дахь нислэг: 1978 оны 6-р сарын 15-аас 11-р сарын 2-ны хооронд А.Иванченковын хамт “Салют-6” станц руу очих 2-р үндсэн экспедицийн багийн ахлагчаар ниссэн. “Союз-29” хөлгөөр хөөрч “Союз-31” хөлгөөр буулт хийсэн.

Дуудлага: “Фотон-1”    Нислэгийн үед задгай сансарт нэг удаа 1978.07.29-нд 2 цаг 20 минутын хугацаатай гарсан. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 139 хоног 14 цаг 47 минут 32 секунд байв.
1980 онд “Салют-6” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу зөвлөлт-румыны үндсэн багийн ахлагчаар бэлдүүлэхээр хэлэлцсэн боловч үндсэн экспедицийн хөтөлбөрөөр дахин бэлдэх нь зүйтэй гэж үзсэн. 1980 оны 9-р сараас 1981 оны 2-р сар хүртэл “Салют-6” станц руу очих 5-р экспедицийн хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) багийн ахлагчаар Виктор Савиныхын хамт нислэгт бэлдсэн. 1981 оны 2-р сард шалгалтын дүнгээр, мөн “Салют-6” станц руу илүү туршлагатай нисэгчийг явуулах шаардлагатай гэж үзсэнээс Улсын Комисс Коваленок-Савиныхын багийг үндсэн багаар, Зудов-Андреевын багийг орлон нисэх багаар томилох шийдвэр гаргасан.

Гурав дахь нислэг:  1981 оны 3-р сарын 12-оос 5-р сарын 26-ны өдрүүдэд Виктор Савиныхын хамт “Салют-6” станц руу очих 5-р үндсэн экспедицийн ахлагчаар ниссэн.

Дуудлага: “Фотон-1”: Нислэгийн үргэлжилсэн хугацаа 74 хоног 17 цаг 37 минут 23 секунд байв. 1984 оны 6-р сарын 23-нд шинэ албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан.
ЗХУ-ын 2 удаагийн баатар (1978 оны 11-р сарын 2, 1981 оны 5-р сарын 26).
ЗСБНХУ-ын сансрын нисэгч (1978 оны 11-р сарын 2).
БНАГУ-ын баатар (1978).
БНМАУ-ын баатар (1981)

Ангилал: 3-р зэргийн цэргийн нисэгч (1963.10.26).
2-р зэргийн цэргийн нисэгч (1967.07.03).
3-р зэргийн сансрын нисэгч (1977.11.16).
2-р зэргийн сансрын нисэгч (1978.11.10).
1-р зэргийн сансрын нисэгч (1981.03.27).

Нийгэм улс төрийн үйл ажиллагаа:
1989 оноос 1992 он хүртэл Беларусь улсын ардын депутат байв. 1990 оны 5-р сард Беларусь улсын Дээд зөвлөлийн тэргүүлэгчийн албан тушаалд өрсөлдсөн боловч сонгогдоогүй.
1991 оноос Беларусийн сансрын нисэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.
1995 оны 12-р сард ОХУ-ын төрийн Думын сонгуульд Константин Боровойн Эдийн засгийн эрх чөлөөний намаас нэр дэвшсэн боловч 1995 оны 12-р сарын 6-нд өөрийн хүсэлтээр нэрээ татаж авсан.
1997 оны 2-р сарын 13 хүртэл Сансрын нислэгт оролцогчдын холбооны ерөнхийлөгч байв. “Оросын беларусууд” үндэсний соёлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн гишүүн.
2001 оны 1-р сард Оросын сансар судлалын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Оросын нийгмийн улсын их сургуулийн орлогч захирал (2005). Оросын Дотоод явдлын яамны дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн.

Виктор Петрович Савиных

Хувийн дугаар 100  (50)
Нислэгийн тоо -3
Нислэгийн хугацаа  – 252 хоног 17 цаг 37 минут 50 секунд
Задгай сансарт гарсан тоо – 1
Задгай сансарт ажилласан хугацаа – 5 цаг
Статус – “Энергия” ШУҮ-ийн нэгдлийн сансрын нисгэгч
Виктор Петрович Савиных: 1940 оны 3-р сарын 7-нд ЗСБНХ Орос Улсын Киров мужийн Оричевын дүүргийн Березкины тосгонд төржээ.
1957 онд Киров мужийн Тарасовы тосгоны дунд сургуулийг төгссөн.
1960 онд Пермийн Төмөр замын техникумын “Зам ба замын аж ахуй” салбарыг “техникч-замчин” мэргэжлээр төгссөн.
1969 онд Москвагийн Геодези, сансрын фото зураг, зураг зүйн инженерийн дээд сургуулийг “оптик-электрон багаж” мэргэжлээр төгсөн “инженер-оптик-механик” болсон.
1976 онд дээрх сургуулийн аспирантурт эчнээгээр элссэн.
1985 онд техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг авсан. Диссертацийн сэдэв нь “Дэлхий орчмын тойрог зам дахь сансрын аппаратуудын чиг байршилын асуудал”.
1990 онд техникийн ухааны докторын зэрэг авсан. Докторын диссертацийн сэдэв нь агаар мандлын экологийн асуудалтай холбоотой ба диссертациа Санкт-Петербургт Воейковын нэрэмжит астрофизикийн хүрээлэнд хамгаалсан.
1994 онд ОХУ-ын Гадаад явдлын яамны Дипломатын академийг төгсөн “дипломат” мэргэжилтэй болсон.
2006 онд Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон.
2007 оны 1-р сарын 31-нд Өмнөд Оросын Техникийн улсын их сургуулийн (Новочеркассын Политехникийн дээд сургууль) эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн хүндэт профессор болсон.
2009 оноос Оросын ШУА-ийн ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулагдсан Сансрын топонимикийн комиссыг удирдаж байна.
1960 оны 3-10-р саруудад Свердловскийн төмөр замд замын албаны 6-р станцын засварын бригадын ахлагчаар ажилласан.

1969 оны 9-р сараас 1969 оны 5-р сар хүртэл ЦКБЭМ-ийн 312-р тасагт дипломын ажлын дадлагын хугацаанд техникчээр, 1969 оны 5-р сараас инженерээр ажилласан.
1974 оны 2-3-р сард 314-р тасагт инженер, 1974 оны 3-р сарын 1-ээс 1975 оны 9-р сар хүртэл тэндээ ахлах инженерийн албан тушаалтай ажиллаж байв. Сарны сансрын хөлгүүд, орбит станцууд ба “Союз” хөлгүүдийн оптик багаж төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох ажил хийж байв.
1975 оны 9-р сарын 1-ээс 1978 оны 1—р сар хүртэл 111-р тасгийн ахлах инженерээр ажиллан хөлгийг баримтжуулах, бичиг баримтыг боловсруулах ажил хийж байв.
1978 оны 12-р сараас 1989 оны 2-р сар хүртэл “Энергия” ШУҮ-ийн нэгдлийн сансрын нисэгчдийн отрядад: 1978 оны 12-р сарын 8-аас 110-р тасгийн туршин нисэгч, 1982 оны 3-р сарын 1-ээс 291-р тасгийн туршин нисэгч, 1986 оны 4-р сарын 11-ээс 291-р тасгийн 1-р ангиллын зохион бүтээгч-туршин нисэгч, 1988 оны 7-р сарын 1-ээс 77-р цогцолборын (300-р тасаг) зохион бүтээгч-туршин нисэгч, удирдагчаар ажилласан.
1989 оны 2-р сарын 9-нд өөр ажилд шилжихтэй холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан.
1988 оны 11-р сард Москвагийн Геодези, зураг улсын их сургуулийн захирлаар сонгогдон 1989 оны 2-р сард ажилдаа орсон. ОХУ-ын Геодези зураг зүйн улсын албаны коллегийн гишүүн.
2007 оны 5-р сард захирлын албанд дахин сонгогдоогүй, 65 нас хүрсэн учраас ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны хүсэлтээр нэрээ дэвшүүлээгүй байна.
Захирлын ажлаа өгсний дараа Москвагийн Геодези, зураг улсын их сургуулийн ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1960 оны 10-р сараас 1963 оны 9-р сар хүртэл Удмуртын Автономит улсын Сарапул хотод Зөвлөлтийн армийн төмөр замын цэргийн 35324-р ангид цэргийн алба хаасан. “Ахлах ахлагч” цолтой болсны дараа 01818-р ангийн даргын туслах болсон. Ивдень-Обийн төмөр замыг барих ажилд оролцсон. “Зөвлөлтийн армийн онцтон” тэмдгээр шагнагдаж байв.

Цэргийн цол зэрэг: Ахлах ахлагч (1961 оноос)
Бэлтгэл хошууч (1982 оны 2-р сарын 22-оос)

Анхны нислэг: 1981 оны 3-р сарын 12-оос 1981 оны 5-р сарын 26-ны хооронд В.Савиныхын хамт “Союз Т-4” хөлгийн ба “Салют-6” станцын 5-р үндсэн экспедицийн бортинженерээр ниссэн.

Дуудлага: “Фотон-2”.
Станц дээр “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу 10, 11-р экспедицийн (Монгол, Вьетнам) багийнхантай хамтран ажилласан. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 74 хоног 17 цаг 37 минут 23 секунд байв. 1981 оны 12-р сараас 1982 оны 8-р сар хүртэл “Салют-7” станц руу очих “Союз Т-7” хөлгийн 2-р багийн хөтөлбөрийн дагуу В.Васютин ба И.Пронина нарын хамт нислэгийн бэлтгэл хийсэн.
1982 оны 9-р сараас 1983 оны 3-р сар хүртэл “Салют-7” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу 2-р багийн бортинженерээр В.Васютин ба А.Левченко нарын хамт бэлтгэл хийсэн.
1983 оны 3-р сард ЭО-2 2-р багт (“Союз Т-8”) үндсэн баг руу шилжсэн А.Серебровын оронд шилжин очсон. 1983 оны 5-р сараас 1984 оны 1-р сар хүртэл “Салют-7” станц руу очих ЭО-3 хөтөлбөрийн дагуу (“Союз Т-10”) эхлээд 3-р багийн бортинженерээр В.Васютины хамт, 1983 оны 10-р сараас 2-р багийн бортинженерээр В.Васютин ба В.Поляков нарын хамт бэлтгэл хийсэн. 1984 оны 3-6-р саруудад ЭП-4 хөтөлбөрийн дагуу (эмэгтэй хүн задгай сансарт гарах, “Союз Т-12”) 2-р багт В.Васютин ба Е.Иванова нарын хамт бэлтгэл хийсэн.
1984 оны 10-р сараас 1985 оны 3-р сар хүртэл “Салют-7” станц руу очих ЭО-4 хөтөлбөрийн дагуу 1-р багийн бортинженерээр В.Васютин А.Волков нарын хамт бэлтгэл хийсэн.
1985 оны 3-5-р саруудад “Салют-7” станцыг аврах 4-р үндсэн экспедицийн эхний шатны хөтөлбөрийн дагуу үндсэн засварын багийн бортинженерээр В.Джанибековын хамт нислэгт бэлдсэн.

Хоёр дахь нислэг:1985 оны 6-р сарын 6-аас 11-р сарын 21-ны хооронд “Союз Т-13” хөлөг (дуудлага “Памир-2”) ба “Салют-7” станцын 4-р үндсэн экспедицийн (дуудлага “Чегет-2”) бортинженерээр ниссэн.
Хөөрөх үеийн багийн гишүүд: Д.Жанибеков В.А., Савиных В.П.
Нэгдүгээр шатанд В.Джанибековын хамт станцын ажиллах чадварыг сэргээсэн, задгай сансарт 1985.08.02-нд 5 цагийн хугацаатай гарсан. Хоёрдугаар шатанд В.Васютин А.Волков нарын хамт ажлаа үргэлжлүүлсэн. В.Васютины өвчний улмаас нислэгийг зогсоож Савиныхыг багийн ахлагчаар томилсон.
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 168 хоног 3 цаг 51 минут 8 секунд байв.
1986 оны 9-р сараас 1987 оны 7-р сар хүртэл “Мир” станц руу нисэх ЭП-1 хөтөлбөрийн дагуу “Союз ТМ-3” хөлгийн 2-р багийн бортинженерээр А.Соловьев М.Хабиб (Сири) нарын хамт бэлтгэл хийсэн.
1987 оны 11-р сараас 1988 оны 5-р сар хүртэл “Мир” станц руу нисэх ЭП-2 хөтөлбөрийн дагуу “Союз ТМ-5” хөлгийн 1-р багийн (зөвлөлт-болгарын 2-р нислэг) бортинженерээр бэлтгэл хийсэн.

Гурав дахь нислэг

1988 оны 6-р сарын 7-оос 17-ны өдрүүдэд “Союз ТМ-5” хөлгийн бортинженерээр ниссэн (дуудлага “Родник-2”).

Багийн гишүүд: Соловьев А.Я., Савиных В.П., Александров Александр (Болгар).
6-р сарын 9-нд 4-р үндсэн экспедицийн багийнхан болох Титов В.Г., Манаров М.Х нарын ажиллаж байсан “Мир” станцтай залгагдсан. Хамтарсан нислэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа экспедици дэлхий рүү “Союз ТМ-4” хөлгөөр бууж ирсэн. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 9 хоног 20 цаг 9 минут 19 секунд байв.

Нийгмийн үйл ажиллагаа:
1989-1991 онуудад ЗХУ-ын ардын депутат, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн экологийн хорооны гишүүн.
1995 оны 12-р сард Төрийн Думын сонгуульд бие даан нэр дэвшсэн боловч сонгогдоогүй.
1999 оны 12-р сард Төрийн Думын сонгуульд Кировын сонгуулийн тойрогт “Наш дом – Россия” намаас нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч, 1999 оноос сансрын нислэгт оролцогчдын олон улсын холбооны ерөнхийлөгч, Бүх холбоотын марк цуглуулагчдын нийгэмлэгийн Москвагийн салбарын тэргүүлэгч гишүүн. 2000 оноос Интернет боловсролын холбооны зохицуулах зөвлөлийн дарга.
Аксаковын сангийн халамжийн зөвлөлийн гишүүн.
“Оросын сансар” сэтгүүлийн ерөнхий редактор.
Бүх оросын боловсролын чуулганы төв зөвлөлийн гишүүн.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Олон нийтийн танхимын гишүүн. Олон нийтийн танхимын шийдвэрээр байгуулагдсан ахмад дайчид, цэргийн албан хаагчид ба тэдний гэр бүлийн асуудал хариуцсан комиссын гишүүн.
Сансар судлаачдын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Сансар судлаачдын холбооны оросын салбарын захирлуудын зөвлөлийн тэргүүн.
Сансрын нислэгт оролцогчдын бүс нутгийн олон нийтийн байгууллагын тэргүүн.
Оросын их дээд сургуулиудын холбооны тэргүүн.
2010 оны 12-р сарын 17-нд “Единая Россия” намын ерөнхий зөвлөлийн шийдвэрээр 2011 оны 3-р сарын орон нутгийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхээр баталсан. Энэ шийдэрээр В.П.Савиных Киров мужийн хууль тогтох байгууллагын сонгуульд “Единая Россия” намаас нэр дэвшигчдийн жагсаалтанд 3-рт бичигдэж байгаа юм.

Ангилал:3-р зэргийн сансрын нисэгч (1981.08.27).
1-р зэргийн сансрын нисэгч (1986.04.11).

Зохиол бүтээл:

“Дэлхий хүлээж найдаж байна” (1983), “Сөнөсөн станцаас бичсэн захиа” (1999), “Сансраас харагдах газарзүй” (2000), “Вятка, Байконур, Сансар” (2002, 2010) номуудын зохиогч.
“Эх орны сансрын нислэгийн хүрээлэн байгаа орчныг судлахад олсон ололт амжилтууд” (1996), “Сансар дахь өнгийн хэмжилтүүд” (1996), “Мөнгөлөг үүлнүүд: сансраас харах нь” (1997), “Соёл иргэншлийн хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжлийн глобалчлал. Экологийн чиг хандлагууд”, “Экологийн мониторингийн систем дэх мэдээллийн технологи”  номуудын хамтран зохиогч.

Хүндэт цолууд: ЗХУ-ын хоёр удаагийн баатар (1981, 1985)
БНМАУ-ын баатар (1981)
БНБАУ-ын баатар (1988)
ЗХУ-ын сансрын нисэгч (1981)
ЗХУ-ын Төрийн шагналт (1989), ОХУ-ын төрийн шагналт (1996)
ОХУ-ын Ерөнхийлөгчийн боловсролын салбар дахь шагналтан
ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн (2006)

Зөвлөлтийн ба Оросын шагналууд:

ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа (1981, 1985), Лениний одонгоор 3 удаа (1981, 1985, 1988), “Эх орны гавъяа” 3-р зэргийн (1994), 2-р зэргийн (2000) одон, “Оросын флотын 300 жил”, “Москвагийн 850 жилийн ой” медалиудаар шагнагдаж байв.

Гадаад улсуудын шагнал:

БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль, Сүхбаатарын одон (Монгол, 1981), Арабын БНСири Улсын Дайчны алдар одон (Сири, 1987), Найрамдлын одонгоор  (Сири, 2000) шагнагдаж байв. Мөн зөвлөт-болгарын хоёрдугаар нислэгийн 15 жилийн ойг тохиолдуулан “Стара Платина” 1-р зэргийн одонг 2003 оны 6-р сарын 3-нд Болгарын ерөнхийлөгч гардуулан өгсөн.

Владимир Афанасьевич Ляхов

Хувийн дугаар - 91  (45)
Нислэгийн тоо -3
Нислэгийн хугацаа  – 333 хоног 07 цаг 47 минут 46 секунд
Задгай сансарт гарсан тоо – 3
Задгай сансарт ажилласан хугацаа – 7 цаг 07 минут
Статус – ЗСБНХУ-ын сансрын нисгэгч, Нисэх хүчний 4-р шигшээ
1941 оны 7-р сарын 20-нд ЗСБНХ Украин Улсын Ворошиловград (Луганск) мужийн мужийн Антрацит хотод төржээ.

1959 онд Антрацит хотын дунд сургуулийг төгссөн.
1960 онд Агаарын цэргийн 69-р армийн цэргийн нисэх хүчний нисэгчдийг сургах нисэхийн анхан шатны сургуульд нэг жил суралцсан. 1964 онд С.И.Грицевцын нэрэмжит Харьковын Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуулийг төгссөн.
1975 оны 6-р сарын 24-нд Ю.А.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академийг “штабын удирдлага ба шуурхай тактик” мэргэжлээр эчнээгээр төгссөн.
1989 онд Ю.А.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академид эрдмийн зэргийн шалгалтуудыг өгсөн.
Сансрын нисэгчдийн отрядаас гарсны дараа 1995 оны 1-р сараас 1998 он хүртэл “Россия” хэвлэлийн фирмийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байв. 1998 онд тэтгэвэртээ гарсан.
1964 оны 12-р сарын 9-өөс Сахалины арал дээр Агаарын цэргийн 24-р дивизийн 777-р агаарын буудлагын хорооны ахлах нисэгчээр зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн.
1966 оны 2-р сарын 9-өөс Хабаровын хязгаарын Переславка тосгонд 11-р тусгай армийн 29-р дивизийн агаарын буудлагын 300-р хороонд ахлах нисэгчээр алба хаасан.
1994 оны 8-р сарын 19-нд ОХУ-ын БХЯ-ны тушаалаар насны хязгаар хүрсэн тул зэвсэгт хүчнээс халагдан бэлтгэл офицер болсон.

Цэргийн цол зэрэг:
Дэслэгч (1964.10.26)
Ахлах дэслэгч (1966.12.23)
Ахмад (1969.02.07)
Хошууч (1971.12.05)
Дэд хурандаа (1974.07.11)
Хурандаа (1979.08.25)
Сансрын нисэгчдийг бэлтгэх Төв (СНБТ) дэх алба:
1969 оны 8-р сарын 18-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын 3-р тасгийн (сарны хөтөлбөрүүд) сансрын нисэгчээр томилогдсон.

1970 оны 3-р сарын 15-нд 1-р удирдах газрын 4-р тасаг руу шилжсэн.
1974 оны 4-р сарын 30-нд 1- удирдах газрын 1-р тасаг руу эргэн шилсэн.
1976 оны 3-р сарын 30-аас агаар-сансрын хэрэгсэлийн багийн сансрын нисэгч,
1979 оны 1-р сарын 30-аас орбит станц ба хөлгүүдийн багийн сансрын нисэгч, 1980 оны 5-р сарын 7-нд энэ багийн зохион бүтээгч-сансрын нисэгчээр ажилласан.
1982 оны 1-р сарын 25-нд ерөнхий ба тусгай зориулалтын орбит цогцолборуудын багийн сансрын туршин нисэгч, 1985 оны 2-р сарын 20-оос энэ багийн сансрын зохион бүтээг туршин нисэгчээр ажилласан.
1986 оны 10-р сарын 9-өөс 1-р багт мөн ийм албан тушаалтай ажиллав.
1987 оны 5-р сарын 14-өөс 2-р удирдах газрын 25-р тасгийн даргаар ажилласан.
1988 оны 10-р сарын 11-ээс СНБТ-ийн 1-р удирдах газрын (сансрын нисэгчдийг бэлтгэх) даргын орлогчоор, 1993 оны 3-р сарын 11-ээс сансрын нисэгчдийн отрядын ахлагчийн орлогчоор ажилласан.
1994 оны 9-р сарын 7-нд зэвсэгт хүчнээс халагдан бэлтгэл офицер болсонтой холбогдуулан СНБТ-ийн даргын тушаалаар сансрын нисэгчдийн отрядаас хасагдсан.

Анхны нислэг

1979 оны 2-р сарын 25-аас 8-р сарын 19 хүртэл “Салют-6” станц руу очих 3-р үндсэн экспедицийн ахлагчаар Валерий Рюмины хамт ниссэн. Нислэгийн үеэр КРТ-10 радио дурангийн антенн станцын байгууламжид тээглэсэнийг салгах зорилгоор төлөвлөгөөнөөс гадуур задгай сансарт гарсан: 1979.08.15-нд 1 цаг 23 минутын хугацаатай.

Дуудлага: “Протон-1”.

Нислэгийн үргэлжилсэн хугацаа 175 хоног 00 цаг 35 минут 37 секунд байв.
1979-1980 онуудад олон улсын нислэгийн бүрэлдхүүнд бэлтгэл хийж байв.
1980 оны 10-р сараас 1981 оны 3-р сар хүртэл “Салют-6” станц руу очих экспедицийн 2-р (орлон нисэх) зөвлөлт-монголын багийн ахлагчаар Майдаржавын Ганзоригтой (Монгол) нислэгт бэлдсэн. 1981 оны 3-р сарын 22-нд “Союз-39” хөлөг хөөрөх үед хөлгийн ахлагчийн орлон нисэгч байсан.
1982 оны 1-р сард “Салют-7” станц руу очих 1-р үндсэн экспедицийн хөтөлбөр дагуу 3-р (нөөц) багт Владимир Джанибековын оронд очсон, 1982 оны 1-р сарын 9-өөс 5-р сар хүртэл Александр Александровын хамт нислэгт бэлдсэн.
1982 оны 5-р сараас 1983 оны 4-р сар хүртэл “Салют-7” станц руу очих 2-р үндсэн экспедицийн (ЭО-2) хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) багийн ахлагчаар Александр Александров болон Александр Серебровын хамт нислэгт бэлдсэн (1983 оны 3-р сарын 8-нд А.Серебровыг В.Савиныхаар сольсон). 1983 оны 4-р сарын 20-нд “Союз Т-8” хөлөг хөөрөх үед хөлгийн ахлагчийн орлон нисэгч байв.
1983 оны 5-6-р саруудад “Салют-7” станц руу очих 2-р үндсэн экспедицийн (ЭО-2) үндсэн багийн ахлагчаар Александр Александровын хамт нислэгт бэлдсэн.

Хоёр дахь нислэг
1983 оны 6-р сарын 27-оос 11-р сарын 23-ны хооронд “Союз Т-9” хөлгийн ахлагчаар “Салют-7” станцын 2-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу Александр Александровын хамт нислэгт бэлдсэн Александр Александровын хамт ниссэн.
Нислэгийн үеэр хоёр удаа задгай сансарт гарсан: 1983.11.01 – 2 цаг 49 минутын хугацаатай, 1983.11.03 – 2 цаг 55 минутын хугацаатай.

Дуудлага: “Протон-1”.

Нислэгийг 1983 оны 9-р сарын 26-нд “Союз Т” хөлөг хөөрөх үед гарсан осолтой холбоотойгоор сунгасан.  Нислэгийн үргэлжилсэн хугацаа 149 хоног 10 цаг 46 минут байв.
1985-1987 онуудад аврагч сансрын нисэгч хөтөлбөрөөр бэлтгэл хийж байв.
1987 оны 2-11-р саруудад “Мир” станц руу нисэх 3-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу 3-р (нөөц) багийн ахлагчаар Андрей Зайцевын хамт бэлтгэл хийсэн.
1987 оны 11-р сараас 1988 оны 5-р сар хүртэл “Мир” станц руу нисэх “Шипка” хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) зөвлөлт-болгарын багийн ахлагчаар Андрей Зайцев (3-р сард А.Серебровоор сольсон) болон Красимир Стояновын (Болгар) хамт бэлтгэл хийсэн. 1988 оны 6-р сарын 7-нд “Союз ТМ-5” хөлөг хөөрөх үед хөлгийн ахлагчийн орлон нисэгч байв.
1988 оны 6-8-р саруудад “мир” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу зөвлөлт-афганистаны үндсэн багийн ахлагчаар Валерий Поляков ба Мохаммад Даураны (Афганистан) хамт бэлтгэл хийсэн. 1988 оны 7-р сард М.Даураныг Абдул Момандаар сольсон.

Гурав дахь нислэг

1988 оны 8-р сарын 29-өөс 9-р сарын 7-ны өдрүүдэд зөвлөлт-афганы хөтөлбөрийн дагуу “Союз ТМ-6” хөлгийн ахлагчаар ниссэн. Дэлхий рүү эргэж ирэх үед (А.Момандын хамт) автомат чиглүүлэгчийн системд гэмтэл гарч буултыг 1 хоног хойшлуулж байв.
Дуудлага “Протон-1”.
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 8 хоног 20 цаг 26 минут 27 секунд байв.
1988-1994 онуудад аврагч сансрын нисэгчээр нөөцөнд бэлтгэл хийж байв.
1994 оны 9-р сарын 7-нд СНБТ-ийн даргын тушаалаар сансрын нисэгчдийн отрядаас хасагдсан.

Хүндэт цол:

ЗХУ-ын хоёр удаагийн баатар (1979.08.19, 1983.11.23)
ЗСБНХУ-ын сансрын нисэгч (1979.08.19)
Афганистан улсын баатар (1988.09.10)
ЗСБН Украин Улсын төрийн шагнал (1984)
Нийгэм улс төрийн үйл ажиллагаа:
1989-1990 онуудад Щелково хотын Ардын депутатуудын хотын зөвлөлийн депутат.
Сансар судлаачдын холбооны оросын салбарын захирлуудын зөвлөлийн гишүүн.

Ангилал:
3-р зэргийн цэргийн нисэгч (1966.07.15).
2-р зэргийн цэргийн нисэгч (1972.11.01).
1-р зэргийн цэргийн нисэгч (1974.12.25).
Цэргийн нисэх хүчний шүхэр-десантын сургалтын зааварлагч (1972.11.27)
3-р зэргийн туршин нисэгч (1973.04.13)
3-р зэргийн сансрын нисэгч (1979.08.22).
2-р зэргийн сансрын нисэгч (1983.11.05).
1-р зэргийн сансрын нисэгч (1988.11.05).
Нислэгийн нийт хугацаа 4500 гаруй цаг.

Спортын амжилт:

Хөлбөмбөгийн 3-р зэрэгтэй.

Шагналууд:

ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа, Лениний одонгоор 2 удаа (1979, 1983), Октябрийн хувьсгалын одон (1988), ойн медалиудаар 11 удаа шагнагдаж байв. Мөн афганистан улсын “алтан од” одон, “Эрх чөлөөний нар” одонгоор (Афганистан, 1988), “БНБолгарАУ” 1-р зэргийн одонгоор (1988), Сүхбаатарын одонгоор (Монгол) шагнагдаж байсан.

Нийгмийн шагналууд:
Нийгмийн шинжлэх ухааны олон улсын академийн “Эх орны алдар” үндэсний шалгаруулалтын “Оросын алдар” номинацийн шагналтан (2008), “Эх орны алдар” 2-р зэргийн одон (2008).
Эх сурвалж: http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=17211

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!