29 апр. 2011 г.

Яаралтай хуралтай!

Монгол оюутнуудын яаралтай хуралтай!
Хугацаа: Өнөөдөр, 04 сарын 29 ний 18 цагаас. 
Байр: Сургуулийн төв корпус \Крест\

Төв байрны нэг давхарт цугларна уу. 
Бүх суралцагч оюутнууд заавал ирэхийг анхааруулъя!!!

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

22 апр. 2011 г.

Клубын ээлжит цуглаан - илтгэх урлагийн нууц

ШУ, танин мэдэхүйн клубын энэ удаагийн цуглаан өмнөхөөсөө өөр хэлбэрээр явагдах болно. Өөрийн үгийг бусдын сэтгэлд хүргэх нууцыг бид задлана. Илтгэнэ гэдэг зүгээр нэг мэдээлэл хүргэхийн нэр биш. Хэн нэгэн албан тушаалтны хийсэн ярианаас  сайн найзтайгаа чин сэтгэлээсээ ярьсан мөч илүү үр өгөөжтэй, сэтгэлд хоногшсон байдаг. Харин зарим хүмүүс хэнд ч сонирхол төрүүлж чадахаар ярьж чаддаг. Чухамдаа бид цуглааны үеэр энэ тухай ярилцах юм. Мэдээж дараа дараачийн цуглаанаар энэхүү "нууц жорын" дагуу илтгэл тавина.

Цуглаан болох газар: ИНТЕР КЛУБ
Хугацаа: 4 сарын 23 ны бямба гаригт, 18:00 цагаас


20 апр. 2011 г.

Ирээдүйн сэтгүүлчдийн клуб

РУДН-ы монголчуудын дунд сэтгүүлч мэргэжлээр суралцагч оюутнуудын клуб үйл ажиллагаа эхэллээ. Сэтгүүлч болох хүн анхнаасаа л идэвхтэй туурвигч байдаг. Түүний гол зэвсэг бол эх хэл. Гадаад хэлээр мэдлэг олохын зэрэгцээ төрөлх хэлээрээ идэвхтэй уншиж, бичиж байх нь чадварлаг сэтгүүлч болохын үндэс. Тиймээс бид энэ клубыг байгуулъя гэж зориглон шийдсэн билээ. Клубын цуглааны үеэр уйтгартай лекц уншихгүй. Зөвхөн практик.  Гишүүд тус бүр өөртөө ойрхон чиглэлийг \сонин, радио, ТВ, гэрэл зураг, компьютерийн программ гэх мэт\  сонгон бусадтайгаа мэдлэг, туршлагаа хуваалцах байдлаар хичээл явагдах болно. Хэрэв хэн нэгэнд нь асуудалтай хичээл байвал тусалж ч болж байна. Өөр сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурдаг, мөн энэ чиглэлээр сурдаггүй ч гэсэн сонирхдог оюутан болгон энэ клубын цуглаанд явж болно. Хичээл 7 хоног болгон явагдана.
Мэдсэн сурснаа эх хэлээрээ тархиндаа "идээшүүлж", ажил дээр гарахын цагт нүүр бардам, жинхэнэ мэргэжсэн сэтгүүлч байж чадвал бидний зорилго тэр юм.

Бидэнтэй холбогдох:
e-mail: rudn-mongolia@mail.ru
           rudnmongolia@yahoo.com
Утас:   89295927802
            89295861899

Ирээдүйн сэтгүүлчдийн клуб

15 апр. 2011 г.

Хэлэлцүүлэгт урьж байна

ШУ, танин мэдэхүйн клубын энэ удаагийн цуглаанаар болох "Муухай монгол хүн" сэдэвт хэлэцүүлэгт оролцохыг урьж байна.

Хугацаа: 4 сарын 16 нд, бямба гаригт, 18:00 цагаас
Байр: 2-р блокийн уншлагын танхим.



13 апр. 2011 г.

Үйлийн үрийн мөн чанарыг ухаарсан хүн л зөв замаа олдог

Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу дэлхий дахинаа түгсэн нэрээр нь бол карма-тай холбон тайлбарлаж болно. Өнөөдрийн уншигчид үйлийн үрийн тухай хангалттай ойлголттой, энэ талаар ном судар бишгүй гарсан болохоор үүнээс цааш ухаж ярих нь илүүц юм.
Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд бол заавал ярих ёстой. Хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа тээртэй ачаанаасаа салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой. Үүнийг товчхондоо хойчийн буян хураах хэмээнэ.Сүнс мөнхөд оршдог, амьдрал дуусдаггүй гэдгийг монголчууд нэн эртнээс мэдэж, ертөнцийн бүх зүйл амьдлаг чанартай бөгөөд эх байгальтайгаа хүнчилж харьцах ёстой гэдэг ухааныг дагаж мөрдсөөр ирсний ул мөр, улбаа гялбааг бид өнөөдөр бага ч болов мэддэг. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хуурч мэхлэхгүй, садар самуун явахгүй, сархад дарсанд толгойгоо мэдүүлэхгүй, товчхондоо нүгэл үйлдэхгүй байхын утга учир нь чухамдаа үйлийн үрийн мөн чанартай холбоотой учраас өвөг дээдэс минь өөрсдөө энэ бүхнээс хол хөндий явахыг хичээж, үр хүүхдээ ч хол яв хэмээн захиж сургадаг байсан нь өнөөгийн нийгмийн задгайралтай цуг орхигдон гээгдэж байгаад харамсаад баршгүй.

10 апр. 2011 г.

"Хямралтай" танилцсан түүх


 \Өгүүллэг\   
  
Гадаадад сурдаг нэгэн оюутны яриа:
       “Эдийн засгийн хямрал гэгчтэй танилцаад би удаагүй байна.
     Би дундаж орлоготой, хоёр идэж, хоосон хоночихооргүй жирийн нэгэн айлын хүүхэд. Манайх дэлгүүр ажиллуулдаг. Эцэг, эхийн буянаар баргийн юмаар дутсангүй өслөө.10-р анги төгсөх хирд тэд маань намайг гадаадад сургуульд явуулах юм болж нэг хэсэг бужигнав. Би ч нэг их сэтгэл хөдлөн хүлээж авсангүй, “явж дээ” гэж бодлоо.

8 апр. 2011 г.

"Мисс РУДН - 2011"


       4 сарын 1 нд, РУДН-ы төв байранд, “Мисс  РУДН - 2011” оюутны уламжлалт тэмцээний төгсгөлийн шат болж өнгөрлөө. Энэ тэмцээнийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ шатанд өмнө нь цуглуулсан оноогоороо шалгарч үлдсэн 10 оюутан оролцов.

5 апр. 2011 г.

"Элсэн цаг" тэмцээний талаар...

       Юун түрүүнд энэ мэдээллийг хожуу нийтэлж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ сонин хуучрах болоогүй ээ.
     3 сарын 26 нд, Москвагийн Эдийн засаг, Мэдээлэл зүй, Статистикийн Их Сургууль \МЭСИ\ дээр, Москва дахь МОХ-ноос монгол оюутнуудын дунд зохион явуулдаг "Элсэн цаг" танин мэдэхүйн уралдаант тэмцээн болсон билээ.

Танин мэдэхүйн клубын ээлжит цуглаан

4 сарын 9 нд, бямба гаригт ШУ, танин мэдэхүйн клубын ээлжит цуглаан болно.
Байр: Интер клуб, 202-р өрөө.
Хугацаа: 17:30.
       Энэ удаа бид "Хувь хүний хөгжил" гэсэн сэдвийн дор хэлэлцүүлэг явуулах болно. Хэлэлцүүлэгт ирэхдээ энэ сэдвээр тодорхой мэдээлэлтэй байхыг зөвлөе. Мэдээлэл, баримт, нотолгоо байгаа тохиолдолд хэлэлцүүлэг сонирхолтой, үр дүнтэй болдог билээ. Эсрэг тохиолдолд хоосон яриа болоод л үлдэнэ.
      Энэ дашрамд клубынхээ зорилгын талаар ахин нэг дурдая. Гадаадад сурч байгаа бидний хувьд эх хэлээ идэвхтэй хэрэглэж байх хэрэгтэй. Зөвхөн ярианы хэлээр хязгаарлагдах ёсгүй. Орос хэлээр олж авсан мэдлэгээ, өөрсдийн чадах чинээгээрээ эх хэлээрээ зөв илэрхийлж сурвал дараа нь ажил дээр гарахад тустай. Ингэснээр бидний өөрийн гэсэн орон зай, хэлний идэвхтэй нийтлэг бий болно. Энэ идэвхтэй бүсэд, идэвхтэй оролцогч байж өөрийгөө хөгжүүлэхийг уръя. 
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!