8 апр. 2011 г.

"Мисс РУДН - 2011"


       4 сарын 1 нд, РУДН-ы төв байранд, “Мисс  РУДН - 2011” оюутны уламжлалт тэмцээний төгсгөлийн шат болж өнгөрлөө. Энэ тэмцээнийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ шатанд өмнө нь цуглуулсан оноогоороо шалгарч үлдсэн 10 оюутан оролцов.

“Мисс РУДН - 2011” тэмцээний төгсгөлийн шатны оролцогчид:


Овог, нэр
Улс, хот
Факультет
Курс, бүлэг
Нас
Рабаева Анар
Казахстан, Алатау
Эдийн засаг
3 курс
21
Мошляк Габриэль
ОХУ, 
Москва
Харьцуулсан улс төрийн тэнхим
Аспирантын 3 курс
26
Шаталова Елена
ОХУ, 
Подольск
Хүмүүнлэгийн ухаан
3 курс
19
Ганхуягийн Ганцэцэг
Монгол, 
Улаанбаатар
Хууль зүй
1 курс
19
Сантос Куннепан Денис
Эквадор, 
Эсмеральдос
Эдийн засаг
1 курс,

20
Кристанчо Синди
Колумби, 
Богота
Физик, математик, БШУ
4 курс
22
Шапорова Юлия
Беларусь, 
Гомель
Аграр
Аспирант
25
Каверина Елена
ОХУ, 
Москва
Анагаах
6 курс
22
Мавуланьяне Вирджиния
Мозамбик,
 Мапуту
Аграр
4 курс
27
Когаева Алтана
Халимагийн БНУ, Элиста
Экологи
Аспирантын 1 курс
23
       
      Төгсгөлийн шат  "Дефиле - парад", "Визитная карточка", "Рек-тайм", "Таланты", "Мы –это мир" гэсэн 5 хэсгээс бүрдэв. Оролцогчдыг номер болгонд олгосон онооны нийт дүнгээр шалгарууллаа. Шүүгчдийн шийдвэрээр "Мисс Элегантность", "Мисс Оригинальность", "Мисс Грация", "Мисс Очарование", "Мисс Обаяние", "Мисс Вдохновение", "Мисс Улыбка", "Мисс Нежность", "Мисс Артистичность", "Мисс Романтичность" цолноос аль нэгийг нь оролцогч болгонд олгов. Бүх оролцогч үнэ бүхий зүйл, хүндэтгэлийн тууз, цэцгийн баглаагаар шагнууллаа.
       Энэ тэмцээний хувьд "90-60-90"  биеийн харьцаа чухал биш, харин оролцогч өөрийн авьяас, бусдыг байлдан дагуулах чадвараа харуулах ёстой аж. Төгсгөлийн шат шоу хөтөлбөрийн маягаар зохион байгуулагдсан бөгөөд 900 хүний суудалтай төв байрны урлагийн танхим үзэгчдээр пиг дүүрсэн байлаа.
       Арга хэмжээний гол зорилго нь хамт олны уран бүтээлч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, авьяас билигтэй, цогтой оюутнуудыг хайж олоход оршино.
      Энэ жилийн миссээр Мозамбикийн оролцогч  Мавуланьяне Вирджини тодорлоо. Энд дараад тэмцээний сурвалжлагын гэрэл зургуудыг үзнэ үү!

Монголчууд анх удаа “Мисс РУДН”-д оролцов
       
       Манай оролцогч, хууль зүйн факультетын 1 курсын оюутан, Г.Ганцэцэг 30 оролцогчоос эцсийн шатны 10 оролцогчийн нэгээр шалгарч үлдсэн билээ. Анх удаа улс орноо төлөөлж оролцсонд нь түүнд сургуулийн монголчууд талархаж байгаа. Энэ тэмцээний цаана хамт олны нөр их хөдөлмөр шингэсэн байдаг. РУДН-ы монголчуудын бүжгийн хамтлаг оролцогчийнхоо хамтаар бараг хагас жил хөдөлмөрлөсөн юм. Бүжигчид, хөгжимчид  маань 7 хоногт 3 удаа хичээллэж,  “талант” номерыг бэлэн болгов. Номер болгоны ард гарах видео үзүүлэнгүүдийг бэлтгэхэд ч мөн чамгүй хөдөлмөр, цаг, зардал орсон юм. Монголчуудын бэлдсэн номерууд өөрийн онцлог шинжээр  бусдаас ялгарч чадсан юм. “Визитная карточка” буюу өөрийгөө танилцуулах хэсэг дээр Ганцэцэг “Миний хөрөг” нэртэй уран сайхны эхийг уншиж өөрийгөө илэрхийлэв. Оролцогч бүр өөрийн ивээн тэтгэгчийг сурталчлах даалгавартай байв. Манай оролцогч “Звезда” хэмээх цэцгийн нэгэн компанийг сурталчлав. Энэ компани нь Эквадор, Колумби, Голландаас ОХУ-д цэцэг нийлүүлдэг аж. Уран бүтээлч сэтгэлгээг өндөр түвшинд шаардсан нэг номер байсан нь “Мы это -мир” юм. Ганцэцэгийн хувьд хүүхдүүдээр дамжуулж амьдралын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн юм. Ямар ч улс, үндэстний ирээдүй нь хойч үеэ хэрхэн хүмүүжүүлэхээс хамаардаг гэсэн санааг тодотгов. "Талант" номероор оролцогч болгоны бусадтай хамтарч ажиллах чадварыг шалгав. Монгол бүжгийн хамтлаг маань "Чингисийн Монгол" бүжгээ О. Азжаргал,, Анар нарын морин хуур, ятга хөгжмийн аятай хамт өргөн барилаа. 

        
       Ийнхүү эцсийн шалгаруулалтаар Г. Ганцэцэг "Мисс Оригинальность" цолыг хүртэв. Мэдээж оролцогч болгон тэргүүн байр эзлэхийн төлөө зүтгэсэн. Хэдий түрүүлээгүй ч ололттой тал бидэнд бий. Гадаадад сурч байгаагийн хувьд монголчууд бид зориг гаргасан нэгнээ дэмжиж, тусалж, эх орноо тодорхой хэмжээнд төлөөлж чадаж байгаа нь гол юм. Энэ маягаар бид амжилтанд хүрч чадна. Үзэгчдийн суудал дундаас монголын далбаа тодоос тод харагдаж, “Ганаа”, “Ганаа” гэсэн уриа чангаас чанга сонсдож байв.  
         Хамтарч хөдөлмөрлөсөн бүжигчид, хөгжимчид, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ оролцогч маань баярласан талархсанаа илэрхийлж байна. 



 Бусад зургийг эндээс үзнэ үү! 


Г.Даваадорж
Гэрэл зургийг  Б.Гандулам

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!