20 мая 2011 г.

"Moнгол залуус мундаг гэдгийг харуулахыг хүсдэг"

Денверийн 2010 оны “Шилдэг оюутан” А.Амаржинтай гэрт нь уулзаж, бидний яриа Денверийн сүрлэг уулсын дунд орших алдарт хавцлын дүүжин гүүрэн дээр үргэлжилсэн юм. Тэрээр залуу хүн гэхэд бидний төсөөлж байснаас огт өөр, дэлхийн хэмжээнд суралцаж, дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа өнөөгийн монгол залуусын сайн төлөөлөл байв.

16 мая 2011 г.

Зуны ажилд бүртгэж байна

РУДН-ы Олон Улсын Оюутны Барилгын Отряд энэ сарын 12 ноос зуны ажилд оюутнуудаа бүртгэж эхэллээ. Энэ отряд нь сургууль байгуулагдсан цагаас эхлээд ажиллаж байсан бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийн 90-ээд онд хэсэг зуур энэ уламжлал тасалджээ. Харин 1999 онд оюутнууд, ректорын албаны санаачлагаар дахин байгуулагдсан юм. 2008 оны байдлаар дэлхийн 55 орны 380 оюутан ажиллав. Үүнээс 72% нь Африк, 13%  Ази, 9% Европ, 6% Латин Америкаас байв. 2 сарын цалингийн дундаж 31 000 рубль\7 сард 14 000, 8 сард 17 000\ байлаа. 2009 онд Монголоос 3 оюутан ажиллаж байсан бол өнгөрсөн зун 12 оюутан ажилласан байна.
Оюутнууд сургуулийн корпус, харъяа объектууд дээр 7 хоногийн 5 өдөр, 09:00-18:00 цагуудад үдийн хоолны завсарлагатай ажилладаг.
Бүргтгүүлэхийг хүсвэл:
ГУМСОЦ-ын 328-р өрөөнд, ажлын өдрүүдийн 14:00-18:00 цагийн хооронд очно уу.

4 мая 2011 г.

"Сагсан бөмбөгийн тэмцээн - 2011"

      ОХУ-д суралцагч монгол оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн 05 сарын 1-2 нд, РУДН-ы биеийн тамирын цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнд Москва хотын 13 их, дээд сургууль, Санкт-Петербург, Ростов-На дону, Екатеринбург зэрэг хотоос гэх мэт нийтдээ 26 баг оролцлоо. Үүнээс 9 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй баг. Эмэгтэйчүүд 3, эрэгтэйчүүд 4 хэсэгт \зонд\ хуваагдаж тоглов. Ингээд багуудын шагналт байр эзэлсэн байдлыг танилцуулъя.

Талархал

       2010 оны 04 сарын 28-ны орой эмгэнэлт явдал тохиолдож бидний нэг маань хорвоог орхиж, нөгөө нь эмнэлэгт хүнд гэмтэлтэй эмчлүүлж байгаа билээ.
      Талийгаачийн ар гэрийнхэнд болон Э.Ням-Өлзийгийн эмчилгээний зардалд зориулж хандив цуглуулах ажлыг бид зохион байгуулсан юм. Үүний үр дүнд багагүй мөнгөн хуримтлал бий боллоо.
      Чин сэтгэлийн халуун гараа сунгаж, тусалж дэмжсэн ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Идэвхтэн, Элчин Сайдын Яамны хамт олон, ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн удирдлага, тус сургуульд суралцагч монгол оюутнууд, монголд ажиллаж амьдарч буй төгсөгчид, оюутны 1-р байрны оршин суугчид, мөн Москва хотын бусад их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад талийгаачийн ар гэр болон Э.Ням-Өлзийгийн ар гэр, ойр дотныхон, найз нөхдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!