Анхны өдөр
Өглөөний
8 цаг. Бидний суусан автобус оюутны хотхоноос гарч, хараахан бөглөрч амжаагүй
замаар жигдхэн хурдалж эхлэв. Их хотын утаа, чимээ шуугианаас түр ч
атугай холдох хүсэлдээ хөтлөгдсөн миний бие суудлаа налан тухаллаа. Ер нь
сүүлийн үед аль болохоор ийш тийшээ аялж, газар үзмээр, ялангуяа гэрэл зураг
авмаар санагддаг болов. Тиймээс анхны далим гарангуут л яаж ийгээд явчихыг
хичээнэ. Энэ удаа манай сургуулийн Эмэгтэйчүүдийн Хорооноос \Женский Комитет
\ЖК\ зохион байгуулж буй Владимир муж дахь хүүхдийн асрамжийн
газруудад зориулсан аялалт арга хэмжээнд оролцох цөөн тооны монгол оюутан
хэрэгтэй байна гэсэн сургаар уухайн тас “би явъя” гэх нь тэр.