5 нояб. 2011 г.

Владимир мужаар аялсан тэмдэглэл

Анхны өдөр
Өглөөний 8 цаг. Бидний суусан автобус оюутны хотхоноос гарч, хараахан бөглөрч амжаагүй   замаар жигдхэн хурдалж эхлэв. Их хотын утаа, чимээ шуугианаас түр ч атугай холдох хүсэлдээ хөтлөгдсөн миний бие суудлаа налан тухаллаа. Ер нь сүүлийн үед аль болохоор ийш тийшээ аялж, газар үзмээр, ялангуяа гэрэл зураг авмаар санагддаг болов. Тиймээс анхны далим гарангуут л яаж ийгээд явчихыг хичээнэ. Энэ удаа манай сургуулийн Эмэгтэйчүүдийн Хорооноос \Женский Комитет \ЖК\ зохион байгуулж буй Владимир муж дахь хүүхдийн  асрамжийн газруудад зориулсан аялалт арга хэмжээнд оролцох цөөн тооны монгол оюутан хэрэгтэй байна гэсэн сургаар уухайн тас “би явъя” гэх нь тэр.
Латин америк, Африк, Кавказ, Өмнөд болон Дундад Ази зэрэг бүс нутгийн 36 оюутан аялалын бүрэлдэхүүнд багтжээ. Зам зуур бүх оюутан ээлж дараалан өөрийгөө танилцуулахад чухам хэдэн Лена, Юля, хичнээн Таня, Наташа байсныг тогтоож чадсангүй. Харин Мустафа, Иокаст, Фрежус гэсэн содон нэрийн эздийн царайг нэр устай нь хольж хутгах зовлон байсангүй. Оюутнуудын ярианаас энэ аялал ямар зорилготой болох нь тодров. Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн \РУДН\ Эмэгтэйчүүдийн Хороо  гэдэг энэ сайн дурын байгууллага сургууль байгуулагдсан цагаас л үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд  өнчин хүүхдүүдэд туслах, үндэстнүүдийн соёлын өдрүүд зохиох, шинэ жилийн сүлд модны наадам зэрэг арга хэмжээг санаачлан явуулдаг байна.  Өөрчлөлт шинэчлэлтэд өртсөн ч Эмэгтэйчүүдийн Хороо гэдэг социалист маягийн нэрээ хадгалж үлджээ. ОХУ-д сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа “Их сургууль өнчин хүүхдэд” төслийн хүрээнд энэхүү аялалыг зохион байгуулж байгаа юм. Оюутнуудын зарим нь 16 дахь удаагаа аялалд оролцож байгаа аж. Миний хувьд анх удаа явж байгаа цөөхөн хүмүүсийн нэг юм. Хэдийгээр сайн дурынхны бүрэлдэхүүнд байж Москвагийн ойролцоох асрамжийн газруудаар явж байсан ч ийм хол, тэр тусмаа хонон өнжин явж үзээгүй билээ. Урьд нь миний очиж байсан асрамжийн газруудад оюутнууд хүүхдүүдэд өөрийн орны тухай ярьж, багахан хэмжээний концерт тавьж, хоёр гуравхан цагийг хамт тоглоод өнгөрөөдөг байсан бол энэ багийнхан үүнийг арай өөрөөр, илүү нухацтай, холыг бодолцож хийдэг болох нь зохион байгуулагч эмэгтэйн ярианаас тодхон байв. Юун түрүүнд оюутан бүр асрамжийн газарт дор хаяж нэг найзтай болох ёстой гэлээ. Асрамжийн газрын өнчин хүүхдүүдэд тэднийг ойлгож дэмжсэн энгийн халуун дулаан харилцаа хамгийн чухал байдаг учир тэнд очоод хэрхэн биеэ авч явах талаар нэлээд ярив. Энэ байгууллага гайхалтай хамт олноос бүрджээ гэдэг нь илт байлаа. Замын турш оюутнууд өөр хоорондоо илэн далангүй байж, хошигнож явав. Олны өмнө өөрийнхөө тухай ярихдаа тоотой хэдэн өгүүлбэрээс хэтэрдэггүй байсан би хүртэл микрофоны дэргэдээс хэсэгтээ л холдсонгүйдээ бага зэрэг гайхав.
Үдийн алдад Владимир мужийн, Судогодскийн районы Лухтоново тосгонд ирлээ. Тосгоны төрх байдалд орос нутагт байдаг ердйин тосгонуудаас ялгарах юм байсангүй. Нарийхан муруй зам даган хуучин модон байшингууд дүнсийнэ. Гэвч  Лухтоново өөрийн гэсэн баялаг түүхтэй ажээ. Зарим дурсгал бичигт өгүүлснээр бол 10 - 12- р зуунд суурь нь тавигдсан байна. 19-р зуун, 20-р зууны эхэн үед 200 байшинтай байсан энэ тосгонг Дубенский гэгч язгууртан эзэмшиж байжээ. Харин хоёрдугаар дайны үеээр Ленинградын бүслэлтээс мултарч гарсан өнчин хүүхдүүдийн хоргодох газар болж байв.
Асрамжийн газрын хашаанд оронгуут бидний ирэхийг хэдийнэ хүлээж байсан хүүхдүүд тосон гүйлдэв. Хуучин танилууд тэврэлдэн уулзалдаж, шинэ танилууд агшин зуур бий болж байлаа. Учир нь оюутнууд болон хүүхдүүдийн энгэр дээр тус бүрийн нэр зүүлттэй байв. РУДН-ы оюутнууд ирнэ гэдэг бол эндхийнхний  хувьд жилд ховорхон тохиох баярт үйл явдлуудын нэг юм. Энд янз бүрийн хүүхдүүд хүмүүждэг. Тэдэн дунд оюуны хомсдолтой нь ч бий. Хүүхэд болгон өөр өөрийн амьдралын гунигт түүхтэй. Нэг хэсэг нь бүтэн өнчрөөд, тэжээх хүнгүй болоод энд ирсэн байхад нөгөө хэсэг нь харгис, мулгуу эцэг, эхийн дэргэд амьдрах аргагүй болоод гэрээсээ зугтан гарчээ. Мэдээж, тэд зан аашийн хувьд янз бүр. Ирээд удаагүй хүүхдүүдтэй ярилцахад тун хэцүү. Ямар нэгэн юм асуухад ямар ч хариу хэлэхгүй байх юмуу эсвэл тэвчихэд бэрх авир гаргана. Харин бага насныхантай харьцахад  хялбар бөгөөд тэд ихэд өрөвдөлтэй харагддаг. Гараас нь хөтлөх юмуу тэвэрч толгойг нь илэхэд гуниг дүүрэн нүд нь хоромхон зуурын баяр жаргалаар цалгина. Оюутнууд өөрийн орны тухай ярихад амтархан сонсч, хөл тавьж үзээгүй хачин сонин тэрхүү газар орнуудын гэрэл зургийг шимтэн сонирхоно. Би цуг ирсэн монгол охин Лхамаагийн хамт хүүхдүүдийн нэрийг монгол бичгээр жижигхэн цаасан дээр бичиж өгөв. Дараа нь тэдэнд шагайгаар морь уралдахыг заав. Хожигдсон нэгнийх нь хор шар нь хөдлөн уйлах дөхнө. Харин Лхамаа маань монгол бүжгийнхээ зарим хялбар хөдөлгөөнүүдээс зааж өглөө. Үдийн хоолны дараа бид орон орны дуу, бүжгийн төрлүүдээс бүрдсэн концертын  хөтөлбөрөө толилууллаа. Бараг номер болгон дээр хүүхдүүдийн хамт бүжиглэж, дуулж байлаа. Энэ өдөр би Сережатай ойртон танилцаж юу мөрөөдөж, ямар хүн болохыг хүсдгийг нь асуув. Хөгжилтэй, нэлээд дуу шуутай тэрээр археологч болохыг хүсдэг гэж ярьж байлаа. Орой болж, бидний буцах цаг ойртоход Сережагийн нүд гэнэтхэн гунигтай болж, үг нь цөөрөв. Ахиж хэзээ бидэн дээр ирэх вэ гэсэн асуултыг хэдэн удаа тавьсныг санахгүй юм. Хэдийгээр  ганцхан өдөр хамт байсан ч хэдий нь дотноссон оюутан найз нараа үдэж гаргахдаа хүүхдүүд нүдэндээ нулимс дүүрэн үлдэнэ. Та намайг санах уу, та надад хайртай юу гэсэн асуултыг энд ирж байсан олон оюутан сонссон байх. Автобус хөдлөн, хүүхдүүд гараа сарвалзуулан хоцроход “хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэсэн их зохиолчийн үг санаа бодлыг маань эзэмдэж байлаа.

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLa1TSOgkKGeIqwV9dRqDpDmMzFrKrflulcP1TKWapdPLTCQcREVYUCjSEg0cZSC2n4YlmHIUuKyeKKyd07ZthW-AMWKm7EIE0SS-UCKDgflMb5zYWVpneHrg3HbvZlALYtPTrFrP0-b0/s400/_A275911.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjPTUZaIokJtbmKa-mGqja842MxKoT8uTIwlMrnUBhaN-fFfAW_DtB5Nuxfq9lh7ZqhmpXd8lHdO9Vfrk_2WdH-lX6w9_LtInCND9Zmj8cJUx3wH0_zj1mSaadcDp_bZX8kUFr7G_9Z0jE/s400/IMG_1927.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgtq8Qyol83xwZgdSm6MLFWghf3zkdsMk7qT1fGydPGLDhJW91KzHuCNTa80j1Wyvwdd_-WvnOdtWVsyayj28r6aJPcs6zNjWXLDKG7PI8OV5h6SEcuxX7msdkFdyVNg4NAPlhGqVxoLag/s400/IMG_2053.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhWjH8OQaqi0H-_5GYqbxpqmJPYFLfkrlzYZCuGUIvpvCaU7ANwD-3McFajl_kqM3vXG68F185a4sKVRY1vvi6uDtGZir0uuWCE_DUUBkEFqAxrrfvFRy8meG-F7554zaRbwiaLIefanV8/s400/IMG_1643.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEixIOwNX43ux2HjaAHC6OSq2K9cWgFySEtLi4nsQ6Sg1MTbMShw5eZaPKO4ZLM-stOE6Jn024hrnvDg-OfO_qYiUCdw5dVFpwj8yhOgbQs8u2kEyaaPfgyIQ3B8dXDEElNujpjvXNlMBe0/s400/_A275959.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiJpw429A1abT3qoQDT2Xnncc51QPgMhoqAKVWu1cdxMv1Kt3GkpFunvFGFOi4xzzhfP9UAtq0dRrLwZvf7ZJcxw1ln8VQrqCbt1FLhjk9C5hGmTgmEyLmp6uriQlAho4aFY_8BZN3KEkE/s400/IMG_2366.JPG
Серёжагийн хамт
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj3ZKUofOu-XcOzSx3tqI8dUIh9Ni6LU5hTnhBXIgVi-SsRf0Ev6fg-k36U8w5YhgRLJoRJjjd21VcLt4fC-9JF8MBJG8DpReGWY5u-QH0MB-L5QMyWX-PNyoU4L2vzYlXuyeY2Fm2l5-s/s400/IMG_2235.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiqlFWrzhL7JK5dza8lNQaH5466gEJPeyyOcuLfEAeVDmYymWvaUOiMF7cscDZ-D1opkvY-8pGAQ_hJaZcKE9XyPHEGIgG2TC6-7Lu9t4U7xI-mZUAy-jQ7USxhyphenhyphenzRTpOMG1gm8Auab9UA/s400/IMG_2267.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiizpNxtqsZgt8toZlW6RAaGKuba93RCilPY0ja4x3KSDcc7TnimUMEo0HTLJH1t0jMeuQbJiI6d9ZmrDeX_RclTJ-KIN2b8t_EW3AfvVGkRzMVcxSf_PEJcVIbRn_rvJelfVc7dWtD0Xc/s400/IMG_3362.JPG

2 дахь өдөр
Өглөө босч, цайгаа уусны дараа бидний буудалласан Меленки хэмээх жижигхэн хотын төв талбай дээр гарч, цэвэр агаар амьсгалав. Өнөөдөр бид эндээс холгүй орших Ляхи суурин дахь асрамжийн газарт очих ёстой байлаа. Гэхдээ үүнээс өмнө асрамжийн газрын хүүхдүүд болон энэ районы сургуулийн сурагчдад зориулан бэлдсэн концертоо Меленки хотын соёлын төвд тоглох төлөвлөгөөтэй. Намайг талбайн орчим зураг авч байх хооронд тайзны  ар дахь бэлтгэл ажил дуусч, үзэгч хүүхдүүд хэдийнэ цугларсан байлаа. Орос, Кавказ, Араб, Бразиль, Перс, Энэтхэг, Мозамбик дуу, бүжгээс бүрдсэн концерт РУДН-ы оюутнууд бидний хувьд дасал болсон зүйл болов ч энэ жижигхэн хотын багачуудад үзээгүй нэгэндээ гайхуулан ярих онц содон үйл явдал юм. Концерт дууссаны дараа үзэгчид талархлын үгээ харамгүй хайрлаж байв. Гадаад оюутнуудтай зургаа авахуулж, сонирхсон зүйлээ асууна. Нэгэн эмэгтэй над руу дөхөж ирээд “Монголд өвөл болдог уу” гэж асуухад нь ихэд гайхсанаа нуугаад яахав.
Концертын дараа Казнево хэмээх сууринд ирлээ. Энэ суурингийн түүх  мөн л 1941-1944 оны Ленинградын бүслэлттэй холбоотой. Өнчирч, өлсөхийн зовлонд нэрвэгдэж энд ирсэн Ленинградын олон  хүүхэд Селивёрстова хэмээх багш эмэгтэйн ачаар үхлээс аврагджээ. Хүүхдүүдийн хоргодож байсан хуучин байшингийн дэргэд биднийг цуглуулж, тэрхүү аймшигт хүнд өдрүүдэд хүүхдүүд хэрхэн зовж, зүдэрч, зарим нь үхэж үрэгдэж байсан гунигт түүхийг ярьж өглөө. Энд байгаа цөөнгүй булшны эздийн нэр одоо болтол тодорхойгүй байгаа аж. Бид тэндээсээ хөдлөн нэгэн ойн цоорхойд ирж,  дээрх багшийн дурсгалд зориулсан кросс гүйлтэнд оролцов. Гүйлт дууссаны дараа Ляхигийн асрамжийн газрын хүүхдүүд бэлдэж ирсэн жижиг цаасан дарцагнуудаа газар хатгаж “900” гэсэн тоог дүрслэлээ. Энэ нь Германы фашистууд Ленинград хотыг 900  хоног бүсэлсэн гэдгийг илэрхийлж байгаа юм.
Ляхийн асрамжийн газрын хүүхдүүд Лухтоновогийнхантай харьцуулахад элбэг хангалуун амьдралтай, бие даасан, царай дарсан шинжгүй, бүтээлч, оросуудын хэлдгээр “здоровые дети” байлаа. РУДН энэ газартай олон жил хамтарч ажиллажээ. Эмэгтэйчүүдийн Хорооны ачаар олон хүүхэд мөрөөдлөө биелүүлж бие даасан амьдралд хүрчээ. Автобусанд ирсэн оюутнуудын гурав нь Ляхийн асрамжийн газарт өсч, хүмүүжсэн аж. Хэдэн жилийн өмнө тэд, одоо энд амьдарч буй хүүхдүүдийн адил РУДН-ы оюутнууд бөөн бэлэг, баяр хөөр дагуулан ирэх өдрийг тэсэн ядан хүлээдэг байв. Харин эдүгээ Таня, Настя, Жена нар РУДН-ы гадаад хэлний сургуулийн оюутан, Хятад, Францаар ярьдаг өндөр боловсролтой хүмүүс болжээ. Хүний амьдралд болохгүй, бүтэхгүй зүйл ховор юм санж.
Ляхийн хүүхдүүд гаднаасаа хөгжилтэй, сэргэлэн харагдавч эцэг эх, гэр бүл гэсэн үгийн хамт нүдэнд нь атаархал, гуниг тодорно. Аня гэх оюутан охины компьютер дээрээс түүний гэр бүлийн зургийг олж харсан тэд “Хөөх! Ямар гоё юм бэ? Аав, ээжийнхээ тухай яриач! ” хэмээн шалгааж байлаа. Энд би Саша гэдэг шинэ танилтай боллоо. Саша 9 настай, цагдаа болж гэмт хэрэгтнүүдийг торны цаана суулгахыг зорьдог, гар утастай болж утсаар ярихаас гадна түүн дээрээ тоглоом тоглохыг хүсдэг. Шагайгаар морь уралдуулах тоглоомыг хамгийн түрүүнд сурч, бусаддаа зааж өгнө гэж амлаад үлдсэн. Хэдий дуу цөөтэй ч олон юмны тухай надад яримаар байгаа нь илт. Гэсэн ч гэр бүлийнх нь талаар элдвийн юм асууж зүрхэлсэнгүй. Салах ёс хийгээд автобус руу зүглэхэд минь бужигнасан олноос зайдуухан чимээгүй, хөдөлгөөнгүй зогссоор хоцорлоо. Саша барагтай л бол уйлахааргүй хүүхэд ч түүний нулимс дотогшоо урсдаг юм шиг надад санагдав. “Пока” гэхээс өөр үг хэлээгүй ч “яагаад би та нартай хамт явж болохгүй гэж,  яагаад би бусад хүүхдүүд шиг амьдарч болохгүй юм бэ?”  гэсэн өнгө аяс, гомдол, гуниг дүүрэн нүдээр над руу харж байсан нь одоо ч санаанд тодхон. Зочид буудал руу буцах замд оюутан болгон бодолд дарагдсан байв. 

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjPFnxYuKkj9DuDNcPSSIcSuaogbsYAwSkRyJo0ju9K_4ej2qhHNyk6xPRJKRpFBCBB7XJUPJjQMdFNVr6zo-VHOqIhFOrafsrfiIofdDu_zuUicPfw72i1mFC52gyUcNTOEBuysvryHSw/s400/_A286114.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi9cFHzgsgjiHymzmllkLTFvNFv9emO6CCWW6uU3i9CxBQ__lIGe7RtmNuPH2ff3G1svbdT1D-1qdj3YTFEgXuvb6A5RZh9RihOegWeW_qhRuH5TtgwN0d9BXrRNoLdeY9FM_roAGM3_40/s400/IMG_2393.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmz4qEfl9-DxYGKf87e4IpyaKFWpb0kJxj-easgVCPgiGIJHY_TODESFZtjs9Ze7JAiQJ8XLm_AdiLEOHc4k5Bz-LVt3WljvNCgOgdK-XuPyLarkrADINXkRCuGd4kI6gpsiEdDLwhuFc/s400/IMG_2584.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjodUSQcJOWO7AtskEcCGGMS0cX-zYhNm4UFf31PsRKZtXFkr2JGDgtQcGFA3RK6d65RQPpotIlyicc0vWmhv5BbAgOfOghTCrYY4FDi8nqvbaXXeMyzul-mLlX683zXeDU8dxt-AE_BA8/s400/IMG_2335.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhFbYEHopgN4An2oV2PaJWZGR1KsxYH4OZikGLRZJdyVCQs6ySghEESIGJQ8BamzaBu5NQ7B7Gphyphenhyphen467E1Qf_-HX1cIhzO9jLHH_HfnWdCZQwqwyXkjbsjyqmMYMyCmVOvrlHNbILlkpac/s400/IMG_2846.JPG
Ленинградын бүслэлтийн үед өнчин хүүхдүүд 
энэ байранд амьдардаг байжээ.
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjKZwweP0fkaRRqWdnajP1i_hKr2SxfDovNUNF3jOTNKHa3_CfKl3lEUTCk_8hAMdThTWVSA8pALIlncih3kcy3q-t4R6RnSNWseqUbOjhWF9dZIN7dVduBcLZ3JWI-lJivfxeSIumsJvM/s400/IMG_2886.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg1EqgFUen1qPr0D7HbLBD1iwt7fB8gVtTB5AQMPvGSBpKzXe0GG5Ub1ovYbVg7c4XXGPpRJsi9042uF9EwHAPz08t1wNNdOekk7izAxfE5GsNzlGGBKeVG4hRuOSVwikp0TTDuPdRtJCA/s400/IMG_2906.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlnVl3yoYUE-htZkEpcu0xnY9TdO9L9c89p-7OMPakSX4Swp8tdIzprcV4oneNXx9-uRefDiGd3u1pNNyo5kqrCWDWEieEpYllcOQkgfvDoGynwm4EuUoBBv1gKA3iBHuiaZ6D-Vx0W0o/s400/IMG_2957.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiI5F-mnHmLMzo7coVs7zMPPs4ToDCLKCWxxc2Wgub7-jYtN_Jsvyc8iIxzu0LkBpcNHfSqljrXXVVHNFNPyigskho9fhsMplGYRag_wtXZekN0sjeFPzmVbRY9xuISBW0qJQ3uB7a4lmc/s400/IMG_3054.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiYn-0PazulVsQ1uLphN1_zNJ2IDJcyUFPZE9xhiRfwyg60lhyphenhyphenuhClbPx_1u1ofSyljCtbA5VPnGYY0ywrlqNTx5Q1D-jRJiLKhYgG-3iHYGxvC__BFQyQEDDxqn7TDlz7FWHn7RiHKLEA/s400/IMG_3192.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhrzgJL1BMnpesHbYbWhMUkQ_bu126SlOIHR0_D1pN4pKKW4IAwZjW4CVSQS28oQiVhfgMp2AXazLEsNk-NAeLOnF0PZYc_qE9HrLCxvC-0w0kwYA7wzR5oBQn_N9Yx9Guo0A38998oD5k/s400/_A286239.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWsCT5D2N_iv6T4aCvngfTRny1RAhP2MRLvjQy58wyjGiL5ootrm28Hj9t3lxzVXwMhZQzu6mqxUC6pF4KDyXcBeZrualn-cJ8B_0cD9_sy9vCh0tCn6pXRVTfwupuq0xMaPMTlYIoif8/s400/_A286233.JPG
Саша
3 дахь өдөр.
Москва руу буцах цаг боллоо. Буцах замдаа Муром хэмээх түүхийн дурсгалт хотоор орно гэсэн баярт мэдээ сонслоо. Ингээд  Меленки хотоос 40 орчим км-т орших Муром хотод ирлээ. Ока мөрний эрэг дээр орших энэ хот судар бичигт  анх 862 онд дээрх нэрийн дор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Биднийг Муромын төв музейд дөхөж очиход өвөрмөц содон өмсгөл бүхий эрэгтэй, эмэгтэй хоёр хүн оросын үндэсний идээ болох “калач” барин угтлаа.  Оросын нэрт  зураач Виктор Васнецовын “Баатрууд” гэсэн алдартай зургийг оросуудаар зогсохгүй  монголчууд мэднэ. Намайг жаахан байхад манай нутгийн нэгэн айлын орны ар талын хивсэн дээр дээрх зураг байдаг байсныг санаж байна. Гурван баатрын голд дүрслэгдсэн хүн бол “Илья Муромец” буюу эгэл олны эрх чөлөөний төлөө тэмцэгч, оросын  үлгэр, туульсын гол дүрүүдийн нэг юм. Харин Муром бол түүний төрж өссөн газар ажээ. Түүнийг бодит хүн байсан гэдэгтэй олон судлаачид санал нийлдэг. Тэр ч байтугай эрдэмтэд түүний олж судлаад, сүмд залжээ. Эгц эрэг олон толгодын дунд Илья Муромец үхэхээс наахнуур  хүнд өвчтэй байхдаа уснаас нь уугаад эдгэсэн гэх жижигхэн булаг урсана. Тиймээс муромчууд энэ булгийн усыг “ариун ус” хэмээн дээдэлдэг. Бид тэнд очиж тагнай ташсан хүйтэн уснаас том саванд юүлж авлаа. Муром нь эртний олон сүм, хийдтэй, тэдгээр нь өөр өөрийн түүхтэй. Зарим нь түүхийн явцад элдвийн бослого үймээний хөлд үрэгдсэн ч суурин дээр нь орчин үеийн шинэ сүм баригджээ. Муром хотын зүүн талаар урсах үзэсгэлэнт Ока мөрнийг Москва, Казань хоёрыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг. Мөн Муромд цэрэг, иргэний зориулалттай олон үйлдвэр, завод үйл ажиллагаа явуулдаг байна. Бид хөтчийн хамт хагас өдрийн турш хотоор аялсны эцэст Москваг зүглэж, миний аялал дууслаа. 

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhH_x0X6tW8qrsNIuudC6csy0tNPG4j_36kPlf2Abzcc3ZAr0I4i3DASSRAbQBjHinXCnTynpkeM-t1KRIcYga1C4dXSqrIlrj-PBn5H5Dt4JaWv3Qotls87OrxKtENf_EA9JgokV3UAEU/s400/_A296347.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh0oGVAoBzWI-bYDqamXTOxy4ljHqXkzdiDSQCig6v2sURbuAZ95cSTyAsQQC__JL4Uw3CrUa5PHl78GbQfcJhNrGwE-nbbLatahILjm-bI75ERwVYcL-t2jKUoR7xQ3iel1h6ukIxoKYo/s400/_A296351.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjzqokLS8iASJbavXBz9dnI887jPSal7ghCXLgx1zNXnwBqzt0Zkid-hrgPnvU9wFYmX9XCqBY5HsUFQvxcp_EiegC0NuXxXe0O5k0MwQSE3VSEPgcMKiiBHEwuMdDK54ZL9GFgLjbvZdk/s400/_A296386.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgESzZA_sxWa7TGIODdNdS0KGhrrJQ_TLoKrJ2d7YFR99O1NCHYhBE7nQ8Odatc1w780qrXuxqO-p1qQiQiqYarkyP8SjiI4-q49-3aQ8S1qeLETCvIHnBONbbNvJz6lF25WAscDnHqM9k/s400/_A296391.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhRoWnZ2c4lo2KOuF_rLgBwWTq9Jx3cMgCBfvyPWAXEwzwqVcTTsPQ2pvJcW7KhmgUuv69YmXzNhkbViNXiyygshGuUlBt8kAKFjtFR47gA0YBNqgSs5GCbA6kj5LKxYdqnd2qPM50uilw/s400/_A296404.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCKSu-fL3WRdpYhsWhFob5Y8s5J1wQX2d17lfp5ytcKR5H8nXC1g8SrdD3ElqCxNB5mrvG0LfNC4i-reoH4mIt5uyMxMBmITm-FwuE2PzLO0lRxSjRvAeFusLgq0n5rLthynEaJCBFvEs/s400/_A296410.JPG

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhIf66p8HjnT4sfNqwtMUYdA-9DmFm2TVk5o9Z5ZuGMp4XPrqhNjo6nThs78f7ULplErG5TtgQx6aiv8na3LR9LSQdje4XwGhs9QFkvPTaTJcni3i94C5vBTrEAP3SKHrrwvnAIQEHuxu8/s400/_A296419.JPG
Москвагийн зүг

Г.Даваадорж. 




5 комментариев:

Ariunbileg комментирует...

Saihan temdeglel bolson bna. Damlag ahaa iluu ih amjilt!!!

Unknown комментирует...

Баярлалаа

Diplomatia комментирует...

заа үзлээ харлаа уншлаа үнэхээр таалагдав. аялалын цаг үзэж байгаам шиг сэтгэгдэл төрлөө

Anchik комментирует...

Orosoor zaaval orchuularai! olon hun d unshuulmaar shan temdeglel baina.Ireeduid Davaadorj gedeg setguulchin buh temdegleliin shimten unshmaar shunal turj bainaaa! :D Amjilt naizdaa.

Анонимный комментирует...

goe nairuulj bichjee.unshihad ih sonirholtoi bailaa.tsaashdiin uran bvteeld ni amjilt hvsey!

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!