4 мая 2010 г.

"Планета Юго-Запад" фестиваль 5-р сарын 6-нд РУДН-д зохиогдоно.

РУДН-д жил бүрийн 5-р сарын 1 нд уламжлал болон зохиогддог байсан "Планета Юго-Запад" фестиваль энэ жил Ялалтын 65 жилийн ойтой холбоотойгоор хойшилж "Планета Юго-Запад Великой Победы" гэсэн нэрээр 5-р сарын 6-нд зохиогдох гэж байна. Тус наадамд РУДН-д суралцагч ОХУ болон 40 гаруй гадаадын орнуудын үзэсгэлэн гарна.
Тус фестивальд РУДН-ы Монгол оюутнууд:

1. Эх Орны дайны ялалтад Монгол улсын оруулсан хувь нэмэр
2. Монголын түүх, ардын ёс заншил, өв соёлыг сурталчилах
3. Монгол улсын хөгжил дэвшил, орчин үеийн залуус, шинэ Улаанбаатар, үйлдвэр, бүтээн байгуулалт гэсэн 3 сэдвээр  үзэсгэлэн гаргахаар бэлэн болсон бөгөөд бид хамгийн шилдэг нь байх зорилготой ажиллаж байна..Мөн фестивалийн концертэд монгол оюутнууд 2 дуу, 2 бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж, бэлэг барина.

Энэхүү фестивальд МУ-ын элчин сайдын яамнаас иж бүрэн монгол гэр, тавилгуудын хамт өгч тусалж байгаа бөгөөд МУ-ын элчин сайдын яамны тусгай урилгатай зочид ирж сонирхох юм.


РУДН-ы Монгол Оюутны Холбоо дээрх арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган идэвхитэй ажиллаж байна. Фестивалийн талаар фото мэдээ манай блог дээр тавигдах болно.


Жич: Энэ жилийн фестиваль нь аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн хамгаалалттай болох учраас РУДН-ээс бусад сургуулийн оюутнууд орох боломжгүй зөвхөн РУДН-д суралцагч оюутнууд болон тусгай урилгатай зочид орох боломжтой гэдгийг анхааруулая.
Мөн РУДН-ы Монгол Оюутнуудад анхааруулахад зөвхөн "Студенческий билет"-ээр оруулна. Электрон пропускаар оруулахгүй!!! Фестиваль 10 цагаас эхэлж 15 цагт дуусна.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!