6 мая 2010 г.

Цаг цагаар нэг баярлана. Таван тивээрээ нэг баярлана.

                                                  Энэ удаагийн "РУДН дэх дэлхий" цувралаараа энэ өдөр РУДН д болж өнгөрсөн "Планета Юго-Запад Великой Победы" олон улсын оюутны баярын баялаг сониноос хуваалцаж байна. Энэхүү баярт дэлхийн 40 гаруй орон үзэсгэлэнгээ дэлгэж, ахмад дайчид, оюутан залууст зориулсан олон улсын урлагийн наадам зохиогдов. Баярын үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас эхэлж, орой 17:00 цагт өндөрлөв. Бага зэрэг хүйтэн байсан ч, зочдын царай баяр хөөрөөр дүүрэн байлаа.
 РУДН дэх монгол оюутнууд энэ жилийн наадамд эртнээс бэлдсэний хүчээр, өргөн далайцтай үйл ажиллагааг зохион байгуулж чадлаа. Энэ нь үзэсгэлэн нээгдсэнээс хаагдах хүртэл монгол гэр лүү тэмүүлсэн зочид, сонирхогчдын цуваанаас харахад тодорхой байлаа. Хивс зулж, бараг иж бүрэн тохижуулсан гэрт үзэж харах зүйл олон. Оюутнууд монгол дээлээрээ гангарцгааж, морин хуурын эгшиг, уртын дууны шуранхай, сургуулийн шилдэг номеруудын нэг үндэсний бүжгээрээ үзэгч олонд бэлэг барив.Түм түжигнэж, бум бужигнасан энэ  орчинд монгол гэрийн босго даваад ороход, яг л эх орондоо оччихсон юм шиг мэдрэмж төрж байлаа. 
 Багагүй санал санаачлага, хүчин зүтгэл хийгээд 
Москва  дахь Монгол Улсын  Элчин Сайдын яамны гүн туслалцаатайгаар эх орныхоо түүх соёл, зан заншлыг сурталчилсан сонирхолтой үзэсгэлэнг гаргалаа.
Зочдын түрүүч. "Тохилог бас тэгээд ямар дулаахан юм бэ."

  Үд дундын хирд, баяр ид дундаа ордог.

Таван хант өдрийн турш олны хөлд дарагдав. 

Ингээд бусад орнуудын үзэсгэлэнг сонирхоё.

Эквадор

Гвиней

Колумби

Никарагуа

Олимпийн өлгий нутгийнхан

Ливан

Үзэсгэлэнгийн зэрэгцээгээр, монголчууд язгуур урлагийн номерууд бэлдсэн нь зочдод ихэд таалагдав. Тэд нэг л үгийг хэлж байв. "Молодцы"

Монгол, Солонгос гэрийн эздийн төрх

Олон улсын оюутнуудын язгуур урлагийн тоглолт

Г. Даваадорж

1 комментарий:

Unknown комментирует...

Za saihan boljee. Yag huuchiniih shig.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!