Доор бичигдсэн логик мэхүүдийг амьдралдаа аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе. Софистуудын эдгээр мэхийг маргалдагч тал чинь чигээрээ зүтгээд байгаа тохиолдолд амыг нь таглахад хэрэглэж болдог.
Би нэгэн сайн эр болж жоомны сонсголын эрхтэн хөлөндөө байдгийг батлая. Эрүүл чийрэг болон хөлгүй хоёр жоомыг харьцуулъя л даа. Хоёуланг нь зэрэгцүүлээд шалан дээр тавьчихъя. Тэгээд дараа нь хажууд нь чангаар тогшоод үз. Хөлтэй жоом гүйгээд явчихлаа. Хөлгүй нь хөдлөлгүй хоцорлоо. Жоомны сонсголын эрхтэн яалт ч үгүй хөлөндөө байдаг байж таарлаа.
Англи оюутнуудын дуу:
Суралцахын хэрээр мэднэ.
Мэдэхийн хэрээр мартах ч юм бий.
Мартаад байвал багыг мэдэх нь .
Мэдэх нь бага болохоор мартах нь ч бас бага.
Гэтэл бага мартахаар мэдэх юм ихсэх нь.
Ингэхэд ер нь юун төлөө сураад байнаа.
Архи бага уух зөвлөгөө
Хэдий чинээ би архи ууна, төдий чинээ миний гар салганадаг. Хэдий чинээ миний гар салганана, төдий чинээ би архиа гадуур нь асгана. Хэдий чинээ би архиа гадуур нь асгана, төдий чинээ би бага ууна. Тэгэхээр бага уухын тулд их архи хэрэгтэй.
Харахад нүд хэрэггүй.
Аливааг харахын тулд нүд тийм ч хэрэгтэй бус. Зүүн нүдээ хаавал баруунаараа харна. Баруун нүдээ хаавал зүүнээрээ харчихна. Зүүн болон баруун нүднээс өөр нүд бидэнд байхгүй: Баруун зүүнгүй харж болж байгаа юм чинь харахад нүд тийм ч хэрэгтэй бус аж.
Хулгайч бол сайн хүн.
Хулгайч хүн мэдээж муу юм олж авахыг хүсэхгүй. Олж авсан сайн юм нь түүнд сайныг авчирна гэж тэр тооцоолсон. Тэгэхээр хулгайч бол сайныг хүсдэг сайн хүн байх нь.
Бэлтгэсэн Г.Даваадорж.
2 комментария:
естой инээдтэй юм байна))))))) маш их таалагдлаа.
bayarlalaa
Отправить комментарий