31 дек. 2010 г.

Ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙН хэлсэн үг


ШИНЭ ОНОО ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ, САЙНЫ
ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХНЭЭС ХҮСЬЕ
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.

30 дек. 2010 г.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОРХИЖ БУЙ 2010 ОН

Цаг хугацаа ирэх бүртээ бидэнд олон сайхан бэлэг, өвөрмөц содон адал явдал, амьдралын сонирхолтой өрнөл авч ирдэг. Гэвч бас хариуд нь дасаж хайрласан хүмүүс, хэрэглэж заншсан зүйлс, хэвшил болсон харилцааг маань тастан авч оддог. Мэдээж сайн сайхан зүйлтэй адил муу муухай ч арилан балардгийг хэлэх юун. Бид удахгүй он тооллын дараагийн нэг мөчлөгөө эхлэх гэж байна. Орхиж буй он цагтай хамт хүмүүн төрөлхтөн юуг гээж орхин, өнгөрч буй цагийн тоосонд даруулж буйг одоо харцгаая. 

29 дек. 2010 г.

Өнөөдөр – Тусгаар тогтнолын өдөр


1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв.

1911 онд Халхын эрх баригч дээд ноёд, дээд лам нар 1911 оны зун Жибзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд Их хүрээнд нууц зөвөлгөөн хийв. Чин улсын гүн хямралтай байгаа үеийг ашиглан Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө шийдэмгий шаргуу тэмцэх нь чухал гэсэн шийдвэр гарав

24 дек. 2010 г.

Монгол хүн бүрт илгээсэн нэхэл хатуутай ил захидал

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу “архинаас аюул, сархадаас самуун” болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу.

Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн Монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

12 дек. 2010 г.

МАРТАГДСАН ХИЙГЭЭД МАРТАГДААГҮЙ, ИХ БА “ИХ БУС” МОНГОЛ УЛСЫН “ХУУЛЬ ЭРХИЙН АКТУУД”

Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг халах тухай санаачлага гаргасны дараахан ТВ-9 телевизээр өмгөөлөгч гэх хэдэн хүн хоёр хуваагдаад маргаж байх юм. Нэг хэсэг нь ерөнхийлөгчийн зөв, нөгөө нь буруу гээд л. Гэтэл гэмт хэрэгтэнг цаазаар авч байх нь зүйтэй хэмээн мэтгэж буй өмгөөлөгч Ц. Элбэгдорж нь Чингис хааны “Үхүүлэх ёстойг үхүүл” гэсэн Их засаг хуулийн чухал заалтыг зөрчиж байна гэв. Мань хүнийхээр бол 800 жилийн өмнөх хууль өнөөг хүртэл хүчинтэй бололтой. Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд нарт 9 удаа гэмт хэрэг хийвэл ял үл тооцох, татвар үл төлөх, намаа сонгуульд ялуулж даргаа ерөнхийлөгч болгосон нарийн бичигт нь 30 хүүхэн сонгох, бас дээр нь сайд болох эрх өгч байвал яасан юм хэмээх хэгжүүн бодол төрлөө.  


8 дек. 2010 г.

Монгол хэлний ахлах багш Наталья Васильевна: "Монгол орон найрсаг, зочломтгой ард түмнээрээ баян"

 \Сурвалжлага\

      “Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл
       Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ”. Тиймээ. Энэ сайхан эх хэлээ бид дээдлэсээр ирсэн юм. Биднээс гадна эх хэл, эх орныг маань судалж бусдад таниулж байдаг эрдэмтэн багш нэлээдгүй. Тэдний нэг болох нэгэн орос эмэгтэйтэй уулзахыг би зорилоо.
Ингээд энэхүү багштай уулзахын хамтаар оюутнуудтай нь ч уулзаад амжсан юм. Намайг сургууль дээр нь очиход монгол хэлний 2-р ангийн оюутнууд бичгийн ажлаа багшдаа шалгуулж байлаа. Тэд тус бүрдээ хуудас дүүрэн бичсэн байв. Оюутнууд монгол хэлийг сураад Элчин Сайдын Яам болон Монгол, Оросын хамтарсан компаниудад ажиллах хүсэлтэй байдаг тухайгаа ярьсан юм. “Хэнтий Хангай Соёоны өндөр сайхан нуруунууд Хойт зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд” хэмээн шүлэг хүртэл уншиж сурсан байлаа. Би сонирхолдоо хөтлөгдөн монгол үгэнд ямар үсгийг хэлэхэд хамгийн хэцүү бэрхшээлтэй байдаг талаар асуухад тэд дуу нэгтэйгээр “л” гэсэн шүү.

5 дек. 2010 г.

Гарт өртсөн монголтой холбоотой бүхнийг би уншдаг байв

Амьдралд юу болохыг тааж хэлэх аргагүй. Хүний хувь тавилан яаж ч эргэж болох аж. 1990-иэд оны өөрчлөлт, шинэчлэлтийн ид үед, амьдралын эрхээр алс холын орныг зорьсон нэгэн хүний амьдралын түүхийг энэ ярилцлагад өгүүлнэ. Гэхдээ тэр хүнтэй өөртэй нь уулзах боломж байгаагүй бөгөөд харин түүний охинтой нь ярилцсан юм. Ингээд монгол гаралтай Колумби оюутантай хийсэн ярилцлагаа толилуулъя. 

2 дек. 2010 г.

РУДН: Монголоор амьсгалсан өдрүүд

    “Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла” гэдэг. Гадаадад сурч байгаа тухайн улсын иргэн ард түмнийхээ түүх, соёлын ололтыг тодорхой хэмжээгээр тээгч, сурталчлагч байдаг. Ялангуяа РУДН шиг олон соёлын төлөөлөл цугларсан орчинд энэ нь бидний үүрэг юм. Энэ ч утгаараа РУДН дэх Монгол Оюутнуудын Холбооноос “РУДН дэх Монголын 7  хоног”-ийг оюутнуудын хүчээр анх удаа зохион байгууллаа. Бүх арга хэмжээ Монгол Улсын Тусгаар Тогтнолоо зарлан тунхагласны 86 жил, РУДН байгуулагдсаны 50 жил, РУДН-д Монгол Оюутнуудын Холбоо үүссэний 10 жилийн ойд зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл энэ бол бидний эх орон, төрөлх сургуульдаа барьсан бэлэг байсан юм. Бид өөрсдийн боломж бололцоогоо дайчилж, нэлээн далайцтай өргөн хэмжээнд энэ ажлыг гүйцэлдүүлэхийг зорьсон бөгөөд зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна. Үндсэн 6 хэсгээс бүрдсэн энэхүү цогц арга хэмжээ нь 11.20-28 нд явагдлаа.
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!