
Бас “Монголчууд хэдүүлээ вэ?”, “би чи хаана вэ?” гэдгээ анзаарах сөхөөгүй 20 гаруй жил хөл толгойгоо олох, хөгжил дэвшлийн замаа сонгох, ардчилал зах зээлээ тохинуулах гэж нилээн “ачаалалтай” ажиллав. Нэг анзаартал гадаад руу одсон, нэг сумаас нөгөө рүү нүүсэн нэгнээ бүү хэл гэрээсээ ч гарч үзээгүй чавганцыг бүртгэж амжилгүй, хүн амын хувьд барагцаалсан тоотой хэдэн жилийг үдчихэж. Аз болж он тоолол тэгширснээр /2010/ ард иргэдээ хаана яаж амьдарч, оршин суугааг нь нэг бүрчлэн хянах “том” тооллого эхлэх нь тэр. Тооллогын улс төр, эдийн засаг, нийгмийн учир холбогдлыг ч зүйл бүрээр тайлбарлаж, ялангуяа гадаадад урт хугацаагаар амьдарч буй иргэдээ идэвхтэй оролцохыг виртуалаар болон аман ухуулгаар байн байн сануулж байна.
Ингэхэд ер нь бид чинь хэдийгээ хилийн чанадад үдэн гаргачихав аа?