25 нояб. 2010 г.

Миний зүрх юун төлөө цохилно вэ?

             Миний зүрх юун төлөө цохилно вэ?
             Миний зүрх:
             Морин дэл дээр салхи залгин давхихдаа
             “Би монгол” гэсэндээ омогшиж цохилно,
             Монголынхоо тухай бадаг шүлэг бичиж байгаадаа
             Эрэмшиж цохилно,
             Харийн гүрнүүд рүү уулын үер шиг урсаж байгаа залуусаа 
             дуудаж
             Ирээч гэсэндээ хашгирч цохилно,
             Хүйгээрээ тасарсан эх нутгийнхаа агаараар
             Амьсгалаач гэсэндээ аргадаж цохилно.
             Миний зүрх хүн зоноо элэглүүлэхгүй гэсэндээ
             Өмгөөлж цохилно,
             Ухаант ардынхаа алтан удмыг таслахгүй гэсэндээ
             Хамгаалж цохилно,
             Өрлөг түүх минь гутах вий гэсэндээ
            Түгшиж цохилно,
            Өвөг дээдсийн минь сүнс хилэгнэх вий гэсэндээ
            Эмээж цохилно,
            Хөх тэнгэрт минь тортог суух вий гэсэндээ
            Дээшээ огшиж цохилно,
            Хөрст газарт минь хүйтэн савар хүрэх вий гэсэндээ
            Доошоо лугшиж цохилно.
            Миний зүрх
            Үхэн үхтлээ цохилно гэсэндээ
            Зөвхөн МОНГОЛЫН ТӨЛӨӨ цохилно.
Г.Даваадорж 2006 он.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!