8 февр. 2011 г.

Таньд хэрэг болох болов уу л гэж...

Энэ мэдээлэл зарим хүмүүст ашигтай, заримд нь үгүй байж болно. Мэддэг хүмүүс ч бий. Гэхдээ үүнийг бичигч миний бие энэ цахим номын санг олчихоод ихэд олзуурхсан билээ. Жижиг бие даалтын ажлаас диплом хүртэлх эрдэм шинжилгээний ажил бичихэд цэвэр шинжлэх ухааны сэтгүүлүүд тэр болгон бэлэн олдоод байдаггүй. 
 eLIBRARY.RU цахим номын сан нь ШУ, технологи, анагаах ухаан, боловсролын салбарыг хамарсан Оросын хамгийн том мэдээллийн сан юм. Уг номын сан янз бүрийн рефератууд, 12 000 000 шинжлэх ухааны өгүүллийг агуулсан байна. 1900 сэтгүүлээс 900 сэтгүүлийг та бүхэн өөрийн эрдэм шинжилгээний ажилд чөлөөтэй ашиглаж болно.
Номын санг хэрхэн ашиглах талаар хэдэн үг:
- Юун түрүүнд бүртгүүлэх ёстой нь мэдээж.
- Уншигч личный профиль гэсэн хэсэгт өөрийн хувийн кабинетаа байгуулах нь зүйтэй. Үүний дараа нээлттэй сэтгүүлүүдээс өөрт хэрэгтэй сэтгүүл, өгүүллүүдээ сонгон өөрийн кабинетад байршуулж болно. Мөн түүнчлэн хайлтын түүхээс аваад, таньд хэрэгтэй бүх мэдээлэл гарын доорх хэлбэрээр энд хадгалагдана. Та групп байгуулж, хэрэв хүсвэл төлбөртэй сэтгүүлүүдээс захиалж унших боломжтой. 
- Сэтгүүл ногоон тэмдэглэгээтэй бол нээлттэй, ягаан бол тухайн сэтгүүл эрхлэн гаргагчдын сайт дээр нээлттэй, шар бол захиалан
уншиж болно, улаан бол хаалттай, тэмдэглэгээ байхгүй бол тухайн сэтгүүл уг номын санд байхгүй байнаа гэсэн үг.
Бусдыг нь бол надаар заалгалтгүй.

Г. Даваадорж.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!