/Өгүүллэг/
Хорвоо дээр хүмүүс
аз жаргалтай амьдрах л гэж гэр бүл зохиодог. Гэвч гэр бүл болгон аз жаргалтай
байж чаддаггүй. Нэг хэсэг нь сайхан амьдравч, нөгөө хэсэг нь бүтэлгүйтнэ.
Амьдрал гэдэг аюулаар дүүрэн догшин тэнгис шиг шуурна. Гэр бүл гэдэг энэхүү
тэнгис дэхь жижигхэн завь шиг давалгаанаас давалгаа руу шидэгдэнэ. Энэ завиар
зорьсон газраа хүрэхэд хэцүү.
Баяр, Саран хоёрын
гэр бүл Монгол Улсын нийслэл Улаанбаатар
хотноо, хоёр өрөө даруухан байранд амьдрах аж. Баяр, Саран нар 9 жилийн өмнө
гэрлэжээ. Одоо Очир хэмээх найман настай нэг хүүтэй.
Хуримын дараа
тэдэнд дипломноос өөр юу ч байхгүй байлаа. Хоёулаа ажиллаж, муугүй цалин авдаг.
Баярын ажил хялбар бус. Жилд хоёр, гурван удаа урт хугацааны томилолтод явдаг.
Томилолтоос буцах өдрийг хуруу даран тоолж, Саран, Очир хоёртоо бэлэг авах гэж