10 нояб. 2010 г.

ОХУ дахь Монголын соёлын өдрүүд


Өнгөрсөн  2009 оны 8-р сарын 12-оос 27-ны өдрүүдэд Монгол дахь ОХУ-ын соёлын өдрүүд болж өнгөрсөн бөгөөд 2010  оны 11-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд Москва, Санк-Петербург  хотуудад  Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ  болох гэж байна. Хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр ээлжлэн зохион явагддаг энэхүү арга хэмжээнд оролцохоор  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монголын нийгэм, урлаг соёлын салбарын зуугаад төлөөлөгчид Москва хотноо энэ сард хүрэлцэн ирэхээр болжээ. Соёлын өдрүүдийн хүрээнд Москва хотын Эрдмийн их театрт Монголын урлагийн мастеруудын тоглолт, Ардын дуу хөгжмийн үндэсний театрт “Арга-билэг” этно-джаз хамтлагийн тоглолт болон Монголын кино урлагийн өдрүүд болох юм. Мөн Дорно дахины Музей-д хүүхдийн уран зургийн үзэсгэлэн болох бөгөөд энэхүү үзэсгэлэнд монгол хүүхдүүдийн урлагийн бүтээлүүд тавигдах юм.2010 оны 11-р сарын 15-ны 16.00 цагт: Дорно дахины Музей-д Монгол хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн.
  1. 2010 оны 11-р сарын 15-ны 19.00 цагт: Эрдмийн их театрт Монголын урлагийн мастеруудын Гала концерт.
  2. 2010 оны 11-р сарын 16-ны 19.00 цагт: Ардын дуу хөгжмийн үндэсний театрт “Арга-билэг” этно-джаз хамтлагийн концерт.
  3. Иллюзион кино театрт монголын 8 уран сайхны киноны хөтөлбөр.
        1.      ОПЕРАЦИЯ ТАТАРИН (16. НОЯБРЯ 19.00)
        2.      ОХ, УЖ ЭТИ ДЕДУШКИ (17.НОЯБРЯ 15.00)
        3.      OXYGEN (17.НОЯБР 18.30)
       4.      НАВОДНЕНИЕ (18.НОЯБРЯ 15.00)
       5.      МОЙ БЕДНЫИ ПАПА (18.НОЯБРЯ 18.30)
       6.      МЕРЗОСТЬ (19.НОЯБРЯ 18.30)
       7.      Я ТЕБЯ ЛЮБЛЮ (19.НОЯБРЯ 13.00)
       8.      МУДРАЯ КНЯГИНЯ МАНДУХАЙ (20.НОЯБРЯ 13.00)
  1. 2010 оны 11-р сарын 18-ны 19.00 цагт: ОХУ-ын Санкт-Петербург хотод “Арга-билэг” этно-джаз хамтлагийн концерт.

2 комментария:

Анонимный комментирует...

bilet hnaas olj blh vee? une n hed bol?

dulguun комментирует...

tasalbariig n hnaas olj boloh vee? une n hed bol?

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!