11 нояб. 2010 г.

Сагсан бөмбөг, даамны тэмцээний удирдамж

                                                1. Даамны тэмцээн
2010 оны 11-р сарын 20 ны өдрийн 10-18 цагийн хооронд 2-р блокын лекцийн танхимд зохиогдоно. РУДН-д суралцагч гадаад оюутнууд болон монгол оюутнууд оролцож алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн шагналтай. Мөн шилдэг 10 даамчинтай Өсвөр үеийн 100 буудалт даамын дэлхийн аварга О. Гэрэлболд зэрэг тоглолт хийнэ. Монгол оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
2. Сагсан бөмбөгийн тэмцээн
2010 оны 11-р сарын 21 ны өдөр 10-18 цагийн хооронд РУДН-ын спорт заланд болно. Багууд РУДН-ы аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
  • Тэмцээнд оролцогчид бүгд РУДН-ы оюутан байна.
  • Багийн гишүүд 1 курсээс бүрдсэн байх  / жишээ нь подын, 1-р курсын гэх мэт/
  • Курс тус бүрээс хэдэн ч баг оролцож болно. / Под-оос 2 баг, 1-р курсээс 3 баг гэх мэт / 
  • 4-р курс магиструудтай нийлж баг гаргаж оролцож болно.
  • Нэг баг 7 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. /Багийн бүрэлдэхүүнд эмэгтэй тамирчин байж болно. Талбай дээр заавал тэдэн эрэгтэй тэдэн эмэгтэй тоглоно гэсэн шаардлага тавигдахгүй/
  • Багууд оноосон нэртэй байна.
  • Хувцасаа ижилсүүлэх бүр боломжгүй бол төстэй хувцас өмссөн байх 
  • Багийн бүх гишүүд Оюутны хураамжаа төлсөн байх
  • 11-р сарын 19 ны өдөр болох техникийн зөвөлгөөн дээр багуудын мэдүүлгийг РУДН МОХ-д өгнө.
Нийт тэмцээнд оролцогчддоо өндөр амжилт хүсье!

Жич: Хөрөнгө мөнгө, цаг хугацаанаас шалтгаалж эрэгтэй эмэгтэй багуудыг тусад нь зохион байгуулах боломжгүй байгаа тул хүлцэл өчье. Дараа жилээс жил бүр уламжлал болгон эрэгтэй, эмэгтэй багуудын сагсан бөмбөг, волейболын тэмцээн зохион байгуулж байх боломжтой.

РУДН МОХ

5 комментариев:

Анонимный комментирует...

UU bolio boli bidnuus bas oroltsmoor bnshee. RUDNiinheen busad surguulia bodoltsoj uzeechee.

Unknown комментирует...

Medeej olon surguuliin mongolchuudtaigaa toglovol iluu sonirholtoig bid bugdeeree medne. Getel sanhuugiin bolood materialiin hangaltgui baidaltai bid bugdeeree tulgardgiig oilgono uu. Uchir ni RUDN-nii sport zaaland temtseen zohion baiguulahad bagagui mungu tuluh yostoi. Odoogiin baidlaar tiim bolomj bhgui yum.

Daamand ni oroltsii комментирует...

Daamnii temtseend oroltsoh humuus ni haana burtguuleh ve? Gerelbold ni ooroo oroltsoh yum uu?

Анонимный комментирует...

Mgl-n udruud.g zoxion bguulj bgaa hvmvvsdee amjilt husii.
1 asuult bn.daraa ni shireenii tennisnii temceen zohioj boloh u

Unknown комментирует...

Bayarlalaa. Shireenii tennisnii temtseen zohioh tuhai yariltsaj bgaad shiidne.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!