Хичээлийн жил дуусах дөхсөнтэй холбоотойгоор блог эрхлэгчид шалгалт, курсын ажил гээд зав муутай байгаа учир блогт түр зуур мэдээлэл оруулахгүй байгаад хүлцэл өчье.Oюутнууддаа шалгалтандаа сайн бэлдэж сессээ амжилттай хаахыг ерөөеөө!
Монгол туургатны амьдран суух эсгий гэр манай орны байгаль газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн төвшинтэй шууд уялдан үүсч түүхэн цаг хугацааны явцад хувьсан боловсронгуй болсоор 21-р зууныг хүрсэн. Эсгий гэр нь гадаад дотоодын олон судлаачдын сонирхлыг татан судалгааны бүтээл болсоор байна.
Энэ удаагийн "РУДН дэх дэлхий" цувралаараа энэ өдөр РУДН д болж өнгөрсөн "Планета Юго-Запад Великой Победы" олон улсын оюутны баярын баялаг сониноос хуваалцаж байна. Энэхүү баярт дэлхийн 40 гаруй орон үзэсгэлэнгээ дэлгэж, ахмад дайчид, оюутан залууст зориулсан олон улсын урлагийн наадам зохиогдов. Баярын үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас эхэлж, орой 17:00 цагт өндөрлөв. Бага зэрэг хүйтэн байсан ч, зочдын царай баяр хөөрөөр дүүрэн байлаа.