26 апр. 2013 г.

Монголчууд оюутны кино наадамд түрүүллээ

РУДН-д жил болгоны 4 сард "МЭФИ" оюутны  богино хэмжээний баримтат кино наадмыг зохиодог билээ. Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах чиглэлээр суралцдаг оюутнууд заасан сэдвийн хүрээнд зохиолоо бичдэг. Уралдаанд ирсэн зохиолуудыг тусгай комиссоор хэлэлцэн эцсийн шатанд шалгаруулснаар зураг авах ажил эхэлдэг. Арван нэгэн жилийн өмнө анх зохиосон энэ арга хэмжээ нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн туршлага хуримтлуулах арга барил юм.

15 мар. 2013 г.

Возвращение (Русская версия предыдущего рассказа)

                                                  
На свете люди женятся для того, чтобы жить счастливо. Но устроить такую жизнь удается не каждому. Некоторые семьи живут хорошо, другие - нет. Жизнь, как бушующее море, полна опасностей для всех. А семья в ней - как маленькая лодка. Конечно, на этой лодке трудно доплыть до пункта назначения. 

Одна из миллионов таких семьей живет в столице Монголии, городе Улан-Батор, в скромной двухкомнатной квартире. Баяр и Саран поженились 9 лет назад. У них есть один восьмилетний сын Очир.

8 мар. 2013 г.

Эргэж ирсэн нь

                                             /Өгүүллэг/
Хорвоо дээр хүмүүс аз жаргалтай амьдрах л гэж гэр бүл зохиодог. Гэвч гэр бүл болгон аз жаргалтай байж чаддаггүй. Нэг хэсэг нь сайхан амьдравч, нөгөө хэсэг нь бүтэлгүйтнэ. Амьдрал гэдэг аюулаар дүүрэн догшин тэнгис шиг шуурна. Гэр бүл гэдэг энэхүү тэнгис дэхь жижигхэн завь шиг давалгаанаас давалгаа руу шидэгдэнэ. Энэ завиар зорьсон газраа хүрэхэд хэцүү. 

Баяр, Саран хоёрын гэр бүл  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, хоёр өрөө даруухан байранд амьдрах аж. Баяр, Саран нар 9 жилийн өмнө гэрлэжээ. Одоо Очир хэмээх найман настай нэг хүүтэй. 

Хуримын дараа тэдэнд дипломноос өөр юу ч байхгүй байлаа. Хоёулаа ажиллаж, муугүй цалин авдаг. Баярын ажил хялбар бус. Жилд хоёр, гурван удаа урт хугацааны томилолтод явдаг. Томилолтоос буцах өдрийг хуруу даран тоолж, Саран, Очир хоёртоо бэлэг авах гэж

16 авг. 2012 г.

Хоёр зээрдийн аялал

/Аян замын тэмдэглэл/
Биднийг үүргэвчнүүдээ машиндаа ачин хотоос гарч байхад Төв Цэнгэлдэхэд Улсын Баяр Наадам ид өрнөж байлаа. Хэдийгээр өмнө нэг ч удаа улсын наадам үзэж байгаагүй ч МОНЦАМЭ агентлагийн хамт олонтой явган аялалд явах хүсэл минь дийлэв. 2 жил уул харалгүй, том хотын барилгуудын дунд амьдарсан болохоор арга ч үгүй биз. Хотын тоос шороо, чимээ шуугианаас холдон байгальд гарч цэвэр агаараар амьсгалъя, бас сонирхолтой адал явдалтай учирч юуны магад гэж бодож байлаа. Тус агентлагийн хамт олон 2 жилийн өмнөөс явган аялалыг зохион явуулж эхэлжээ. Төв аймгийн Эрдэнэ суман дахь Хэнтийн нурууны салбар Асралт  Хайрхан уул, Хагийн хар нуур зэрэг үзэсгэлэнт газруудад очиж байжээ. Миний хувьд энэ бол анхны явган аялал байв.  Энэ жил мөн л Хэнтийн нурууны нэг салбар болох Алтан-Өлгий уулыг сонгов.  Интернетээс татаж авсан зураглалын тооцоогоор бол 70-80 км алхах хэрэгтэй байлаа. Аяллын анхны зорилт нь Тэрэлжийн голыг машинтайгаа гаталж, авирах ууландаа жаахан дөхөж очих байв. Тэрэлжийн гол дээр оройн 6 цагийн орчим ирлээ. Нутгийн нэг залуутай ярьж тохиролцоод ГАЗ 66 маркийн машинаар чирүүлэн голоор гарав. Ийнхүү эхний даваагаа амжилттай давав. Гуч орчим км явсны хойно харуй бүрий болоход сүглэгэр уулсын дундах түргэн урсгалт голын дэргэд хоноглохоор болов.

20 мар. 2012 г.

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ!


        Өнгөрсөн оны 12 сард Төрийн Думын сонгууль болж өнгөрснөөс хойш Оросын улс төрийн амьдрал ер бусын бужигнаан дунд өрнөсөөр байна. Ард түмэн сүүлийн 20-иод жил ийм их улс төрийн идэвхитэй байсангүй. Иргэний нийгмийн төлөөллүүд сонгуулийг шударга бус болсон гэж үзэн, хэдэн арван мянган дэмжигчдээ уриалан Москва болон бусад том хотуудад өвлийн жаврыг ч үл хайхран эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулав.

5 нояб. 2011 г.

Владимир мужаар аялсан тэмдэглэл

Анхны өдөр
Өглөөний 8 цаг. Бидний суусан автобус оюутны хотхоноос гарч, хараахан бөглөрч амжаагүй   замаар жигдхэн хурдалж эхлэв. Их хотын утаа, чимээ шуугианаас түр ч атугай холдох хүсэлдээ хөтлөгдсөн миний бие суудлаа налан тухаллаа. Ер нь сүүлийн үед аль болохоор ийш тийшээ аялж, газар үзмээр, ялангуяа гэрэл зураг авмаар санагддаг болов. Тиймээс анхны далим гарангуут л яаж ийгээд явчихыг хичээнэ. Энэ удаа манай сургуулийн Эмэгтэйчүүдийн Хорооноос \Женский Комитет \ЖК\ зохион байгуулж буй Владимир муж дахь хүүхдийн  асрамжийн газруудад зориулсан аялалт арга хэмжээнд оролцох цөөн тооны монгол оюутан хэрэгтэй байна гэсэн сургаар уухайн тас “би явъя” гэх нь тэр.

20 мая 2011 г.

"Moнгол залуус мундаг гэдгийг харуулахыг хүсдэг"

Денверийн 2010 оны “Шилдэг оюутан” А.Амаржинтай гэрт нь уулзаж, бидний яриа Денверийн сүрлэг уулсын дунд орших алдарт хавцлын дүүжин гүүрэн дээр үргэлжилсэн юм. Тэрээр залуу хүн гэхэд бидний төсөөлж байснаас огт өөр, дэлхийн хэмжээнд суралцаж, дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа өнөөгийн монгол залуусын сайн төлөөлөл байв.

16 мая 2011 г.

Зуны ажилд бүртгэж байна

РУДН-ы Олон Улсын Оюутны Барилгын Отряд энэ сарын 12 ноос зуны ажилд оюутнуудаа бүртгэж эхэллээ. Энэ отряд нь сургууль байгуулагдсан цагаас эхлээд ажиллаж байсан бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийн 90-ээд онд хэсэг зуур энэ уламжлал тасалджээ. Харин 1999 онд оюутнууд, ректорын албаны санаачлагаар дахин байгуулагдсан юм. 2008 оны байдлаар дэлхийн 55 орны 380 оюутан ажиллав. Үүнээс 72% нь Африк, 13%  Ази, 9% Европ, 6% Латин Америкаас байв. 2 сарын цалингийн дундаж 31 000 рубль\7 сард 14 000, 8 сард 17 000\ байлаа. 2009 онд Монголоос 3 оюутан ажиллаж байсан бол өнгөрсөн зун 12 оюутан ажилласан байна.
Оюутнууд сургуулийн корпус, харъяа объектууд дээр 7 хоногийн 5 өдөр, 09:00-18:00 цагуудад үдийн хоолны завсарлагатай ажилладаг.
Бүргтгүүлэхийг хүсвэл:
ГУМСОЦ-ын 328-р өрөөнд, ажлын өдрүүдийн 14:00-18:00 цагийн хооронд очно уу.

4 мая 2011 г.

"Сагсан бөмбөгийн тэмцээн - 2011"

      ОХУ-д суралцагч монгол оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн 05 сарын 1-2 нд, РУДН-ы биеийн тамирын цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнд Москва хотын 13 их, дээд сургууль, Санкт-Петербург, Ростов-На дону, Екатеринбург зэрэг хотоос гэх мэт нийтдээ 26 баг оролцлоо. Үүнээс 9 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй баг. Эмэгтэйчүүд 3, эрэгтэйчүүд 4 хэсэгт \зонд\ хуваагдаж тоглов. Ингээд багуудын шагналт байр эзэлсэн байдлыг танилцуулъя.

Талархал

       2010 оны 04 сарын 28-ны орой эмгэнэлт явдал тохиолдож бидний нэг маань хорвоог орхиж, нөгөө нь эмнэлэгт хүнд гэмтэлтэй эмчлүүлж байгаа билээ.
      Талийгаачийн ар гэрийнхэнд болон Э.Ням-Өлзийгийн эмчилгээний зардалд зориулж хандив цуглуулах ажлыг бид зохион байгуулсан юм. Үүний үр дүнд багагүй мөнгөн хуримтлал бий боллоо.
      Чин сэтгэлийн халуун гараа сунгаж, тусалж дэмжсэн ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Идэвхтэн, Элчин Сайдын Яамны хамт олон, ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн удирдлага, тус сургуульд суралцагч монгол оюутнууд, монголд ажиллаж амьдарч буй төгсөгчид, оюутны 1-р байрны оршин суугчид, мөн Москва хотын бусад их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад талийгаачийн ар гэр болон Э.Ням-Өлзийгийн ар гэр, ойр дотныхон, найз нөхдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

29 апр. 2011 г.

Яаралтай хуралтай!

Монгол оюутнуудын яаралтай хуралтай!
Хугацаа: Өнөөдөр, 04 сарын 29 ний 18 цагаас. 
Байр: Сургуулийн төв корпус \Крест\

Төв байрны нэг давхарт цугларна уу. 
Бүх суралцагч оюутнууд заавал ирэхийг анхааруулъя!!!

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

22 апр. 2011 г.

Клубын ээлжит цуглаан - илтгэх урлагийн нууц

ШУ, танин мэдэхүйн клубын энэ удаагийн цуглаан өмнөхөөсөө өөр хэлбэрээр явагдах болно. Өөрийн үгийг бусдын сэтгэлд хүргэх нууцыг бид задлана. Илтгэнэ гэдэг зүгээр нэг мэдээлэл хүргэхийн нэр биш. Хэн нэгэн албан тушаалтны хийсэн ярианаас  сайн найзтайгаа чин сэтгэлээсээ ярьсан мөч илүү үр өгөөжтэй, сэтгэлд хоногшсон байдаг. Харин зарим хүмүүс хэнд ч сонирхол төрүүлж чадахаар ярьж чаддаг. Чухамдаа бид цуглааны үеэр энэ тухай ярилцах юм. Мэдээж дараа дараачийн цуглаанаар энэхүү "нууц жорын" дагуу илтгэл тавина.

Цуглаан болох газар: ИНТЕР КЛУБ
Хугацаа: 4 сарын 23 ны бямба гаригт, 18:00 цагаас


20 апр. 2011 г.

Ирээдүйн сэтгүүлчдийн клуб

РУДН-ы монголчуудын дунд сэтгүүлч мэргэжлээр суралцагч оюутнуудын клуб үйл ажиллагаа эхэллээ. Сэтгүүлч болох хүн анхнаасаа л идэвхтэй туурвигч байдаг. Түүний гол зэвсэг бол эх хэл. Гадаад хэлээр мэдлэг олохын зэрэгцээ төрөлх хэлээрээ идэвхтэй уншиж, бичиж байх нь чадварлаг сэтгүүлч болохын үндэс. Тиймээс бид энэ клубыг байгуулъя гэж зориглон шийдсэн билээ. Клубын цуглааны үеэр уйтгартай лекц уншихгүй. Зөвхөн практик.  Гишүүд тус бүр өөртөө ойрхон чиглэлийг \сонин, радио, ТВ, гэрэл зураг, компьютерийн программ гэх мэт\  сонгон бусадтайгаа мэдлэг, туршлагаа хуваалцах байдлаар хичээл явагдах болно. Хэрэв хэн нэгэнд нь асуудалтай хичээл байвал тусалж ч болж байна. Өөр сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурдаг, мөн энэ чиглэлээр сурдаггүй ч гэсэн сонирхдог оюутан болгон энэ клубын цуглаанд явж болно. Хичээл 7 хоног болгон явагдана.
Мэдсэн сурснаа эх хэлээрээ тархиндаа "идээшүүлж", ажил дээр гарахын цагт нүүр бардам, жинхэнэ мэргэжсэн сэтгүүлч байж чадвал бидний зорилго тэр юм.

Бидэнтэй холбогдох:
e-mail: rudn-mongolia@mail.ru
           rudnmongolia@yahoo.com
Утас:   89295927802
            89295861899

Ирээдүйн сэтгүүлчдийн клуб

15 апр. 2011 г.

Хэлэлцүүлэгт урьж байна

ШУ, танин мэдэхүйн клубын энэ удаагийн цуглаанаар болох "Муухай монгол хүн" сэдэвт хэлэцүүлэгт оролцохыг урьж байна.

Хугацаа: 4 сарын 16 нд, бямба гаригт, 18:00 цагаас
Байр: 2-р блокийн уншлагын танхим.



13 апр. 2011 г.

Үйлийн үрийн мөн чанарыг ухаарсан хүн л зөв замаа олдог

Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу дэлхий дахинаа түгсэн нэрээр нь бол карма-тай холбон тайлбарлаж болно. Өнөөдрийн уншигчид үйлийн үрийн тухай хангалттай ойлголттой, энэ талаар ном судар бишгүй гарсан болохоор үүнээс цааш ухаж ярих нь илүүц юм.
Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд бол заавал ярих ёстой. Хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа тээртэй ачаанаасаа салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой. Үүнийг товчхондоо хойчийн буян хураах хэмээнэ.Сүнс мөнхөд оршдог, амьдрал дуусдаггүй гэдгийг монголчууд нэн эртнээс мэдэж, ертөнцийн бүх зүйл амьдлаг чанартай бөгөөд эх байгальтайгаа хүнчилж харьцах ёстой гэдэг ухааныг дагаж мөрдсөөр ирсний ул мөр, улбаа гялбааг бид өнөөдөр бага ч болов мэддэг. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хуурч мэхлэхгүй, садар самуун явахгүй, сархад дарсанд толгойгоо мэдүүлэхгүй, товчхондоо нүгэл үйлдэхгүй байхын утга учир нь чухамдаа үйлийн үрийн мөн чанартай холбоотой учраас өвөг дээдэс минь өөрсдөө энэ бүхнээс хол хөндий явахыг хичээж, үр хүүхдээ ч хол яв хэмээн захиж сургадаг байсан нь өнөөгийн нийгмийн задгайралтай цуг орхигдон гээгдэж байгаад харамсаад баршгүй.

10 апр. 2011 г.

"Хямралтай" танилцсан түүх


 \Өгүүллэг\   
  
Гадаадад сурдаг нэгэн оюутны яриа:
       “Эдийн засгийн хямрал гэгчтэй танилцаад би удаагүй байна.
     Би дундаж орлоготой, хоёр идэж, хоосон хоночихооргүй жирийн нэгэн айлын хүүхэд. Манайх дэлгүүр ажиллуулдаг. Эцэг, эхийн буянаар баргийн юмаар дутсангүй өслөө.10-р анги төгсөх хирд тэд маань намайг гадаадад сургуульд явуулах юм болж нэг хэсэг бужигнав. Би ч нэг их сэтгэл хөдлөн хүлээж авсангүй, “явж дээ” гэж бодлоо.

8 апр. 2011 г.

"Мисс РУДН - 2011"


       4 сарын 1 нд, РУДН-ы төв байранд, “Мисс  РУДН - 2011” оюутны уламжлалт тэмцээний төгсгөлийн шат болж өнгөрлөө. Энэ тэмцээнийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ шатанд өмнө нь цуглуулсан оноогоороо шалгарч үлдсэн 10 оюутан оролцов.

5 апр. 2011 г.

"Элсэн цаг" тэмцээний талаар...

       Юун түрүүнд энэ мэдээллийг хожуу нийтэлж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ сонин хуучрах болоогүй ээ.
     3 сарын 26 нд, Москвагийн Эдийн засаг, Мэдээлэл зүй, Статистикийн Их Сургууль \МЭСИ\ дээр, Москва дахь МОХ-ноос монгол оюутнуудын дунд зохион явуулдаг "Элсэн цаг" танин мэдэхүйн уралдаант тэмцээн болсон билээ.

Танин мэдэхүйн клубын ээлжит цуглаан

4 сарын 9 нд, бямба гаригт ШУ, танин мэдэхүйн клубын ээлжит цуглаан болно.
Байр: Интер клуб, 202-р өрөө.
Хугацаа: 17:30.
       Энэ удаа бид "Хувь хүний хөгжил" гэсэн сэдвийн дор хэлэлцүүлэг явуулах болно. Хэлэлцүүлэгт ирэхдээ энэ сэдвээр тодорхой мэдээлэлтэй байхыг зөвлөе. Мэдээлэл, баримт, нотолгоо байгаа тохиолдолд хэлэлцүүлэг сонирхолтой, үр дүнтэй болдог билээ. Эсрэг тохиолдолд хоосон яриа болоод л үлдэнэ.
      Энэ дашрамд клубынхээ зорилгын талаар ахин нэг дурдая. Гадаадад сурч байгаа бидний хувьд эх хэлээ идэвхтэй хэрэглэж байх хэрэгтэй. Зөвхөн ярианы хэлээр хязгаарлагдах ёсгүй. Орос хэлээр олж авсан мэдлэгээ, өөрсдийн чадах чинээгээрээ эх хэлээрээ зөв илэрхийлж сурвал дараа нь ажил дээр гарахад тустай. Ингэснээр бидний өөрийн гэсэн орон зай, хэлний идэвхтэй нийтлэг бий болно. Энэ идэвхтэй бүсэд, идэвхтэй оролцогч байж өөрийгөө хөгжүүлэхийг уръя. 

22 мар. 2011 г.

Орос Монголын хамтарсан сансрын нислэгийн 30 жилийн ойд


1981  гуравдугаар сарын 22-ны өдөр Монголчууд бидний хувьд түүхэн өдөр билээ.  Монгол улс энэ өдөр дэлхийн улс орнуудаас сансарт хүнээ нисгэсэн 10 дахь орон болсон.  Энэ түүхэн нислэгээр Монгол Улс сансарт багаж төхөөрөмж гаргасан дэлхийн  20 дахь орон, хөлгийн гадна задгай сансарт хэмжилт хийсэн эхний 5 орны нэг болон түүхэнд бичигдэн үлджээ. Харин өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой тохиож байна.

 30 гаруй жилийн тэртээ  Ж.Гүррагчаа Москва хотын ойролцоох Оддын хотхонд сансрын нислэгийн бэлтгэл хийж,  22-ны энэ өдөр “Союз-39” хөлгөөр В.А.Жанибековын хамт сансарт ниссэн юм. Мөн Ж. Гүррагчаа М. Ганзориг  нар нь РУДН-ы гадаадын сансрын нисгэгчдийг бэлдэх орос хэлний бэлтгэлд суралцаж байсан юм.
1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!